Monday, November 30, 2009

Нулимс.

Ажил гэж толгойтой үснээс их байна гээд хүмүүсийн хэтрүүлэгтэй хэлдэгчлэн ойрд ёстой завгүй байна аа. Хүн хар тоож шагайдаггүй умгархан блогтоо өөрөө хүртэл нэвтрэлгүй удсаны минь учир шалтгаан нь энэ ээ.
Одоо "1 литр нулимс" гэдэг Японы олон ангит кино орчуулж байгаа. Энэ Япончууд нээрэн нэр өгөх гэж цусыг нь холино шүү. Тэгээд энийг нь монгол хэл рүүгээ аятайхан орчуулаадхая гэхээр монгол хэлэнд чинь шингэнийг хэмждэг нэгж мэгж байдаггүй юм байна шүү дээ /байдгийг нь би мэдэхгүй ч байж болох/. Ухаандаа уртыг алд, дэлэм, төө гэх мэтээр, хүндийг бол жин, лан, цэн энэ тэр гээд эртнээс хэмжчихдэг байснаа шингэнийг болохоор тэдэн шанага, эдэн балга гээд баахан бүдүүлгээр хэмжиж байсан юмдаг уу. Тэгээд киноныхоо нэрийг ямар "Балга балга нулимс" гээд туучихалтай нь биш. "Нулимс балгадаг ямар амьтан байсан юм?" гээд бөөн хэл ам гарах байлгүй ха ха ха. Оновчтой нэр эрэлхийлж багагүй будилсанаа нуух юун.

2 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Orchuulgatai kinogoo nadaa ugch tuslaach

PUZL said...

Анон-д: Хэхэ, надад байхгүй ш дээ. Телевизэд л байгаа.

Сэтгэгдлээ бичих