Thursday, April 29, 2010

Чамд намайг сэргээх юу ч алга.

Чимээгүй бай! Чи надад бухимдал л авчирна. Чиний гаргасан авиа бүхэн чихний минь зовлон болно.
Тиймээс дуугүй бай! Тэр нь хавьгүй дээр. Утгагүй үгийг чинь бодохоор уур, инээд хоёр зэрэг хүрдгийг, андуудтайгаа хундага харшуулж суухдаа амаа чилтэл шоолдгийг минь чи мэдэх үү? Чих чинь хангинаж, зовхи чинь татдаг уу? Бүдүүн бааз, болхидуу байдлаа өөрөө чи анзаардаг уу? Үгүй бол үеийнхнийгээ хар, тэгээд өөрийгөө хар. Чөлөөт сэтгэлгээг эрхэмлэдэг надад чи эрхгүй гологдоод байна (Хэн задгай сэтгэнэ, түүнд би татагдана) Тийм болохоор намайг нялуун үгээрээ найрах гээд нэмэргүй. Би чамд дуртай байгаагүй, хойшид ч дурлахгүй. Би чамаар дутаж байсангүй, цаашид ч дурсахгүй. Хагсаж цангасан үедээ хүртэл өөрийг чинь тоож шиншлэхгүй гэдгээ өндөр дуугаар хэлэх байна. Чи цангааг минь тайлж, цатгаж чадахгүйгээс хойш. Тийм болохоор цаашаа бай! Чамд намайг сэргээх юу ч алга, нийтийн дуу минь!

31 сэтгэгдэлтэй:

c said...

үүүеээ саакк сааккк нийтийн дуу бээдийшт цаа корокод чэнн :р.

PUZL said...

C-д: Үнэн бээз? Шалгаж үзээд, худлаа байхым бол чамайг байна шүү... "худалч" гэнэ шүү :)

c said...

за puzl-aa уушлаарай гарчигтай эсүүл дор нь байгаа сээгийтэй эсүүл бичлэгний сүүлийн мөр этэртэй яриа явчлаа шүү :D.

c said...

чааас үнэн..болно дооо болноо 2-уулаа гээ энол жишээ :р

PUZL said...

C-д: За яахав, ууч-алъя чамайг :)

Дахиад C-д: Ёоё, надтай юм хум болох гээд байнуу гэж айлаашд.

c said...

юүүч аймхайм дэ иригтэйм бээжийж хайнн :D

c said...

базззлаааа

PUZL said...

C-д: Аймхай биш за.
Арслан ирвээс
Арсалдан тулалдъя
Барс ирвээс
Барьцалдан тэмцэлдье.

Дахиад C-д: Яасан?

c said...

Дахиад C-д: Ёоё, надтай юм хум болох гээд байнуу гэж айлаашд.

энийг тэгээ айгаагүй гэх үү?

аа зүгээр дуудаж үзсий дихдээ нигийм асууя.чамын сээгий яаагаад ардаа цагаан фонтой намых яаагаа тас хар дээр бичигдээд байгаам? фонныхоо өнгийг захиалж солиулмаар байна би гсн ккк :р

PUZL said...

C-д: Аа тэр чинь юу... Юу л даа... Нөгөө... Ммм, за байз... Аа тийн. Яахнав гэж янзыг чинь үзсэн байхгүй юу зүгээр. (Ёо, яг балрахжийшд)

За больж үз чи! Энэ ямар хувцас захиалгын газар юм уу? Амар юм болох нь шив :)

c said...

band band chi..dundiin shaatan deer banduulnaa shamaig gsn kk. a gutsas zahialkajiina gee oilgotsiimuu chi guu sht ug ni :D

PUZL said...

C-д: Аа чи хувцас захиалах гээгүймүү? Би чамайг хувцас захиалах гээгүйм байх л гэж бодсон шүү. Тэгсэн чинь харин хувцас захиалах гээгүй байдаг байна шүү... гэж мэгээд :)

domgiin shuwuu said...

puuh huurhiig ingej aimaar helj bolj bgamu? gomdood buun yum bolohwii de... uyiihniigee har , uuriiguu har bhda yahaw de...

A.Амарсайхан said...

60-аад оны нийтийн дуунууд сайн шүү. Аргагүй л олон шалгуур давж байж батлагддаг байсан нь мэдэгддэг юм

A.Амарсайхан said...

Ингэхэд нийтийн гэдгийг юунд хэрэглээд байна аа? Поп дуу гэдэг маань бас л монголоор нийтийн болно оо доо

А said...

дан да ра дан да рара ... малгайгаа шидээд Мөнхсайхан алхлаа... Сээрүүннн хаангайн ...энэ гоё дуушт

PUZL said...

Домгийн шувууд: Хаашдаа өнгөрсөөн.

Амарсайхан ахад: Эстрадын дуунуудад дуртай. Үг, утга нь цаанаа л ондоо шүү. Харин одоогийн дуунууд сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Хэтэрхий энгийн ая дан, болхи тэнэг үгтэй болохоор тэр. "Тээврийн жолооч - бурхан аав минь" ч гэх шиг. Зүгээр л "Тээврийн жолооч аав минь" ч юм уу, эсвэл "Бурхан аав минь" л гэвэл барав биз. Бавуугийн Лхагвасүрэн гуай хүртэл хэлж байсан. "Нийтийн дуу мөхөж байна. Гэзэгтэй зандан амраг минь энэ тэр гэсэн үгтэй юм бичээд, тэрэндээ ая хийж дуулаад байвал энэ урсгалыг сүйрч байна гэхээс өөр юу гэх вэ" гэж.

Ахиад Амарсайхан ахад: Тийм. Олны хэлж хэвшсэнээр л тэгээд биччихлээ. "Зохиолын дуу" гэсэн бол та "поп дуу ч гэсэн зохиогддог учраас зохиолын л дуу шүү дээ" гэх байсан даа :)

Юкид: Эстрадын дуу, зохиолын дуу хоёрыг шал ондоо урсгал гэж боддог. Төмөр агсаны дуулсан Хайрын хишиг дуу бол зохиолын дуу яавч биш. Сүүлд зохиолын дуучин залуу дуулмар аядсан ч гэлээ. Аа тийм, би бас хуучны сайхан дуунуудыг сэргээн амилуулж буй нь энэ гээд сэглээд хаячихдаг юмнуудад дургүй.

Бүсгүй said...

goya shd gehgui yu. Banjig ajillahgui hereg algoo

PUZL said...

Бүсгүйд: Харин банжиг ёстой базаахгүй байна тэ? Танайд орох гэж хэд хоног үүдээр чинь эргэлдээд, хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь гайхаад л сууж байв шүү дээ :)

Хэрлэн said...

Амараа ахтай санад нэг байна. шалгуур даваагүй одооны нийтийн дуу ч дээ бараг үг ая нь адилхан шахуу 60 70-аад оны дуу ч надад таалагддаг шүү. Яахав жаахан соц нийгэм үнэртдэг л юм гэхдээ зүгээрээ

PUZL said...

Хэрлэнд: Нээрэн ая нь хоорондоо их төстэй шүү. За үг нь бол бүр ижилсэж адилсаад яваад байх шиг. Цэцэгт нугын эрвээхэй, Цэцэг дамжсан эрвээхэй, Цэцгэнд төөрсөн эрвээхэй, Цэцгэн дээр суусан эрвээхэй... гээд л. Уран бүтээлч хүнд шинийг эрэлхийлэгч чанар, өөрөөр сэтгэх чадвар зайлшгүй байх шаардлагатай гэж боддог. Энэ нь дуучин сэтэртэй, ая зохиогч ухаантай, шүлэгч нэртэй нөхдөд бүгдэд нь хамаатай ойлголт.

TaTaHHuCH said...

Lol, xamgiiin suuld ni niitiin duu gsn Lol
whats wrong with that? unendee niitiin duu baitugai neg ch zoxioliin duu butneer ni mededgui mani metiin sarmagchin tarxitai kumsed bol Bayrtsetseg ni u Uitgartsetseg ni u uneer taaxad tun berx bolmoi.Ug ni neg Saixan urtiin duugaa baiy gexed estradiin duu ayalyu gej bodox l ym. Xun ailgaj mal urgeex ym bolox wii dee gej bolgoomjlood bgaa gejuugaa gesnees Zoo ene odoo yu we barag zaxia bolchdog bna shd, Udwal buur onoodor xiiisen ajliiin tailan,margaashiiin bolon ireeduin tolovlogoo, oshoo awax kumsiiin jagshaalt etc geed ROMAN boloxiim bna l daa.. back off Ms.Tatah xaxa

PUZL said...

Татахад: Хэхэ. Уртын дуу сурах бодол цээжний минь мухарт явж л байдаг юм. Гэхдээ тэр тийм ч амар юм биш байх аа. Ялангуяа уртхан амьсгаа авах гэж ухаан алдах нь халаг болдог над шиг амьтанд. Уг нь даамай сурчихаад "Хүрэнн тоолгой-ой-ой-ийн..." гээд сууж байвал ч :)

Anonymous said...

Пээ,тэр "болно доо" чинь хит юм байлээшт,автуусанд ол зүүээр л эзэгнэнхэн төржийлээ..гээд нэг ач холбогдолгүй юм аваа хаячий,хэхэ :p

PUZL said...

Анонд: Аа тэр чинь дуулсан хүнийхээ хувилгаан чадалтай холбоотой юм шүү дээ. Манай Жавхаа агаагийн дуулсан дуу болгон нь хит болдог жамтай. Жавхаа агаа л дуулсан бол "Чононгоо", "Хайрлаж болохгүй хайр" гэхчлэн шал эргүү үгтэй дуу байлаа ч, бүр огт үггүй дуу байлаа ч хит болох нигууртай.

Anonymous said...

хэхэ нээрээ тийм шүү,аа бүрхан чи..гээл ахиал хэхэ...ХЭНД нь юу заяачдийн бээ?,дандаа ингэж новширхоо боль моль гээлүү, аа тэгээд бурхан гэж байдгуумуу гэхээр,орой унтахдаа би хэлтсийн сэрүүлэггүй болчоод "за байдийн бол өглөө 6д би сэрээхийг чинь харья" гэсэн чинь...одоо сэрчээл,сэгсийчээл..сониймдаа гээл суужийн хэхэ
Тэгэнгүүтээ одоо түрүүнийх зөвхөн эхлэл байлаа,чаддийн бол намайг шалгалтанд тэнтсүүлэрэй..гээ хаясоон,харнааа хэхэ,,,

PUZL said...

Анонд: Хахаха, (бурхантай) гар бариад бугуй барих гээч болжээ.

Anonymous said...

PUZL гуай тун чиг уран цэцэн үгтэй хүн юм.Далд утгатай үгсийн ойхгуумаа..хэхэ гэхдээ бугуйгаа бариулахнуу яах нь,цаад чинь бас л эвгүй гарштээ хэхэ
Аан бас блог нээхүү,яахуу?Ач холбогдол бий юу?Хэр донтох шинжтэй байна?.Архаг блогчингоос асууя гэж бодлоо хэхэ.Эсвэл tik tok шиг сонирхогч хэвээрээ үлдэх нь өлзийтэй болов уу?уг нь блогчин "Б" дипломтой болчуул барбагшийн "ББ"г авчиндөө хэхэ,,,

PUZL said...

Анонд: Ер нь манай ард түмэн их бэлэн цэцэн үгтэй улс байсан шиг байгаа юм. Одооны мань мэт л хүнд өөрийгөө ч аятайхан ойлгуулчихаж чадахгүй, ээрч муураад байдаг болохоос биш. Өвгөчүүл үгээр егөөдөлцөхийг сонсох ч мөн урамтай шүү дээ.
Харин блог нээх эсэхээ өөрөө л мэдэх хэрэг дээ.
"Блог хөтлөх нь цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бусдад өөрийгөө нээн таниулах, сэтгэгдлээр дамжуулан бусдын бодол санааг тандах зэрэг олон арван ач холбогдолтой" гэж эртүүд Хашир Анжигай хэлж байсан. Блог бол өөрөө согтууруулах ундаа, мансууруулах бодис биш учраас донтож барих нь гайгүй байх аа. За архаг блогчин биш байж том толгойлоод лут лут юм биччихлээ хахаха.

Anonymous said...

Шуурхай хариулжийн шүү хэхэ,заа гялайлаа хэхэ,сайн бичдэг шүү та..ооу хэхэ,,,

PUZL said...

Анонд: Хаха, миний сайн бичдэг ч гэж хаашаа харсан юм байх билээ.

Сэтгэгдлээ бичих