юм шив. Ийм ч хөгийн юм байх гэж, ха ха ха. Инээж байна балай чинь. Өөрийг нь шоолоод байхад дагаад инээж л байдаг, ёстой дүүрчихсэн нөхөр байна даа.
Ямар ч том хамартай юм бэ дээ. Тэгснээ ийм жижигхэн амтай. Амных нь "өсөлт" зогсчихсон юм болов уу? Аа ха ха. Өнөөх чинь бас л инээж байна. Энэ ер нь хүн инээнгүүт дагаж инээгээд байдаг бялдууч шаар байна ш дээ. Өөдгүй зусарч!
Үгүй ээ тэр үс гэзгийг нь ээ. Өөрийгөө бусдад гоё харагддаг л гэж боддог байх даа, зайлуул. Энүүнд ер нь өөр үсний засалт зохидоггүй байх. Тэгээд л ийм үстэй явдаг биз. Яг тийм байхаас зайлахгүй. Үсээ өөрөөр засуулчихвал ямархуу харагдахыг нь би ч төсөөлж л байна, ха ха ха. Бас л мушилзаад эхэллээ. Ёстой эргүү... Байзаарай. Ингэхэд энэ тэнэг бас намайг дотроо шоолж байвал яана? Тэгж ч ярихгүй шүү. Би бусдын, ялангуяа энүүн шиг амьтны элэг доог болохдоо тулаагүй. Одоо болохоор ярвайж байна, хувхай чинь. Энэ ер нь янзыг минь үзээд байна уу даа? Гайгүй байлгүй, ганц цохилтын ая даахгүй хэвтэж. Бардамнаж байгаа ч юм биш, би ганцхан цохиод л энэ муу "хуурамч"-ийг юу ч үгүй нядаагаад хаяж дөнгөнө. Даанч сүүлд нь бөөн юм болно л доо. Араа бодох хэрэгтэй. За за, ийм амьтантай юугаа ч ярих юм билээ. Эгч ч хүрээд ирлээ.
- Холдож бай л даа, PUZL. Эр юм байж яасан их тольддог юм?!
9 сэтгэгдэлтэй:
Өөдгүй зусарч!
Үгүй ээ тэр үс гэзгийг нь ээ. Өөрийгөө бусдад гоё харагддаг л гэж боддог байх даа, зайлуул. Энүүнд ер нь өөр үсний засалт зохидоггүй байх. Тэгээд л ийм үстэй явдаг биз. Яг тийм байхаас зайлахгүй. Үсээ өөрөөр засуулчихвал ямархуу харагдахыг нь би ч төсөөлж л байна
balai yum bichdeg hog we, aan medlee, hicheel deer ooriigoo tolidool hicheel hiideggui bsan iimerhuu yum bodool bj bdag bsn bnashhd.....
Chamaig ch tolidood baina gej medsiimaa
Бүсгүйд: Хэхэ, нээрэн үү? Уг нь мэдэгдэхгүйг хичээж ихээ нууцгай тольдсон юмсан :)
tanai angiihan shig gechihjee... hen minii muu nziig nowshiin hogiin gd bgn bi ni alaad ogohuu? ter AMITANiig hehe...
Sain Dadaism baina shd. Dadaism-iig postmodernism-iin ugtal bolson gej uzdiin baina lee. Chi ingej tolind harj baigaad l "buteelch bish" zaluu boltsiin baina l daa. Odoo l oilgoloo. Uneheer taalagdlaa. Suulchiin ter egch irlee ene ter gej shuud tailal-iig ni helehgui uldeechkuu. Ugaasaa unshaad ehleheer l taamaglal turj ehelj baina shd. Suuliin 2,3 uguulbur baigaagui bol bi end am angaih angaih bailaa, alga tashihaa martaad shdee.
Лэйди Перспективд: Тийм байна уу? Харин хүмүүс сүүлийн өгүүлбэрт хүрэхээсээ өмнө тольдож зогссоныг минь мэдчихсэн гээд байгаа юм аа. Намайг "бүтээлч биш" гэж мөн онож хэлэв ээ. Уран сэтгэмж, бүтээлч чанар байсан сан бол уран бүтээл туурвиад маналзуулж өгөхгүй юу, юун блог хөтөлж, маазарч суух? Харин өөрөө урлаг (эсвэл утга зохиол ч юм уу) судлаач хүн үү? Урлагийн өвдөл ч үгүй бичлэгээс минь урлаг нэхэж, ухаж төнхөөд байхаар чинь өөрөөсөө ичсэн гэж жигтэйхэн. Угаасаа тэр нь надад үгүй юм чинь юугаа үзүүлж, хуйхаа маажих вэ дээ хахаха.
Van Gogh, Mendeleev, Einstein, Sokrat, Christopher Columbia geel tuhain uyiin niigemdee oilgogdoogui esvel uursduu you hiij baigaagaa oilgoogui, youm hiij baisnaa sanamsargui neelt hiicheed teriigee uursduu medegui geh metchilen olon suutnuud baina shd. "buteelch bish" gedeg bol jinhene urlagiin baih yostoi, hursen baih yostoi hev shinj ni gej uzdeg youm baina lee. teheer bi herev zohiolch baigaad minii buteeliig hun "buteelch bish" gesen bol bi hagartlaa bayarlah baisan. Bi emch l dee. Emegteichuudiin emch. Eregteichuudiin buteeliig sonirhoj shutdeg. He he. Balartsan sonirholtoi baigaa biz.
Лэйди Перспективд: Тийм байна. Гэхдээ сонирхолтой сонирхол байна :)
Сэтгэгдлээ бичих