"Бүргэдийг л зөвхөн бүргэд гэж байя" гэдэг шиг бага насыг "бага нас" л гэж нэрлэсэн нь их оносон хэрэг шүү. За тэгээд ийм мэдээжийн юман дээр "бага насыг бага нас гэх болсон учрыг тайлбарлаад өгөөч" гээд шалаад байв аа, та нар! Тайлбарлах нь бүү хэл тоож авч хэлэлцэхгүй гэж мэдээрэй... за яахав тайлбарлаж өгөхөөс дөө.
Тэгэхээр хүүхэд насанд бидний биеийн эзлэхүүн, нэг жилд хэрэглэх согтууруулах ундааны хэмжээ, эдийн засгийн чадамж, гутлын размер, амьдрах арга ухаан хийгээд аман дахь шүдний тоо гээд бүх юм маань бага байсан учраас тэрхүү цаг үеийг БАГА НАС гэж нэрлэжээ. Бүр бидний нас хүртэл одоогийнхоосоо бага байсан гээд бод доо.
Тэгээд хүүхэд ахуй насанд дуулсан үзсэн нь дулимагханаас хойш алдаа гаргана гэж тоймгүй. Бүр байнга шахуу, хөлд орж байгаа нь энэ гээд л баахан таварцаглана. Хэлд орж яваа юм гээд л хазгай муруй шулганана. Онцлог нь алдааг нь харсан хүмүүс өхөөрдөн байж залруулж өгнө. Гэтэл өнөөдөр намайг гутлаа буруу харуулж өмсөх ч юм уу, дүүжин даажин дээрээс ойчлоо гэж бодоход хүмүүс өхөөрдөх нь бүү хэл, өлгөж аваад муу хэлж үйлийг минь үзнэ. Согтуу толгой, солиотой мал, усан тэнэг, унхиагүй амьтан ер юу эсийг хэлэх бол доо. Тэгтэл тэр байтугай тэнэг юм, жишээлбэл шороо халбагадаад горойлгүй үмхэлж суугаа зургаан настай жаалыг "алингаа алдсан архичин" гэж хэлэх хүн нэг ч гарахгүй. Бага насанд л ер нь элдэв хэл ам, ял зэмээс мултрах боломжтой байдаг.
Бага насанд будилж төөрөлдөнө гэж тамтаггүй ээ бас. Хашир хандгай Пазл хүртэл дэгдээхэй бага насандаа (дэгдээхэй томроод хандгай болдог гэнэ шүү хахаха) ороо бусгаа орчлонгийн наад цаадахыг ойлгож цөхөн явсан үе бий:
Талхны үнэ 230 төгрөг байх үед "Терминатор" киноны 2-р ангийг үзэж суухдаа, эхний анги дээрээ чухам л эсрэг талд монцойгоод байсан төмөр золиг төрөл арилжиж "манай тал"-д орчихсон намирч явааг сэжиглэж, хэзээ нэг зэс нь цухуйж хүүхэн, хүүхний хүү хоёрын ар нуруу руу хутга шаах бол хэмээн түгшиж, ханцуй дотроо залбирч л байлаа. Тэгээд дараахан нь мөн л Шварцнеггэрийн тоглосон "Коммандо" гэдэг шал ондоо киног үзэж байгаад "ийм олон цэрэгтэй байлдаж байж ядаж шархаддаггүй ээ" хэмээсэн ахынхаа өөдөөс "Юу гэж шархдах юм. Энэ чинь Терминатор, төмөр хүн байхгүй юу" хэмээн мэдэмхийрч суусан удаатай.
Нийтийн тээврийн тасалбар 50 төгрөгийн үнэтэй байх үед 2 пөөнийсөн хар юм гай дуудаж ирсэн чинь Улаанбаатараар хаяглагдсан 2 хүүхэн өөрсдийг нь дуудаж байна гэж андуураад очтол хар лүднүүд сармагчингаас авсан ямар нэг юмаа манай хүүхнүүдэд дурсгасан шиг билээ. Тэрнээс болж тухайн үед бөөн хэрэг мандсан санаж байна. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ээ, би жаахан байсан юм чинь дээ. Тэдгээр хүүхнүүдийг багадаа үгэнд ордоггүй муу хүүхдүүд байж дээ л гэж бодсон. Аав ээжүүд нь "танихгүй хүний өгсөн юмыг битгий авч бай" гэж хэлсэн л байж таараа шүү дээ.
Зураачдын зурсан зурагны хөлс зарлагадсан будагныхаа үнэнд ч хүрдэггүй шахам асан үед нэг найз маань надаас "Маркс, Энгельс хоёрын хэн нь урт сахалтай вэ?" гэсэн хачин асуулт асууж билээ. Тэгэхэд би тэр муугаа бодвол олон ном сөхөж харсан байсан л даа. Гэхдээ л хоёр хувхайн хоёулангийнх нь ногтон сахалтай зургийг харж байсныг хэлэх үү, хэнийх нь сахал самбаа илүү уртыг хэмжиж сантиметрлэж байгаагүйг ч хэлэх үү, эргэлзэн байж "Энгельсийн сахал илүү урт байх шиг байсан" л гэлээ (жаахан байсан гэдгээ сануулах хэрэг байна уу?). Гэтэл мань хүн писхийтэл инээд алдаад "Мал минь ээ, Маркс Энгельс гэдэг чинь нэг хүний нэр ш дээ" гэж авдаг байгаа. Тэрийг нь сонсоод би ч мөн түсхийтэл инээнгээ таалгаад байгаа нь 2 өөр хүний 2 тусдаа нэр болохыг хэлж өөрийг нь мадлаж, маллаж билээ. Тэгсэн ч гэсэн найз маань өмнө нь дүүгээсээ Шараваа, Жамцаа 2-ын аль нь өндөр болохыг асуугаад, "Шараваа" гэж хариулангуут нь шавиагаа ханатал инээснээ дурьдаад, баараггүй мэх нь бүтэлгүйтсэний учрыг бүрэн дүүрэн олохгүй л суусан юм даа.
16 сэтгэгдэлтэй:
Paazlaa blog chini yaagaav, setgegdel oroogui baina daa
Бүсгүйд: Бичээгүй бол орохгүй ш дээ :)
Худлаа, худлаа. Миний блог харин ийм хуучтай болчихоод байна аа. Осолдохгүй сэтгэгдлээ бичээд байхад л огт нэмэгдэхгүй байна гэлцээд байна хүмүүс. Учир жанцанг нь тодруулах гээд гүүглдээд л сууж байна.
HI and yu bna daa chinii blogoor neg heseg oroodgui yum bna. ter taalgadag nohor hen bee whahah
ЦооМоод: Хэй юутай? Тэр таавар таалгадаг нөхөр чинь манай "Цогтуу мастер" шүү дээ хэхэ.
айраг айраг айраг, сайхан сэнгэнэсэн айраг, Булганы Сайханы айраг. Айраг айраг айраг... за PUZL.д жоол дэмийм сануулчлаа :D Санаа амарлаа гарч ажлаа хийе.
Юкид: Хахаха. Би чамтай муудлаа за.
тийм айрганд дуртай хүнүү? сонийманд дурлады..би ууж шаддаггүүм айраг, адууны мах 2 шиг сонийм энэ бөөркий дэлхийн хаач байхгүй :р
C-д: Айраг уух дуртай дуртай. Харин адууны махыг бол ууж чадахгүй ээ, барахгүй даваа байх. "Энэ 2 шиг сонин юм дэлхийн хаа ч байхгүй" гэдгийг чинь зөвшөөрч байна. Би лав 90-ийн талын талыг наслахдаа Африкийн Кенид айраг исгэдэг, арлын Японд гүүгээ хураадаг гэж дуулж байгаагүй.
аа тэрүүгээрээ ч тийм шүү..би энэ 2 шиг муухайм хаа ч байхгүй гэгсий :р.за болий айрагыг гасчий адууны мах шүү ганц :D.
C-д: Монголоо алдмар! Гэснээс айргийг буцааж нэм ээ чи! Хөөрхий адууны мах ганцаардвал яана?
муухай гэдэгт оруулаадээшт би.ойжээнүү чи ер нь :р
C-д: Ойхгүй байнаа. Томоотой гэгч нь сандал дээр сууж байна. Ойх ёстой байсан уу?
xaxa ooroo tun gyrxai,ym xolboj logic setgedeg owoo Potsaan bjde...
Татахад: Хөгшчүүлийн өвөрт сэгсчүүлж өссөндөө ч тэр үү, жижигхэн өвгөн шиг жигтэйхэн егзөр жаал байсан ш дээ, багадаа.
xaxaxaax tiiim bololtoi
Апопутоиг-т: Тийм гээд байхад даа :)
Сэтгэгдлээ бичих