Thursday, May 6, 2010

Бодлогын чанартай бичлэг.

Хэл халтирна гэдэг шиг гар гулгаад ийм гарчиг тавьчихлаа. Уг нь "бодлогын" биш "бодлын чанартай бичлэг" гэх гэж байсан байхгүй юу хэхэ. Тэрнээс биш над шиг амьтан ямар юмныхаа бодлого стратегийг бурж суух вэ дээ.
Амьдралын энгийн үнэнийг үнэн гэдгийг нь ухаараад байгаа. Жишээ нь хүн чадвараараа хоолоо олж иддэг, чадахгүй юмаараа бол амжилт олохгүй гэхчлэн. Үнэн биз? Аятайхан амт шимттэй хоол хийдэг хүн бол өөрийнхөө төдийгүй өрөөлийн ходоодыг цатгаад, мөнгө олоод байж болж байна. Хөгжимд дөртэй бол ядахнээ баар саванд гэрээгээр хуурдаад хэдэн бор юм олоод байх магадтай. Долигонох даамай авъяастай хүн харин дээшээ гэрлийн хурдаар л цахилаад явчихна. Ийм авъяастангууд бол эртнээс өндрөөр үнэлэгдэж ирсэн шиг байгаа юм. Харь хэл жаахан гадарладаг бол тэрийгээ ашиглаад тав арван цаас зулгаагаад байх боломжтой. Бизнесс сэтгэлгээтэй бол чи баяжиж тун мэдэх хүүхэд байна. Үгүйдээ гэхэд зурах авъяастай бол өлсөж үхнэ гэж үнэндээ л байхгүй. Үнэн гэснээс, үнэмшилтэй худлаа ярьж чаддаг баагий бол залилан луйвар хийгээд бэлжчих нь байна. Аа эсвэл ерөнхийлөгч ч болж магадгүй юм :)

Чадахгүй юмаа бол хүн чадахгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Ухаандаа лаг ургамал судлаач царайтай, нэвтэрхий толь сугавчилсан этгээд ч юм уу, над шиг компьютертайгаа гэрлэх нь холгүй суудаг улс бол наадам барилдааны газраас холхон байсан нь өлзийтэй. Эсрэгээрээ, тархиа биш булчингаа л хөгжүүлж ирсэн гаруудаас эрдмийн ажил, шинжлэх ухааны нээлт хүлээгээд нэмэргүй. Гэхдээ тийм нэг нөхөр Калифорни мужийн амбан захирагч болчихсон тал бий юу, үгүй юу? Монголд бол энэ нь боломжгүй зүйл. Монголд Калифорни байхгүй юм чинь. Тэгвэл яагаад манай улсад албан тушаалдаа тохирохооргүй дарга даамлууд олон байдаг юм бэ гэж үү? Тэд чинь чадвараараа, тодруулж хэлбэл долигонож, зусардаж бялдуучлах чадвараараа даргын сэнтийд заларсан гэж дээр хэлсэн биз дээ? Чадварлаг улсыг яалтай ч билээ.

Бас нэг юмыг сайхан ухаараад байгаа. Хүн ер нь өөрөөсөө өөр хүнийг өөлөх их дуртай юм гэдгийг. Тухайлбал, баян хүн ядуу хүн рүү ярвайж хардаг ч гэдэг юм уу. Эргүүлээд бэнчин багатай нь бийлэгжүү баагий руугаа хорсолтойгоор хялалзах жишээтэй. Залуучууд өтгөсийг зайгаа тавьж өгөх ёстой гэж омогдоно. Харин хөгшчүүл хойч үеийнхэндээ үргэлж шүүмжлэлтэй хандана. "Одооны хүүхдүүд ч хүнээ байжээ".
Үүнтэй адилаар "Монголын эрчүүд ажилгүй, амьдралгүй" гэх үг Монгол эмэгтэйн амнаас л гарна. Эрчүүд хариуд нь "манай хүүхнүүд мөнгөнд дуртай, харийнхантай завхайрдаг" гэж тунирхана. Уг нь бол гээндээ ч бий, гоондоо ч бий. Тийм биз?
Даанч хүн гэдэг хувхай бурууг бусдаас л эрэхдээ сурамгай юм. "Эрчүүд архиддаг, араар тавьдаг, хуурдаг, хайр даадаггүй" - өөрсдөө ямар ч дутагдалгүй юм шиг л. "Эмэгтэйчүүд үрэлгэн, хов жив ярьдаг, хэтэрхий хартай, хэрэлдэх шалтаг хайдаг" - өөрснөө гэмгүй гэгээнтнүүд шиг л. Уг нь бид нар бусдын толгой дээрх өвсийг хардаг тэр ажигч гярхай мэлмийгээ өөрөөдөө хандуулж гэмээнэ өрх гэрийн уур амьсгал, цаашлаад улс орны байр байдал ч ихээ эервүү сайхан болох буй... гэж мунхаглаад байдаг юм, би. Эрчүүд нь бүсгүйчүүдээ хүндлээд, эмэгтэйчүүд нь харчууддаа итгээд эвтэй найртай амьдарвал уу...

Ингэж боддог болохоороо би эсрэг хүйстнүүдээ ихээ сайхнаар санаж явдаг юм:
Эмэгтэйчүүдтэй харьцах - стерео зураг харах шиг төвөгтэй ч
Эмэгтэйчүүдэд би иштэй чихэрт дуртайгаасаа ч илүү дуртай :)

11 сэтгэгдэлтэй:

TaTaHHuCH said...

axaxa, nice

Хэрлэн said...

"өөрийгөө хичээ" гээд хүмүүс уурлахаараа хэлдэг нэг үг бий дээ. Тэрийг хэрэгжүүлмээр юм шиг байгаа юм. Өөрөө өөрийнхөө амьдралыг хичээгээд явбал тэгээд бие биендээ "нус нялахгүй" амар бусуу хэмээн бодох ану. ккк

A.Амарсайхан said...

Биендээ огт муу үг хэлэхгүй явж болохгүй. Тун нь таарсан байх хэрэгтэй. Муухай үг байхгүй бол сайхан үг гэдэг тодорхойлолт өөрөө утгагүй болчихно. Жиших муу юм байдаг учраас нь хүн сайхныг олж харж таашаал авдаг.

tik tok said...

ku neeree bi iimerhuu yum bichdeeg bsan bol humuus namaig ih shuumjleh bh da blog neegeeguin az bolj kkk. unshaad l ineechiheed uurtuu hereg bolgoj ashigluul ashiglachaad l yavah mini saihann boljeeeeee

PUZL said...

Татах-д: Блогт минь зочлон саатсанд гялайлаа. Орж гарч байгаарай. ("Орон гаран" болгох гээд үзээд байгаашд хэхэ)

Хэрлэнд: Хаха. Ариун цэвэрч бус ч гэсэн аягүй үнэн үг байна :)

Амарсайхан ахад: Улаан нүүрэн дээр нь учир дутагдлыг нь хэлэхээр бол үнэнийг инээдэмд хавчуулаад өгчихвөл зүгээр шиг байгаа юм, тийм ээ? Тэнэг хүн бол цаад санааг нь ухахгүй инээгээд л өнгөрөх байх. Харин ухаантай хүн өөр дээрээ тусгаж авна. Гэхдээ шархлахгүй. Тун жор таарахын тустай тал үүнд л байх шиг байгаа юм.

Тик токд: Зочилсонд гялайлаа. Уг нь ч муухан блогчин байснаас сайхан уншигч явсан нь дээр л дээ. Даанч би гэж маанаг биеэ голохгүй л сараачаад байгаагаас биш :)

busgui said...

sain uu Baazal. Neg asuult bainaa. Yu ch hiij chaddaggui hun yaj amidarch boloh ve? geel uu. esvel zalhuu hun yashiij amidarch boloh talaar heleech. Gesnees Banjig blogoo ajilluulj chadahgui yum bol yaagaad helchihgui bgaan boloo. Daraa daraagiin yumaa bodmoor bhiin tee

PUZL said...

Бүсгүйд: Хээ, сайн уу эгч минь. Уулзалгүй хичнээн ч удаж вэ дээ :)
За тэгэхээр хариулт нь их энгийн, юу ч хийж чаддаггүй юмуу эсвэл нөхцөлгүй залхуу улсад амьдрах ганц л арга бий. Тэр нь бусдаар тэжээлгүүлж амь-дарах явдал.
Банжигийнхан учир явдлаа хэлж, танаас уучлал гуйсан байна аа, энд тэгж байна:
http://buzz.blog.banjig.net/post.php?post_id=428764

busgui said...

omg, ajild orchihson bdag bn shd. tnx, baazal medee duulgasand :)

PUZL said...

Бүсгүйд: Хэхэ, таныг сэтгэгдэл бичсэний дараахнаас ажиллаж эхэлсэн шиг билээ. Одоо таны бичлэгүүдийг хүлээгээд л суучихна даа :)

Von voyage said...

Анх удаа орж үзжийнэ. таалагджийна. Бүүкмаркдаа ээд хийчий. Тувт орж гарж байх гэж шүү дээ.

PUZL said...

Чинсээд: Тэг тэг. Тээршаахгүй оруулаад л байна гэж мэд :)

Сэтгэгдлээ бичих