Өвөл өвгөн.
Цагаан сахал, хүйтэн харцат царай төрхнөөсөө ичсэндээ
Цан хүүргээр цонхыг минь битүүлж, зөнөг өвөл золиг оргино.
Хавар хүүхэн.
Охин хонгор инээдээ агшин зуур хувиргасан хавар авхай
Орцны хаалга тас саваад жижүүр авгайд загнуулна.
Зун хүү.
Халууцаж ундаассан зун жаал хурмастын хураар наадахуй
Хараал идсэн дээд айлаа дахиад л ус алдав гэж эндүүрнэ.
Намар ах.
Найрнаас харьж буй халамцуу намар бүдчин бүдрэн алхахдаа
Налж, түшсэн модныхоо навчсыг зумлаж хаяснаа ч анзаарахгүй.
10 сэтгэгдэлтэй:
хэхэхэхэ, Орцны хаалга тас саваад жижүүр авгайд загнуулна ... хэхэхэхэ таалагдсаа ярихиймалга
Юкид: Гялайлаа Юкээ :)
Харин харжээ байхнээ миний дөрвөн улирал баахан бараан талруугаа болчихож. "Зөнөсөн өвөл", "ааш муутай хавар", "архичин намар" энэ тэр гээд хэхэ.
Post pank shuleg bi bish uu ain
Шоутаймерт: Чи мөн байх аа :)
laitai laitai bolor tsomd or sugai kk
Унплайсант-д: Болор цом биш "Боль-р цом" гэдэг болчихсон юм биш үү?
Зиа энэ Пост паник энэ тэр гээд нэрлэнгүүт нь сайн ойлгохгүйн байнаа. Ямар ч байсан дээр үед сурагч байхад багш шүлэг бичиж ир гэсэн даалгавар өгөнгүүт мөр мөрөөр нь энд тэндээс хуулаад эвлүүлчихдэг байжилээ. Бүүзал гарчигаа тэгсэн юмдагуудаа.
Бүсгүйд: Юу ч ойлгодоггүй янзын хүн шүү. Аан гэж бай, салхинд орцны хаалга савагдаад, манай жижүүр бөөн зүхэл болсон юм. Тэрнээс сэдэл аваад дөрвөн улирлыг хүн шиг болгоод биччихсэн байгаа нь энэ. Хүншүүллийн арга гэдэг байх аа. Эсрэгээрээ хавар шиг хуйсгануур, өвөл шиг хүйтэн хөндий гэж мэгэх юм бол тэр нь "улиралшуулал" болчихож байгаа юм.
Харин тэр гарчгийн хувьд бол: Тэгээгүй.
хн, өөрөө толгой эргүүлсэн хачин юм ярьчихаад, хүн загнаад байхдаа ч яахав
Бүсгүйд: Загнаагүйшд. Аниагаа загнавал алдас болох байлгүй :)
Сэтгэгдлээ бичих