Thursday, December 31, 2009

Бусдаас юугаараа дутхав гээд шинэ жилийн бичлэг шиг юм бичсэн минь /мэдэж байна аа, аймар тэнэг гарчигтай/

Огторгуй тэнгэрээс мөнгөн цасан будран бутран буухуй
Оргилуун дарсны бахдам амт уруул гижигдэн баясуулна
Он солигдох торгон агшныг мөч тоолон хүлээхүй
Одтой насны дэврүүн сэтгэлд өвөл цаг даанч дулаахан.

Wednesday, December 30, 2009

Байгаль эх - хойд эх шиг аашлаад буюу амь тавьсан ангаахайнуудын гэгээн дурсгалд:

Энэ бурхан нээрэн аюулын шогч, шооч нөхөр дөг өө. Яагаад зарим нэг "монгол" нөхрийг шар царайтай мөртлөө ногоон нүдтэй, тэгснээ бас болоогүй буржгар үстэй "бүтээдэг" байна аа? За яахав, гавлынх нь гадрыг ингэж гурилддаг юм байж гэхэд гавлан дотор нь гайгүй юм шигтгэчихгүй дээ - их, бага болон завсрын тархигүй, зүгээр л "өнчин" тархитай нь үйлдчихдэг энэ бурхан нээрэн... Гүйээ тэгээд тийм нөхрийг заавал надтай найзлуулахаар төлөвлөж, төсөвлөж л байдаг энэ бурах-н нээрэн...

Friday, December 18, 2009

Хүүхдүүд минь!

Энэ хүмүүс чинь хэрэгтэй хэрэггүй юм их судалж явах юм аа. Зүгээр байхаар зүлгээд л суух гэдэг юм даг уу. Хаанахын ч юм дээ, хэсэг нөхөд хүний арьс сарын дотор нөхөн төлжиж шинэчлэгдэж байдгийг судалж, илрүүлсэн юм гэнэ билээ. Уг нь гагц могойг л гууждаг юм бодож суутал ухаант хүн гуай өөрөө могойтойгоо нэг тэрэгний дугуйнууд, таарсан таар шуудайнууд, хэрээ хэрээнийхээ харыг гайхмарууд болж таарахгүй юу.

Tuesday, December 15, 2009

Lovin' U.

Шилжилтийн насандаа би айхтар дурлаж билээ.

Sunday, December 13, 2009

Gloomy sunday

Зурагтаар ярьж суудаг нэгэн эрхэм аанай л ярилцлага өгч байна. Хөтлөгч нь өнөөх л улиг болсон асуултуудыг асууна. "Бурхан байдагт итгэдэг үү?", "Өнөөгийн нийгмийн талаар?"

Monday, December 7, 2009

Өдий том болчихоод үлгэрт итгэдэг, еэ еэ бөөвөө.

Энэ Гүндалай яагаад ийм томоотой болчихов? Их хурлын танхим дотроо эгээ л циркийн манеж дээрх дэггүй сармагчин шиг элдэвлэж байдаг сан.

Wednesday, December 2, 2009

Өтөлж байна даа

За ёстой мордохын хазгай гэлээ гээч шиг яасан балай өдөр төрчихөж вэ би? Ядахнаа сар бүрийн эхний өдөр сархад наймаалахыг хориглочихсон байдаг. Доохтой, доогтой л юм боллоо доо.

Monday, November 30, 2009

Нулимс.

Ажил гэж толгойтой үснээс их байна гээд хүмүүсийн хэтрүүлэгтэй хэлдэгчлэн ойрд ёстой завгүй байна аа. Хүн хар тоож шагайдаггүй умгархан блогтоо өөрөө хүртэл нэвтрэлгүй удсаны минь учир шалтгаан нь энэ ээ.

Wednesday, November 25, 2009

Хэрэгцээ

Шавхлан ч гэнэ үү, Шавхагдсан ч гэнэ үү нэг эрийн паян л улс амьтны ярианы сэдэв болоод байна даа. Мань эр уул нь дуучин хүн. Нэлээн ч их дуулж, нэр алдартай ч болж, бүр одон тэмдэг хүртэл хэд гурвыг аваадхаж л дээ. Тэдгээр нь хангалтгүй санагдсан уу өнөөх маань "Төрийн ордонд төрийн дууллаа зөв өнгөөр дуулчихдаг хүн ганцын чинээ алга" гэдэг шалтгаанаар төр түшилцэхээр санаа шулуудсан гэх. Төрийнхөө төлөө төрийн дууллаа өнгө алдалгүй дуулах эх оронч эрмэлзлийг нь олон түмэн ойлгож хүчрээгүйн хүчинд авилгачид, архичид, бизнесмэнүүд, бөхчүүд гээд элдвийн амьтны цуглан хүрээлсэн тэр газарт эгээтэй л нэг дуучин нэмэгдчихэлгүй өнгөрсөн юм байх. Гэтэл саяхан "гавъяат" маань "Үнэ нь үү?" хавьцаа нэртэй тоок шоу /арай доог шоу гээгүй байгаа?/-нд оролцож хөгөө чирсэн юм гэнэ ээ.

Saturday, November 21, 2009

Төгөлдөршил

Энэ фашистууд чинь өөдгүй цуснууд байж шүү. Сая л мэдлээ. "Фашион" гэдэгтэй язгуур нэгтэй үг шиг болохоор нь би ч загварын талын улсуудаар л төсөөлж байлаа. Тэгсэн юу вэ, өөрснийхөөсөө ондоо үндэс язгуур, арьсны өнгийг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, хүйс тэмтрэхээр шулуудсан балмад хогнууд байдаг байгаа.

Tuesday, November 10, 2009

Холимог хуурга шиг бичлэг

Иш чааваас, энэ өгсөн гарчиг сэлтийг нь хараад байгаарай таминь. Ойрдоо ухаан санаан дотор минь ухна ишиг унаадахсан аятай өөдгүй бодлууд л нэрж суух болов оо өгөр толгой PUZL. Гэвч, зэрэг нэмэхээсээ өмнө энэ гарчиг чинь бүр "холион бантан шиг бичлэг" гэж байсан юм шүү тэгж ярьвал.

Thursday, November 5, 2009

Дэм дэмэндээ дээсэрчинэ дээ.

За мэдэж байна аа мэдэж байна, "зөв бичгийн наад захын дүрэм мэдэхгүй хэвтэж зүйр үг ишилж, цэцэрхэх санаатай" гэх гэж байгааг чинь. Хэргээр ийм гарчиг тавьчихаад байхад л хэлэхийн завдалгүй намба алдах юм аа та нар.

Wednesday, October 21, 2009

Өнөөдөр үсээ засуулбал өлбөрч үхнэ.

Намар цаг аа гэж... гэнгүүт л найр наадам, навчаа гөвсөн нүцгэн модод, уруул чимчигнэм айраг, ургац хураалтын ажил, анхны цас, сүүлчийн бороо, алдрай жаалуудын хичээлийн шинэ жил, идэхийн түүс болсон самар жимс, ичээндээ орох тарвага зурам төсөөлөгдөөд явчихаж байна уу? Хэний янаагүй ээ.

Monday, October 12, 2009

Элэг хөшөөм "Ээс"-үүд

Хахаха, за аль вэ нөгөө байршил тогтоогч төхөөрөмж? Хаана байна өнөөх үүрэн телефоны хувьсгал энээ тэрээ? Түмэн таамаг, буман горьдлого төрүүлсэн эд нь тэгээд ийм хачин юм байхын чинээ хэн санах билээ. За за, юутай ч манай улс хорвоо дэлхийд хосгүй нэг архины бөглөөтэй л болох шив. Муу эр дайнд хөөрнө гэгчээр би ч хувьсгал бослого гарах юм л бодож суусан шүү.

Tuesday, October 6, 2009

Зүйл ангиа нэмүүлчихлээ.

Таргалах тийм сайхан зүйл үү, хэлээд орхи! Ихээ цухалдангуйгаар ингэж үглэх боллоо сүүлийн үед.

Monday, September 28, 2009

"Сугадаа"

Тав зургаан жилийн өмнө, байрныхаа гадаа нарлажээ суутал гараа ардаа гавлуулсан эр ухаан зулаггүй гүйн өнгөрч, ардаас нь аахилж ядарсан нэг цагдаа "Наад хулгайчаа зогсоогоорой" хэмээн арай ядан хашгирч, алхах гүйх хоёрын завсар сажлан байж билээ. Би ч гэж би, шуудхан хүрч очоод л гэмтэн этгээдийг унагаж саатуулаад, цагдаагийн гарт хүлээлгэн өгч саваагүйтсэн сэн.

Wednesday, September 16, 2009

Зугаа-алаад ирлээ.

Налгар намрын угтлага болгож найзуудын хамт зугаалаад ирлээ, PUZL хашир. Байгаль Хангай нь бахдам сайхан, цаг агаар нь хүртэл цаанаасаа захиалсан аятай, аятай сайхан аялал байлаа... гэх мэтчилэн явсан газрын сонин болгож янз янзын л юм бичмээр байна санж. Гэвч ямар ямар зүйл болсоныг яг таг сайн санаж өгдөггүй ээ, миний муу мартамхай толгой. Өнгө өнгийн айраг сөгнөж, өрнө дорнын зоог бэлтгэж явсаныг бол санаад байгаа юм.

Sunday, September 6, 2009

Thursday, August 27, 2009

Аяны богц задлахуй дор

Би нээрээ морь унасан. Адууны дэл дээр хийсэх дуртай адтай, эртэй идэр эр хөдөө газар очсоны хэрэг юусан билээ. Сумын төвийн гудмаар салхи татуулан давхиж явахад улаан хацартай охид өөр хоорондоо шивнэлдэж, өөдөөс талимаарч аальгүйтээд л...

Monday, August 17, 2009

Харшил

Тоосноос, ургамлаас, амьтнаас гээд энэ харшил чинь элдвийн зүйлээс үүдэлтэй байдаг юм даг уу. Хушга самар, хулгана муураас авахуулаад ер санаанд оромгүй зүйлтэй харшилж, шаналж зовж явах юм энэ улсууд.

"Инээд их учиртай хөдөлгөөн"

Би л лав эд нарыг анх үзчихээд дарвайтлаа инээсийм даг. Та нарт ч бас таалагдана гэж найдаж байна.

Wednesday, August 12, 2009

Өчигдөр, өнөөдөр, тэгээд ...

Хаалга тогшиж зугтаагаад байсан сахилгагүй нусгайг үйлдэл дээр нь гардаадахваа. Удаа дараагийн "давтан" хэргийнх нь хариуд хярамцаг болтол нь загнаад өгье гэвч чадсангүй. Энэ зэргийн "нусан пулемёт"-ыг бол нулимсыг нь гартал зэмлээд хаячих ч юухан байхав дээ.

Wednesday, August 5, 2009

Ном дор мөргөмү. /үргэлжлэл/

1. Насаар эгчмэд нэгэн танил маань ажлаасаа халагдсан тухайгаа хуучилсан юм. Хувийн компанид оффисийн ажил хийдэг танилыг маань дарга нь түнш компани руугаа хүсэлт бичээд илгээгээтэх гэж л дээ. Хариуцлагатай албан бичиг бичих даалгавар авсан мань хүн ч хичээнгүйлэн бичиж дээ.

Tuesday, August 4, 2009

Ном дор мөргөмү.

Ойрдоо Дэн Браун /Dan Brown/-ыг шүтэхээс наагуур байнаа, алтаар урс гэж. "Да Винчийн код" номыг нь уншаад л тэр шүү дээ. Киног нь үзсэний дараахан ном нь Монгол хэл дээр орчуулагдсан тухай дуулсан ч, "үйл явдал нь кинотойгоо адилханаас хойш" гэсэн шүү юм бодоод унших гэж шимтээгүй юм. Тэгсэн санамсаргүй шахуу байдлаар энэ ном гарт минь ороод ирсэн учраас уншваа хөөрхий. Ойрдоо ном шагайгаагүйг хэлэх үү, барьж аваад л хэвтээд өгөхгүй юу.

Saturday, August 1, 2009

Ухаарлын 7 хоног зарлая

... гэж бодож байна. Би гэдэг хүн ер нь нялх балчраас өдий насыг зооглох хүртлээ хичнээн олон арван, арвин зүйлийг эвдэлж хэмхлээ бол оо? Өвөөгийн ясан савх, өмдний товч шилбэнээс өгсүүлээд өч төчнөөнөөр тоологдох вий, миний гараар ороод, хэрэгцээнээс гараад талийсан эд юмс.

Wednesday, July 29, 2009

Сарын бөгсөнд сараачсан бичлэг

Дэлгэр Монголын ард түмэн дэнж хотойтол наадсан биш, хотгор хонхор газраар нь үер ус урсаад, хамж тууж авч явчих гээд завхарсан юм болвуу ойрын үед чинь.

Thursday, July 9, 2009

Хэзээ нэгэн цагт

*** Залуу хүү шөнө голдуу тэднийд очдог байж билээ. Харанхуй шөнө хотын нэг захаас нөгөө зах руу зорчиход, хайр сэтгэл нь л хүүд зориг зүрх нэмдэг байв.

Wednesday, July 8, 2009

Wednesday, July 1, 2009

Өнөөдөр - 7 сарын 1

Хүсэмгүй муухай хэрэг явдал болсноос хойш яг нэг жил өнгөрчээ. Жирийн иргэд сэтгэл дотроо айдас хүйдэстэй... улс төрчид бурууг бие биенээсээ хайгаастай... омголон залуус маань гартаа гавтай... олон эмэгтэй тэдний араас нүдэндээ нулимстай... Амьсгал хурааж, насан эцэслэх хүртлээ ахиж тийм зүйл үзэлгүй явсаар дуусах сан даа, тэнгэр минь.



Saturday, June 27, 2009

Өчигдөр юу болов?


Өглөө сэртэл толгой тархи маань тэсрэх нь үү гэлтэй өвдөж, ам цанган амь тавих шахав. Шарталт! 

Нэр

Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, үндэсний телевизээр хятад сүүдэр ший гаргаж байна. Үндэс гарал нэгт өвөр Монгол ахан дүүс маань дуу оруулжээ. Энэ өвөрлөгчдийн яриа гэж ёстой элэг авна шүү. "Энэ төхөөрөмжийг хэрхэн үүдсэнээ ярь" гэж байна. "Хэрхэн зохион бүтээснээ ярь" гэсэн утгатай бололтой юм.

Sunday, June 21, 2009

Найз гэж хэн юм бэ?

/Дотны андынхаа асуултын хариуд/
Хэн ч билээ дээ /барууны л болвуу/ нэг мэргэн сартваахи "Хайр дурлал гэж хоёр хүн өөд өөдөөсөө бус, нэгэн зүг рүү харахыг хэлнэ" хэмээсныг уншиж байсан юм. "Хоёр хүн нэг зүг рүү харна" гэдэг маань ухаандаа Дондог, Дулмаа хоёр хамтдаа баруун зүг рүү хараа бэлчээнэ гэсэн үг биш л дээ. Сэтгэл зүрх нь нэгэн ижил хэмнэлээр цохилж, нэгэн ижил зүг рүү тэмүүлэхийн нэр болой. "Надад нэр нь үл мэдэгдэгч"-ээс улбаатай дээрх онч мэргэн үгийг нөхөрлөл, найзын холбоонд ч бас нялзааж болмоор санагдаад байдгийм.

お久しぶりです。


Зиак. Сонин юутайцгаана? Ойрд муу блог руугаа шагайж бичлэг нэмсэнгүй, жаал зугаа юм бичээдэхюү байз. Их сургуулийн оюутан ахуй цагт маань, миний хайрт багш 「月の光が青くさしていた夜でした。」 гэсэн өгүүлбэрээр эхэлсэн зохион бичлэг бичүүлж байжээ биднээр.

Tuesday, June 9, 2009

Өглөөний мэнд!


Өглөөний мэнд! Яг одоо улсын нийслэл Улаанбаатар хотод цаг 7:28 болж байна. Аниргүй шөнө улирдгаараа улирч, алтан нар жамаараа мандаж байна. Айлчлан ирэх шинэ өдрийг аанай л компийтэр дээрээ угтаж байна, би. Хичнээн ч хугацаа өнгөрч вэ дээ, шар шувуу сарьсан багваахай мэтийн олиггүй амьтад лугаа өдрөөр унтаж, шөнөөр идэвхжсээр...

Monday, June 8, 2009

Бороог өмөөрөхүй.


Ойрын хэдэн өдөр дараалан Улаанбаатар хотноо усан бороо орж буйд зарим хүн багагүй бухимдаж буй болтой юм. Гэхдээ хүмүүн бид ундууцлаа гээд хүчирхэг байгалийг захирч дөнгөх биш, уурлалаа гээд өөрийгөө л зовоохын нэмэр буй за /"Уур биеийг зовооно..." - Монгол ардын зүйр цэцэн үгээс/.

Saturday, June 6, 2009

Робинзон Крузо аятай...


Хэхэ, арай ч сүртэй гарчиг тавьчихвуудаа. Гэхдээ бүтэн өдөржин тог тасраад түүн шиг байдалд орох дөхлөө. Өглөөхөн босоод, зурагтаар Саша барон Коэн Эминэмийг яаж дамшигласныг хараад сууж байтал хавь ойрын байрнуудын цахилгаан хамагдаж тасраад сүйд болов.

Tuesday, May 12, 2009

Мишима Юкио - Үнсэлт

Яруу найрагч А бол өдөн үзгээр шүлэг бичиж заншсан нэгэн байв. Тэрээр шөнө, унтахынхаа өмнө шүлэг зохиолоо бичдэг байлаа. Уянгын шүлэгт эртнээс нааш хайр сэтгэлийг л дүрсэлж ирсэнчлэн, яруу найрагч маань ч энэ сэдвээс хазайсангүй.

Wednesday, April 8, 2009

Мишима Юкио - Домог

Залуу эр ярьж байна.

Friday, April 3, 2009

Мишима Юкио - Гүн ухаан

Шашны байгууллагатай холбоо бүхий ганц бие эрэгтэйчүүдийн дотуур байр, дайны үймээн дундуур Миякава шиг шашингүй үзэлтэй хүнийг оруулах болсонд ямар нэг учир шалтгаан бий буй за. Түүнчлэн, эндээс холгүйхэн орших их сургуулийн гүн ухааны салбарын хичээнгүй оюутан тэрбээр энэхүү дотуур байрны нэг өрөөнд, залгаа орших охидын сургууль руу харсан цонхтой тэр л өрөөнд хуваарилагдсан нь ч мөн л далдын ямар нэг шалтгаантай биз ээ.