Friday, March 19, 2010

Хамтрахын тийн ялгалТай

Хөгжилтэй:
-Ах аа, "пуужин" гэдэг үгийн язгуур нь "пуужин" л биз дээ?
-Хаанаас даа тэнэгхэн дүү минь. "П" язгуур дээр нэр үг бүтээх "-уужин" дагавар залгаж бүтсэн үг шүү дээ.
-Тийм хачин дагавар байдаг гэж үү? Тэгвэл та тийм дагавартай ахиад нэг жишээ хэлээдэх л дээ.
-Ммм... Яагаав, "маруужин".

Бухимдалтай:
Хараагүй хүн цэцгээ усалж, талхаа зүсэх гээд цэцгээ зүсч, талхаа усалчихдаггүй билээ. Гэтэл харалган төр тэгдэг ажгуу. Үр дүн нь "гавъяат"-гүй гавъяатнууд, гавъяагүй гавъяатууд.

Зовуурьтай:
...Хэтрүүлж уусан согтуу толгой, хэмжээгээ мэдэхгүй мангуу толгой. Цэргийн баярыг тэмдэглэдэг ямар мөрдөстэй билээ? Баргийн баярыг алгасдаггүй ямар мөнгөтэй билээ? гээд орилж хэвтэв гэнэ.

Харамсалтай:
Японы алдарт хөгжмийн продюсер, дижэй Сэба Жүн буюу Nujabes түрүү сарын 26-ны өдөр автозамын ослоор ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний бахдам авъяасыг бишрэгч дэлхийн мянга мянган залуус энэхүү өдрүүдэд эмгэнэн гашуудаж байна. Энх амгалангийн орноо тайван нойрсох болтугай.

9 сэтгэгдэлтэй:

gz said...

Пуужин, маруужин, луужин - Хөгжилтэй!
Nujabes нас барсныг мэдээгүй байсан, сая эндээс л мэдлээ. Саяхан бас Dare / the graffiti master эндээс явчихсан байсан ... Харамсалтай!

PUZL said...

gz-д: Эхний "хөгжилтэй" хэсэг бол дөрвөн жилийн дараа дүүтэйгээ ярих харилцан яриа маань байгаа юм аа... гээд модернист зохиолч шиг хачин юм ярихгүй юу хэхэ. Харин би луужингийн талаар ер санаагүй шүү.
Nujabes-ийн хувьд үнэхээр харамсалтай. Би ч бас өнөөдөр л мэдсэн. Бурханд диваажинг хөгжөөх хөгжимчний хэрэг гарсан бололтой.

Дэндэв said...

Мөнх бусын хорвоо гэж...
100 шахам наслаад онц бүтээсэн юмгүй хоног төөрүүлсэн хүн байхад, 100 жилд бүтээх үйлсийг цөөхөн жилд амжуулчихаад, цэл залуугаараа хорвоог орхидог нэг нь ч байх

PUZL said...

Дэндүүвт: Ёстой ёстой.

Бүсгүй said...

harin tiim baina

PUZL said...

Бүсгүйд: Юу?

Chestmir said...

Uhaantai bichleg baihaa, teneg humuus mani metiin oilgohod hetsuu yum bna

Бүсгүй said...

hamtrahiin tiin yalgaltain bn hihi

PUZL said...

Ч.С.Дэмий-Эрд: Хэцүү чиний байлаа харин ойлгоход сэтгэгдэл.

Бүсгүйд: Аальгүй гэдэг нь.

Сэтгэгдлээ бичих