Saturday, April 17, 2010
Дэ(э)лтэй Монголын дэмий-эрэл...
... буюу эвт шаазгай буга барина, бүр туг ч барина, тугал ч хариулна буюу харааны шилээ зүүгээгүйн улмаас "Хараа"-ны шилэнд бүдэрч, золтой л золгүй явдлын золиос болчихсонгүй буюу камер, микрофон агссан охид хөвгүүд ирээд "Ах аа, бид нар МУИС-н сэтгүүлзүйн ангийн оюутнууд байна аа. Танаас ярилцлага авч болох уу? Зурагт мурагтаар гаргахгүй дээ, тэг л дээ" гэхээр нь "Үгүй үгүй, зурагтаар гаргахгүй ч гэсэн сэтгүүл дээр тавьчихвал яах юм? Та нар чинь сэтгүүлзүйн ангийнхан гээ биз дээ?" гэх буюу долоо хоногийн эхний өдрийг "Даваа" гэдэг атлаа дараачийн өдрүүдийг нь яагаад гүвээ, овоо, толгод, довцог гэхчлэнгээр нэрлээгүйг чи багадаа гайхдаг байсан уу? буюу "Шүтэж сүслэх бурхангүй хүн бол тэнэг" гэж хэлсэн хүн өөрөө тэнэг буюу урьд нь хүүхэмсэг байсан хүн одоо хүүхэн шиг болчихож буюу "Ам бол ертөнцийг ярих цонх мөн", мөн "Цуур цуур, бас дахин цуур" буюу "Эмэгтэй хүн бол сандлын хадаас". Найзууд ч бас сандлын хадаас. Харин эмэгтэй найзууд хадаас биш гэхчлэн ямар ч логикгүй ядмагхан бичлэг бичсэн минь энэ буюу.
Ангилал:
Тархины "нэрмэл"
16 сэтгэгдэлтэй:
eliirel balairaliig chen unshaaad elii bolchloo buyu, ene huuhemseg bsan er uuruu huuhen shig boltson ni huuhnuudiin haraal bh gj taawarlaj bna buyu nzuud l bol nzuud tedniig huiseeer ni yalgawarlah hereggui buyu...
Odoo setgegdel bichij bolohku bwal dahij oroldohku buyu...
Домгийн шувуу БУЮУ "найз нарын эрх ашгийг хамгаалагч"-д: Их юмаараа боох нь шив дээ чи! Ядаж байхад юун айхтар намайг хүйсээр ялгаварлан гадуурхагч болгож харагдуулахуйц сэтгэгдэл бичдэг барам бэ? Угаасаа муйхар Пазл муусайн найзуудаа арьсны өнгө, нас хүйс, шүднийх нь тоо моогоор (за энэ ч арай юу юм бэ гэхдээ) гоочилж хочилсоор ирсэн агаад энэхүү үйлдэл нь ямарваа хорон санаа, башир бодол агуулдаггүйг чи эрхбиш мэдмээр дээ. Харин тэр хүүхнүүдийн хараал мараал бол ээ дээ магадгүй шүү. Угаасаа хараалгуулж байхдаа таарсан хар шаар... бишээ шар шаар байгаам.
hehe, leetei ai.
Артгаад: Lee гэдэг чинь хэнсэн билээ? :)
yaagaaw Lee gj hun bolgon umsuul yawdag neg `belen hog` bdag da, ter yahaaw uurt hamaatai yumaaa bichie, za ter haraalguulsan shar shaariig hen gdgiig medchihlee, chinii yamar sanaa bodol aguulj yawdagiig Balhjaw bid 2 taashgui, yamar dotor chen orood uztsen bish,,,hehe uduun hatgasan setgegdel bolchloo gj
Домгийн (хоггүй орчинд байгаа) шувууд: Японы хөгжил, сакэний амт хоёр өөрийг чинь их өөрчилжээ дээ? Цаг сайжрахаар манай залуус хятадын бэлэн хогийг хялайж ч харахааргүй болтлоо өөдөлнө гэдэгт би итгэдэг. Тиймээс Балхжав та муу хоёр бол ёстой лай л байна шүү.
...bi ug ni hog gedegiig hun gedeg utgaar helsen yumsan... Td bas enend hyatad yamar hamaatain? Ternees gadna uurt chen bas arhi nuluultsun bga yumuu da yag odoo?
Домгийн (үл ойлгогдогч) шувууд: Чиний бичсэн юмнуудыг ерөөсөө ойлгохгүй байнаа. Гэхдээ би цоо эрүүл байна. Тэгэхээр чи өөрөө л...
Күүкдүүд ирээд зургаа авахуулаач гэвэл би лав баярлаад авахуулж л орхино :P . Ингэхэд хүүхнүүд гэж хадаас гэнэ үү. Хадаас шиг хурц нүдтэй болохоороо тэр хэсгийг хамгийн түрүүн олоод уншчих юмаа. Баазал хүү аятайхан л байгаарай
Бүсгүйд: Хахаха. Камер надад аймар санагдаад байдаг юм.
Тэр хадаасны тухайд гэвэл "Арбатын хүүхдүүд"-ээс ишилсэн юм аа. Тийм болохоор та намайг биш Анатолий Рыбаковыг загнавал зохино :)
oor ontsogoos xarsan daj bichleg nice
Татахад: Өнцөгдөж суун байж бичсэн минь онож шүү :)
Lol
Апопутоиг-т: Лойтсон Олиггүй Луйварчин гэж байгаа юм уу?
xaxaxa, zuuumalzaw
Апопутоиг-т: Аальгүй гэдэг нь, хихихи.
Сэтгэгдлээ бичих