Thursday, February 18, 2010

Цагаан сар ба хар! Нулимс!

Цагаан сар дууслаа даа. Хайран юм.
Энэ цагаан сар гэж амьтан бүхний магнай тэнийдэг аргагүй сайхан баяр шиг байгаа юм шүү. Золгох төдийхнөөр зөндөө мөнгө олж буйдаа өвгөд хөгшид баярлана. Орсон айлууд нь олон янзын бэлэг өгсөнд багачууд хүүхдүүдийн бах ханана. Сархад нанчдыг саадгүй хүртэж байгаадаа саваагүй харчуул баясна. Өлсөж харангадахын зовлон үгүйд өөр шиг минь ховдог улсын нар гарна. Харин эмэгтэйчүүдийн хувьд... Юу ч гэмээр юм бэ дээ, тэд маань зоог бэлдэж зочдоо дайлах гээд өөд нар хардаггүй улс шүү дээ (Нар, нар л гээд байх юм, уг нь нарны биш сарны тухай бичлэг юм шүү дээ). Муу тэр маань ч гэсэн дээ. Хог шороогоо цэвэрлэх, хоол ундаа бэлтгэх гээд мундахгүй их ажил хийж, унтахгүй шахам явсан даа. Энэ цагаан сарын үеэр миний таргалсан, түүний турсан хоёр яг тэнцэнэ.
Эмэгтэйчүүд ээ гэж. Ямар их хувь заяагаар би эзэн нь болж... өө биш дээ. Ямар азаар би эрэгтэй болж төрөв өө. За за энэ ч яах вэ. Цагаан сар дуусчихдаг нээрэн. Хямгадах хэрэгтэй байсан юм.
Санаанаас гардаггүй сайхан цагаан сар минь. Би мөрөөддөг: Сар болгон цагаан байсан бол гоё оо.
"Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн" гэнэ ий? Магтсанд баярлалаа.
Ай цагаахан сар мину. Дараа жил дахин уулзахын ерөөл талбиж, доголон нулимстайгаар чамайгаа үдьюү би.

20 сэтгэгдэлтэй:

Chestmir said...

Za Paazaldaa sar shiniin mend hurgeye ! olon saihan bichleg bichne biz. Bi yaahav unshihaas tednuusiig ni !

PUZL said...

Ч.С.Дэмийр-т: "Уншихаас даа, яршигтай юм" энэ тэр гэх гээд байна уу айн? Сар шинийн мэнд хүргэе ээ хө.

Jezzz said...

Сайхан шинэлсэн үү? цагаан сар маань сайхан боллөө зогсоо зайгүй хивсээр таргалхаас яахав дээ хэхэ би ч бас хэдэн хэл нэмээд авлаа.

PUZL said...

Жэзззэд: Сайхан шинэллээ, сайхан шинэлсэн үү? Жэззз цагаан сараар аль орны хэлийг нэмж сураав?

domgiin shuwuu said...

hamgiin durtai neg yumaa orhitson yum bishuu ooroo...

Jezzz said...

харин тиймээ алдааг анзаарчихсан байх нь

PUZL said...

Цаасан шувууд: Юу? Модтой чихэр үү?

Жэзззэд: Айн? Алдаатай байсан юм уу?

Бүсгүй said...

хөөрхөн бацаан нь дараа жилийн цагаан сар хурдан болоосой гэж мөрөөдөж сууна уу. Би хүүхэд байхдаа бас яаааг тэгдэг байсийн :P

PUZL said...

Хөөрхөн эсэх нь тодорхойгүй хөгшин бүсгүйд: Ягшд, мөрөөдөж суугаагүй. Зогсоогоороо мөрөөдсөн за! Харин та Гурван сарын найман болох нь гээд гуяа алгадаад сууна уу?
:)

artgaa said...

huuhnuud neg neg saihan garyn zartstai bolmoor yum. zartsiinhaa tsaling ohiin tuld zartstaigaa zeregtsee l ajillaj aldah n. ajlyn chanariin tuhai comment bolchloo..

PUZL said...

Артгаад: Хахаха, сайхан "санаа ч алга" байна. Гэснээс гэрийн ажил энээ тэрээ ч нэг үеэ бодвол амар болж дээ. Дуудлагаар хүүхэд харж өгнө л гэнэ, хивс угааж өгнө л гэнэ. Хоол хийлтгүй, хүргээд өгнө л гэнэ. Бас энэ цагаан сарын өмнөхөн улсууд дуудлагаар бууз, банш чимхэж өгнө гэж байдаг шүү.

Jezzz said...

За за хэхэ яадаг ч байсан би буруу бичжээ

Chestmir said...

Muu Paazaltaigaa haaya msgrdeh yumsan gej

PUZL said...

Жэзззэд: Гэнэн хүн ч бол доо чи. "Үгүй би албаар ингэж бичсэн юм. Энэ чинь хэв маяг, хэлбэр донж" энэ тэр гээд мэлздэг байгаа даа.

Ч.С.Дэмийрт: ...гэж бодлоо гэж үү? Яа, үгээ ч дуусгаагүй байхад нь угтуулаад таачихдаг би нээрэн ухаантай хүн ээ.

Lady perspective said...

Lady perspective: Chinii neleed gurildsan bichlegees ehleed unshchihsan gej naidaya. Sanaand orson buhnee bichvel, sanaand oroogui buhnee sonsoh tsondon bii shuu. Za yahav, tsaashaa joohon unshaadahay. Tarhia nerj bichsen youmiig chini unshih geed haij uzii baiz.

PUZL said...

Лэйди Презервативд: Юутай ч зорин байж зочлон орж ирсэнд талархлаа. Мохоо ухаантай молхи блогчин би сэтгэгдлийн чинь эхний өгүүлбэрийг ухаж чадсангүй. Дараагийн өгүүлбэр нь харин даамай эд юм. Сулбайсан бичлэг тааралдвал салбайтал шүүмжлэх гээд байгаа юм даг уу, тааваараа бол. Ярвайн байж өөр бичлэг унших гэж байгаад тань "яр"-гүй талархал дахин дэвшүүлье.

Chestmir said...

Hehe, ene chini harin ih bichgiin ulsiin nom hayaltsaan boltsiin bsihuu :) aaimr yum, bishirmeer yum bna dooo

PUZL said...

Ч.С.Дэмийрт: Иш Чэсдэмийр минь чи бас намайг баалж сууна уу? Мундаг бүсгүйн хөлд чирэгдээд, хөгөө чирээд сууж байхад хахаха.

Бүсгүй said...

хэд хоног гадуур хонож, тэнэж яваад ирэв. Энэ хавиар сонин юутай? хуваарьт ханын сонингоо гаргалгүи юу хийж суудаг хүн бэ та чинь одоо. Өнгөрсөн долоо хоногийн дутуу балай богинохон бичлэгээрээ гурилдаад өнгөрөх санаатай юу та бас? ккк

PUZL said...

Бүсгүйд: Явсан газрын сонинг өөрөөс чинь л дуулмаар байна шүү. Харин би гурилдсан, сүүндээ ус хольсон гээд шүүмжлүүлээд сууж байна аа хахаха.

Сэтгэгдлээ бичих