мөн л хотын соёлд суралцах хэрэгтэй гэдэг гарчигтай бичлэг.
Үнэнтэй эвлэрэхэд үргэлж бэрх байдаг талаар өвгөдийн цэцэлсэн үг ч ортой дог оо. Өөрийгөө тэнэг гэдгийг мэдэх, мэдээд эвлэрэх мэдээж хэцүү байсан, надад. Хэрэвзээ надад бага ч атугай ухаан байсан сан бол хоёр алхмын зайд хогийн сав байсаар атал хот хөдөөгийнхөн ялгаагүй хазалсан хүнсний үлдэгдэл, зажилсан бохины цаасаа хамаа замбараагүй гудамжинд хаяж байгаа тухай сайхан шүүмжлэл бичих байлаа. Гэвч тэнэг хүний жижиг ухамсарт тийм том асуудлууд багтахгүй юм байна шүү дээ. Чухам иймээс хотын телевиз хангүг киноноос өөрийг гаргадаггүй тухай, гавъяат цолны үнэ хүнд шалдаа бууж, шагнуулаагүй хүнийг олоход бэрх болсон тухай бодох ч үгүй хэрнээ зүүн гар минь илүү хөдөлмөрч болохыг анзаарч, "байшин" гэдэг үг хятад гаралтай байж мэдэх талаар баттай бус таамаг дэвшүүлж суух минь олонтаа. Хот хөдөөгийнхний холхилцоон, толхилцооноос илүүтэйгээр хоёр нүдний минь асуудал хавьгүй "тулгамдсан" хэрэг гэж мунхаглаад, доорхыг бичиглэсэн минь ч дорой ухаант маанаг хүн гэдгээ дорхноо батлаад өгөв үү гэлтэй.
Яг адилхан хоёр нүдний нэгэнд нь давхраа ороод, нөгөөх нь янзандаа байдаг нь юуных вэ? Ижилхэн хоёр нүдэндээ им тависан удаагүй байтал нэг нь "олзны их"-ийг хүртээд нөгөө нь оргүй хоосон хоцордгийн учрыг тайлж чадахгүй ухнатаж сууна би. Эмнэлэгт очиж, эмч домчоос асуувал яадаг бол? Эмнэлэг гэснээс хөөе, Монголын маань эмнэлэг ч маньтайгаа таарсан хувхай юм даг уу, тормойсон хоёр нүдний олон "сормуус"-тайд нь амаржих... биш ээ, амархан давхраа орох нөхцөл бүрдээд, нөгөө муу ядруухан нь харин зүүн нүд шиг минь нүд үзүүрлэгдээд ОРгүй, хоосон хоцордог гэнэ шүү. Адилхан л алаг бол алаг, торомгор бол торомгор нүднүүд байлтай. Учрыг нь олохгүй юм аа би.
8 сэтгэгдэлтэй:
Omhii geed hoshnogoo tairdaggui geltsene. Za ene ch yaahav, hodoo yadaa yu es bolson geh, gol ni idseer baigaa tsagt tairsan hoshnogonii uldegdel neg yum bnaa daa ternees dahiad l baas garah bhaa daa. Tairaal tairaal bailtai bish odoo tegeed archij marchaad ugaaj tseverleed avdag baihdaa
Nudnii thuai yarij bhad bi hoshnogo yariad mon ch teneg hunee dee, argagui erotik helbereer amidraliig hardag maani uugeer ilersen boltoim bna. Yum l yarival dooshoo tal ruu yariaaaal
Ч.С.Дэмийрт: Тийм байна. Номгүй миний блогт биш, нойлын өрөөнд л гарч байвал зохих үг байна.
Paazalaa, mani neg goyo chatladag yum taviad. Chi zavtai bol orood ireech
энэ одоо ихээхэн айкү шаардсан бичлэг байх шиг байнаа. Өглөө сэрээд ахиад нэг уншаад өдөржин бодож байгаад хариугаа хэлье ээ
Бүсгүйд: Миний өрөөсөн нүдэнд л давхраа ордог юм аа. Үргэлж тэгдэг юм. Гайтай давхраа гарахгүй 5 хонож байна.
minii and 5 honog uugaagui yumuudaa 5 honog davhraa chini garaaguig bodohod
Цоомоод: Чиний анд 5 хоног уугаагүй эсэхийг би яаж мэддэг юм... аа цус, миний талаар бичсэн юм уу хахаха. Гэснээс найз аа, шингэн дутагдахаар нүдэнд давхраа ордог хэрэг үү?
Сэтгэгдлээ бичих