Би бодлоо. Олон оймс бөөндөж авъюу гэж. Цагаан сар дөхөөд ирмэгц цадиггүй Пазл амьтан хүнд оймс бэлэглэж, амыг нь таглах гэснээс зайлаа гэж үү - гэж бодож байвал та эндүүрчээ. Ах зах хүмүүс олон оймс элээснээрээ онгирч түрий бариад байхаар нь элээсэн оймсны нь тоотой эн тэнцүүг эдэлчихвэл их багын ялгааг арилгаж, чих амар суух юм санаад байна.
Өө өршөө, гарчигтайгаа огт холбогдолгүй юм биччихсэн байна ш дээ. Тэгэхээр, үсчний газраас гарах бүртээ би бухимдалд бурантаглуулчихсан алхаж явдаг. Үсчинтэй үг хэлээ ололцдоггүйгээс хүссэн засалтаа хийлгэж чаддаггүй юм аа. Яаж ч хэлээд, мянга тайлбарлалаа гээд яг "захиалсанаараа" засуулж дөнгөдөггүй. Заримдаа намайг уурлахад задарсан үсчид "Та ч тэгж хэлэх нь хэлсэн л дээ. Гэхдээ ингэж засвал илүү дээр юм уу гэж бодоод л..." гэсэн шүү юм ярьж зогсоно. Үйлтэй. Үйлийн үр минь юм байлгүй.
Би боддог: Урьд насандаа үсчид хотын мод бут байгаад, би гэж хүн хот тохижуулалтын албаны ажилтан байсан юм болов уу. Тэгээд тэдгээр мод бутыг хайр найргүй, хамаа намаагүй хайчилж хяргаад, одооны энэ УБ-н гудамжаар нэг байх хэрзгэр сэрзгэр модны "хайчилбар" шиг хачин юм болгоод хаячихдаг байсан юм болов уу. Тоогүй энэ үйлдлээсээ болж одоо толгойгоороо тоглуулж, тооцоо барагдуулж байгаа юм болов уу... гэж.
Үйлийн үр ээ гэж... Улсын яриаг сонсох нь ээ зайлж зугтаж, залилж зувчуулж болдоггүй эд байдаг юм гэхчив.
Би ч ер нь үйлтэй толгой л доо. Авъяас чадал гэж авах юмгүй, арга билэг бас байхгүй. Муухай царайтай, муйхар бодолтой, тааруухан найз, маруухан эр хүн бол би.
Жич: Адгийн тэнэг биеэ магтдаг гэж байна. Би бодруун, адгийн тэнэг нь биеэ магтдаг юм бол аугаа ухаантан харин эсрэгээрээ алд биеэ муулж, мяалж суудаг буй за.
10 сэтгэгдэлтэй:
Өдөр шөнийн 24 цагт нэг ийм юм бодож суудаг хүн байгааммм.
Өө өршөөгтий, сэтгэгдлийн сэдвээс халих гэж байна. Гүй хүү минээ, наадах чинь үсчиндээ бус үсэндээ байгаам бусуу, тэр талаар нэг эргэцүүлбэл ямрав. Юмыг ер нь олон талаас нь бодох хэрэгтэй л дээ хө хөххөхөхө
Буриад самганд: Хээцс, намайг тэгээд олон талаас нь эргэцүүлээгүй гэх нь үү? Үсчиндээ байгаам болов уу, эсвэл тэдний үс засдаг хайч, машинд нь учир байна уу, үгүй бол энэ сандал нь но-той байна уу гээд ер юу эсийг бодсон гэх вэ. Бүр хажууд сууж халимгаа засуулагчид сөргөөр нөлөөлөөд байна уу ч гэж хардсан гээч.
Харин хаа очиж хар толгойдоо хир халдаахгүй шүү хөхөхөхө.
bi tegul buur chamaas olniig hudaldaj awnaa.. td budilagch ta 2toi negiigee uznee za...
Хангарьдад: Юу вэ, хуйхны үсээ худалдчих гэж байгаамуу? Зугаатай хэрэг болох нь ээ. Мөнгө төлж даахьнаасаа салдаг байсан сан, одоо засуулсан үсээрээ орлого хийдэг болох нь шив хахаха.
Ish Paazal mini, usee zasuulj yugaa hiidiin bee. Neg bol urt urguulaad esvel husaa haychih.Amar shd. Tegeed ch ter 2 chini bas muugui dizaaintai
Чэсдэмийрт: Хэн хоёр?
Ish Paazal mini, usnii 2 dizaainii tuhai bicheed alt shig saihan zovlogoo ogood bna shuu dee. Yunii tuhai yariltsaj baina tuunii tuhai bod gej chamd hen ch helj bgaaguimaa daa ? Naiz ni chamd tegvel "Huvi hunii hogjliin undes hiigeed tarhinii uil ajillagaa" gedeg nom beleglenee
Ч.С.Дэмийр-т: За дэмийр чи! Хоолны номоор би хүүрээ хийхийн.
Bi PUZL-iig interior design, shiidel ene teree postmodern mayagaar hiijee gej bodood anh blog ruu chini oruutaa ih l olzuurhsan bui za. Anhnaasaa tiim nudnii shil zuutsen chini chinii ene bichleg nadad postmodern sanagdlaa. Sain tal ni gevel: chi unshigchdad bodoh oron zai, setgelee nuruun deereesee avch buulgan tavih zaig sanal bolgodog. Ter zaid buulgaa tavina uu, uuruu dotor ni orj zogsood buulgataigaa zogsono uu unshigchiin tarhinii taalamj baidag gej bi munhaglanam ze. Tiimees, chinii ene bichlegiig bi zuvhun usee haichtai yarisan gej bodohgui baina. Mongold bui gegdej bui buh uilchilgee, handlaga yag ene us, uschin, ezen gurviin duruudiin ard baidag gej nadad buudag. Sain shuumj baina shuu. Minii buhimdaj yavdag Mongolian Service-iig saihan matarlaj, he he.
Лэйди Перспективд: Хахаха, бичсэн сэтгэгдлийн чинь учрыг ухах гэж би л харин мунхаглаж, мунгинаж сууна даа, энд :)
Сэтгэгдлээ бичих