Thursday, August 27, 2009

Аяны богц задлахуй дор

Би нээрээ морь унасан. Адууны дэл дээр хийсэх дуртай адтай, эртэй идэр эр хөдөө газар очсоны хэрэг юусан билээ. Сумын төвийн гудмаар салхи татуулан давхиж явахад улаан хацартай охид өөр хоорондоо шивнэлдэж, өөдөөс талимаарч аальгүйтээд л...

Monday, August 17, 2009

Харшил

Тоосноос, ургамлаас, амьтнаас гээд энэ харшил чинь элдвийн зүйлээс үүдэлтэй байдаг юм даг уу. Хушга самар, хулгана муураас авахуулаад ер санаанд оромгүй зүйлтэй харшилж, шаналж зовж явах юм энэ улсууд.

"Инээд их учиртай хөдөлгөөн"

Би л лав эд нарыг анх үзчихээд дарвайтлаа инээсийм даг. Та нарт ч бас таалагдана гэж найдаж байна.

Wednesday, August 12, 2009

Өчигдөр, өнөөдөр, тэгээд ...

Хаалга тогшиж зугтаагаад байсан сахилгагүй нусгайг үйлдэл дээр нь гардаадахваа. Удаа дараагийн "давтан" хэргийнх нь хариуд хярамцаг болтол нь загнаад өгье гэвч чадсангүй. Энэ зэргийн "нусан пулемёт"-ыг бол нулимсыг нь гартал зэмлээд хаячих ч юухан байхав дээ.

Wednesday, August 5, 2009

Ном дор мөргөмү. /үргэлжлэл/

1. Насаар эгчмэд нэгэн танил маань ажлаасаа халагдсан тухайгаа хуучилсан юм. Хувийн компанид оффисийн ажил хийдэг танилыг маань дарга нь түнш компани руугаа хүсэлт бичээд илгээгээтэх гэж л дээ. Хариуцлагатай албан бичиг бичих даалгавар авсан мань хүн ч хичээнгүйлэн бичиж дээ.

Tuesday, August 4, 2009

Ном дор мөргөмү.

Ойрдоо Дэн Браун /Dan Brown/-ыг шүтэхээс наагуур байнаа, алтаар урс гэж. "Да Винчийн код" номыг нь уншаад л тэр шүү дээ. Киног нь үзсэний дараахан ном нь Монгол хэл дээр орчуулагдсан тухай дуулсан ч, "үйл явдал нь кинотойгоо адилханаас хойш" гэсэн шүү юм бодоод унших гэж шимтээгүй юм. Тэгсэн санамсаргүй шахуу байдлаар энэ ном гарт минь ороод ирсэн учраас уншваа хөөрхий. Ойрдоо ном шагайгаагүйг хэлэх үү, барьж аваад л хэвтээд өгөхгүй юу.

Saturday, August 1, 2009

Ухаарлын 7 хоног зарлая

... гэж бодож байна. Би гэдэг хүн ер нь нялх балчраас өдий насыг зооглох хүртлээ хичнээн олон арван, арвин зүйлийг эвдэлж хэмхлээ бол оо? Өвөөгийн ясан савх, өмдний товч шилбэнээс өгсүүлээд өч төчнөөнөөр тоологдох вий, миний гараар ороод, хэрэгцээнээс гараад талийсан эд юмс.