Энэ хүмүүс чинь хэрэгтэй хэрэггүй юм их судалж явах юм аа. Зүгээр байхаар зүлгээд л суух гэдэг юм даг уу. Хаанахын ч юм дээ, хэсэг нөхөд хүний арьс сарын дотор нөхөн төлжиж шинэчлэгдэж байдгийг судалж, илрүүлсэн юм гэнэ билээ. Уг нь гагц могойг л гууждаг юм бодож суутал ухаант хүн гуай өөрөө могойтойгоо нэг тэрэгний дугуйнууд, таарсан таар шуудайнууд, хэрээ хэрээнийхээ харыг гайхмарууд болж таарахгүй юу.
Ер нь могой, хүн хоёрт нийтлэг юмс бол бий бий. Жишээлбэл ихэнх могой болон дийлэнх хүмүүс хортой байдаг гээд хэлчихэж болж байна. Тэр байтугай бүр могой шиг "хүйтэн цустай" хүн чиг л байдаг гэлцэж байна. Дэлхийн хамгийн том могой 460 кг жинтэй гэж байхад дэлхийн хамгийн том зовлоготой хүний жин түүнтэй тун их ойртож очсон байна /өөр жишээ олдохгүй байсан юм аа/ Аа бас могой ч, хүн ч ялгаагүй эрээн байдаг гэж байна. Могой нь гадуураа, хүн нь дотуураа эрээн л болохоос биш. Гэхдээ энэ зүгээр л зүйрлэл шүү нөхөд өө! Тэрнээс бус хүний гэдэс дотор могойны арьс шиг эрээн мяраан байна гэж барагтай бол байхгүй, цианит натритай хоол цохичихоогүй л бол. Ингэж сайхан тайлбарлаж өгөхгүй бол зарим нь итгээд туучихна аа, их зовлонтой. Ялангуяа солонгын оронд их удах, удахгүй наран улсыг зорих тэр хүмүүс бол. Ам нээхээр уушги нээ гэгчээр /энэ нээрэн аюулын жихүүцмээр үг, тийм ээ? энэ хэлцийг ашиглах тоолонд хутга мэс барьсан мэс засалч, задлан шинжээч эмч, эсвэл хөрөө сүхээр зэвсэглэсэн гаж донтой алуурчин толгойд буудаг минь хэвээрээ/ хүний газар гүний нутагт ээ дээ нэрээ хичээж яваарай. Тэгээд л "дон"-той юм шиг үсчээд байж болохгүй шүү. Эс бөгөөс та нөхдийн биш эх орны чинь нэр гарна. Маанаг жаал шиг "манайхан танай улсын дууг хулгайлцаншдээ" гээд явбал ямар хэрэг байх вэ? Эх орны "чихийг халууцуулалгүй" байж байгаад ирээрэй, хүүхдүүд минь /эцэг хүн шиг хэлсэн үү би? ингээд байгаамаа сахал тавьсанаасаа хойш/
2 сэтгэгдэлтэй:
зиа PUZL хүү нь хаачаав?
Shine jil, computeriin ewdrel, haniad tomuu - uzegdehgui bgaagiin shaltgaan ni ene :)
Сэтгэгдлээ бичих