Tuesday, February 9, 2010

Дааган настанд даруулга хэрэгтэй.

Охид хөвгүүд та нарыг олигтой юм бичих нь үү гэж өчнөөн хүлээж, боломж олгосон биш өч төчнөөн хайран цагаа алдлаа би. Өөрөө л сараачих минь... гэхгүй юу хэхэ.
Гэснээс айхтар Д.сэнгээрхүү гарчиг тавьж уу би? Энэ гарчиг тавих асуудал дээр л эргүүтэж будилаад байгаа хүн шүү дээ. Гарчгийн талаар та нөхөд:
"хүүхдээрээ байсан годгор гэзэгтүүд хүүхнэрхүү болоод ирмэгц хөхний даруулга хэрэгтэй болдог талаар хүүрнэх нь" гэж бодож байвал эндүүрчээ. Түүнчлэн, жаахан юм байж хөвгүүд баахан том толгой гаргаад, шилэн бүрээ үлээх үйлд шимтэн дурлаад ирвэл заавал даруулгатай ууж бай гэхчлэн заавар зөвлөгөө өгөх нь гэж бодуужин! Зүгээр л хүн хүнээрээ /хүүхэд хүүхдээрээ/ байх хэрэгтэй гэх гээд байна, би.
Саяхан нөгөө хэн бид хоёр хэний машинаар жаал зугаалав аа. Хэн бол бидний хэдэн нөхдөөс насаар, мөн бас бус юмаар дутуу нөхөр л дөө. Унаа тэрэгтэй хүмүүст уурлаж, дайрчих шахдагийнх нь төлөө дандаа хараал урсгаж явдаг хүн /хүүхдээрээ хүн/. Гэтэл сая өнөөх чинь хүний машинд хөл дүүжилсэн биш төрөл арилжиж, тэс өөр хүн болчихдог байгаа. "Явган зорчигчид гэж яршигтай амьтад байх юм аа", "Хурдан зам гараач дээ, хулгайч чинь дайруулах нь дутаж дээ" гээд л ямбатай гээч нь ярвалзаад эхлэв шүү. Тэгснээ бүр Зайсангийн хаалгач руу задгай хэдэн цаас сарвайснаа "өлөн баагийг тоолж байгааг нь хараач" гэж байна. Баргийн юманд барьц алддаггүй би ч тэсэхээ байгаад, үе үе өлөнгөөс өлөн, өрөвдөлтэйгөөс өрөвдөлтэй загнадаг өөр лүү нь өргөс шиг үгс чулуудахад хүрсэн гэж байгаа.
Хүн мундаг, чадал чансаатай болж болно оо. Гэхдээ урьд нь хэн байснаа мартах хэрэггүй гэх гээд байна. Жаахан өндөрт гарчихаад бусад хүмүүсийн намхан, жаахныг гайхаад байх чинь өөдгүй хэрэг биз дээ? Хүн мандах, гандахын алийг тэр гэх вэ. Гагц ХҮН!
Хүн хүндээ дурлах сэтгэлтэн буюу
Хүн хүнээ аврах итгэлтэн буюу
Хүн усыг ундраах шидтэн буюу
Хүн уулыг ч нураах хүчтэн буюу
Хүн алтан дэлхийн эзэн буюу
Хүн алсын одны зочин... өө юу вэ, энэ чинь Р.Чойномын шүлэг бил үү? Даанч торох юмгүй толгойд орж ирээд байсан юм аа. Би ч өөрийгөө бахадмаар зохиож байна гээд л баясаад байв шүү дээ ха ха ха.

14 сэтгэгдэлтэй:

Chestmir said...

Gehdee ene bol yer ni yavj yavj horvoogiin jam. Hun niigemd ezleh bair suuria deeshluulehiin hereer tuhain deeshlegchiin amidraliin hev mayag, taniluud, ediin zasgiin medremj zereg olon zuil dagan oorchilogdono. Gagtshuu tuhain hunees hamaarch ilerhiileh arguud ni oor oor yumuu daa. Ulsiin yeronhiilogchoos avtobusnii konduktor hurtel (jishee shuu) oron zaid amidragsad ugaas oor ooriin gadnah image, dagaldah hariltsaanii soyoltoi baih.
Surralizmaas bolood boon chuhal chuhal yum bichdeg baishd, surralizmiig oilgoj ehleed ch bgaam uu :-)

PUZL said...

Ч.С.Дэмийр-т: Нээрэн л хүн хөлжиж дээшлээд ирмэгц, доор байгаа хүмүүсээс шал ангид давхрагад харъялагдан, өөрчлөгдөөд ирдэг нь жам мэт. Гэхдээ "дээд" хүн доошоогоо нулимаад эхэлвэл юуных нь дээдэс байх вэ. Том хэтэвч, дээгүүр хэргэмтэй ч жижигхэн бодол, доогуур ухамсартайгаа батлаад өгч буй хэрэг биз.

domgiin shuwuu said...

za yostoi daagan nastnuud ene ter getsen garchig bhaar ni hereldeh gd uuhain tas orood irsen chen...

Anonymous said...

Унаган насныханд ухаан хэрэгтэй юү, өмд хэрэгтэй юү?

PUZL said...

Дон-гио шувууд: Хэл амаа билүүдээд л явна уу? Гэснээс энэ дааган настан чинь чамаас нэг ах юм байна ш дээ. Тэгэхээр чи бүр...

Алтад:
Орондоо дусаадагт нь бол ахиухан өмд л хэрэгтэй биз
Овоо дөмөгхөн нэгэнд нь бол арга ухаан илүү хэрэгтэй биз
Өвлийн цагт бол хүүхдүүдэд дулаахан өмд л хэрэгтэй биз
Өсөхийн цагт нь харин зузаахан мэдлэг хэрэг болох биз.

domgiin shuwuu said...

ooo tegul bi unaga yum bna, mono uu? goy shd bi law unagand hairtai, otloh nas gj bdaggui unagan nasaa lya lya lya geel ...

PUZL said...

"Дон" Корлеонд: Мэдэхгүй. Чи унага юм уу? Би чамайг шувуу л юм байх гэж бодсышдээ.

Бүсгүй said...

Яршиг зүгээр уул хаданд гарч бясалгал энэ тэрийг нь үйлдэж бодь мөрийн зэрэг энэ тэрийг нь олдог юм ч уу. Аягүй бол тэр нь чи бид 2 шиг хүмүүст олдох харагдахгүй л байх даа тээ. Хувь хүний гаргаж буй араншингаас өгсүүлээс хувьсгалын ажил хүртэл сэтгэл чилээх (энийг одоо стресс гэдэг үгний орчуулга гэж ойлгох уу?) юм мундахгүй юм. Эднүүсийг одоо бөөндөж багцлаад амьдрал гээд байгаа юм шиг байгаам. Тэгэхээр бодь болчихно гэдэг чинь одоо миний хар ухаанаар бол асуудал бэрхшээлийг олоод харахаа байчихна гэсэн үг юм уу даа гэж бодоод байгаа. Тэгий гэхээр бас сонин санагдаад байхиймаа.

PUZL said...

Бүс байхгүйд: Аан тийм байсан юм бий. Сүмийн орой дээрх гөрөөсний дүрсийг бодь гөрөөс, бодь гөрөөс гэлцээд байдгийн учрыг би ерөөсөө олдоггүй байсан юм. Асуудал бэрхшээлийг олж хардаггүй туучийнууд байж л дээ. Даанч бүр нэг анзааргагүй гөлийсөн юмнууд байсан юм аа. Тэдэн шиг сайхан гөлийж сурах ч ер нь амаргүй байх шүү, их тэвчээр шаардагдах байх.

Бүсгүй said...

за Паазал хүү битүүрээд, шинэлээд алга болсон уу? сар шинийн мэндээ!

domgiin shuwuu said...

huuyee chi bichleg ene ter bichhee bolij bgamu? chimeegui suult, `noiton` ulsgulun zarlaad bgam bish bizde???

PUZL said...

Бүсгүйд: Танд ч бас сар шинийн мэнд хүргэе. Битүүрч шинэлэхийн хувьд бол тэгсээн. Харин алга болоогүй. Өөрийгөө гээнэ гэж юу байх вэ дээ энэ чинь.

"Д" омгийн шувууд: Чи тайван бай, чиний толгой шоовон байна... байгаа байх... гэж тааж байна, ер нь бол. Чи өөрөө чимээгүй сүүлт, нойтон өлсгөлөн за! Ах нь зодог тайлах яагаа ч үгүй байна.

Хэрлэн said...

хязаалан насанд очихсон. сайхан насссс гсссс хэхэхэхэ

PUZL said...

Хэрлэнд: Хахаха, харин тэхх. Тэгээд улсынхаа наадамд нэг тоосоо өргөчихвөл ч амьд явсаны хэрэг бүтэх нь тэр гэж мэгээд... :)

Сэтгэгдлээ бичих