"Ван Дамм, Сталлоне 2 зодолдвол аль нь дийлэх бол?" гэж асуунгуут "Бүрслий дийлнэ" гэж тэс хөндлөн хариулдаг байлаа шүү дээ. Брюс Лиг учиргүй шүтдэг байснаас тэр л дээ.
Нээрэн багад Брюс Лиг ёстой даган баясч далдаганадаг байж билээ. Хятад шаахай өмсчихөөд л, дороо дэгдэн дэвхцээд л, "ваа воо" гэж янзгүй муухайгаар чарлаад л... Ядахнаа хэн нь ч авчирсан юм, гэрт нэг нүнчак байх. Тэрийг барьж салбаганаад л. Гэхдээ нүнчактай ч нэг их удаан нөхөрлөөгүй л дээ. Дагзан дундуураа хэд сайн татаж аваад больсон. Хүн тэр зэвсгээр бусдыг түншдэг байтал би бол өөрийгөө л байлгаад байх бололтой юм билээ. Гэснээс нүнчакийг би "мончоок" гэж нэрлэдэг юм байх л гэж боддог байсан шүү. Хааяа энэ мэт жигтэйхэн өөрөөр сэтгээд байдаг юм. Саяхан л гэхэд яав? "Аватар кино мундаг, аягүй гайхалтай, янзтай сайхан, яриангүй шилдэг нь" гэлцээд л байсан. Тэгэхээр нь би хэлсэн: "Тэр киноны юу нь тийм сайхан байна аа? Маш муу дүрстэй, бас дундуур нь байн байн бараан сүүдэр сүүтэгнээд байх чинь билээ".
Гэхдээ яаж ч зөрж, сөрж сэтгэдэг байлаа гээд өвгөдийн үгийг бас сонсдог байх хэрэгтэй л дээ. Би л хувьдаа өвөг дээдсийн захиас - хэлц үгнүүдийг ягштал баримталдаг хүн. Жишээ нь, тоглоом тоотой нь дээр гэж байна. Тиймээс би аав болохоороо хүүхдүүдээ 0-16 нас хүртэл нь тоотой хэдхэн тоглоомоор... ер нь хоёрхон тоглоомоор тоглуулна гэж бодож байгаа. Нэг нь нэг саваа мод байх юм. Шилбүүрэн морь хийгээд харайлгаж явна биз. Хөл гар нь ч чангарна. Хожмоо оюутан болчихоод автобус дагаж гүйгээд автобусны мөнгөө хэмнээд байвал аштай юу даа энэ чинь. Нөгөө нэг тоглоом нь хуудас цааснууд байна. Цаасан онгоц хөөргөж наадах шиг зугаатай бас аюулгүй "тоглолт" хаа байх вэ.
Гэснээс амьдрал нээрэн барзгар байна аа, тийм ээ? Жаргалтай, цатгалан улс гэвэл энэ дээд хэдийг л хэлэх байх (дээд айлынхныгаа хэлээгүй шүү, бүүр дээдэх юм ярьж байна). Юу ч хийхгүй хэрнээ эд хөрөнгө, эрх мэдэл, тарга тэвээрэг нь нэмэгдээд л байдаг. Тэгээд л хүмүүст "Чи чадахгүй юм байна. Боль. Буц" гэж хэлэгдсэн хэрнээ л "Энэ ажлыг надаас өөр хийж чадах хүн байхгүй" гэж пээдийгээд л лаглайгаад байх, манай Ламбада сайдаас өгсүүлээд. Би хааяа боддог юм. Нэг их эрдэм сурдаг баатар болж их сургуульд эргүүтэж байхынхаа хажуугаар их хурлын гишүүнд бэлтгэх сургалт ч юм уу, ямар нэг юманд хамрагддаг байж гэж. Тэгсэн бол өдийд хөрвөх чадвартай мэргэжилтэн гэгдээд толгой өндөр явахгүй юу. Хөрвөх чадвартай мэргэжилтэн гэж дуулсан л биз дээ? Нэг тийм... 9-ийн тоо шиг юм гээд ойлгочих. Хөрвөөгөөд л 6!
12 сэтгэгдэлтэй:
uuruu er ni "6"tai yumand yah argagui durtai yumaa te?
Домгийн (гүжирдэгч) шувууд: Наад үгээ батлах ядаж ганц жишээ хэл л дээ чи.
"tawtai" noirsooroi
Домгийн (нойрсуулагч) шувууд: За.
Эсэргүү хүн шүү чи нээрээ
hm, kommentoo olohguin bnoo. blog chini idchihlee dee :)
Бүсгүйд: Хахаха, "эсэргүү" гэсний эхний хоёр үсгийг гээж уншаад гомдохоо шахлаашд :)
Дахиад Бүсгүйд: Энэ муу блогспот хүнд суртал сураад байгаан. Бичсэн сэтгэгдэл гаргахгүй удааж бариад. Өөдөөс мөнгө цаас нэхдэггүй л болохоос биш яг төрийн байгууллага аа :)
такс дагаж гүйвэл автуус дагаж гүйхээс их мөнгө хэмнийшд. :р
такси* гэж залруулж уншина уу
Даод: Хахаха, хэлээд юүхэв. Ер нь гадагшаа дотогшоо явахдаа хүртэл замын зардалд хамаг мөнгөө гөвж байхаар тухайн чиглэлийн онгоцоо дагаад л чавхадчих хэрэгтэй юм байгаан.
Аватар үзчээд "гүй яахвээ..нэг тийм.."гээд хэлтсэн чинь ер нь айгүү буруутсаан хэхэ,гэхдээ би үнэнгээсээ л хэлсийм чинь хэхэ
Анонд: Хаха. Үнэн үг хэлсэн хүнд үхэр унасан хүн өшөөтэй энэтэр гэсэн үг мэдэхгүй юу чи?
Сэтгэгдлээ бичих