Шинэ бичлэг бичих сэдэл, сэдэв аль аль нь байхгүй байхад сэтгэлийн чанадаас "бичлэг бич, бич" гэх дуун цуурайтвай. Тийм ээ, сэтгэлийнхээ дуудлагаар тэрлэж сууна, би...
Бид чинь Чингисийн удам шүү дээ... гэж таахалзах нь моодноос гарч байх шиг байна аа ер нь. Өөрсөддөө гоё шинэлэг өвөг дээдэс бодож олохгүй бол... энэтэр гээд :)
Гэхдээ би бол бидний судсаар Бэлэн Сэнгэ буюу Далан худалчийн цус заалттай гүйж байгаа гэж боддог. Анзаараад байхнээ хэдүүлээ ер нь их залдаг улсууд билээ шүү. Нэг шинэ юм зохиогоод л, тэрэнтэйгээ холбоотой үлгэр шиг юм сэдээд л бураад байх. Тэрэндээ өөрсдөө итгэж барьц алдахыг нь яана. Жишээ нь багад, "газар шороог ухаж төнхөж болохгүй ээ, ухаж гэмээнэ ээж чинь үхдэг юм" гэсэн яриа байснаас хөрс шороон дээр хөлөөрөө чанга гишгэхээс ч эмээдэг байв аа. Энэчлэн, голын устай буруу харьцвал лусын хорлол болно, уулын модтой зүй бус харьцвал савдагт нь хорлогдоно гэж хөгшчүүл их хэлдэг байлаа. Лус савдаг нээрэн байдаг юм уу? гэж асуунгуут "байхаар барах уу, жишээ нь тэр гуайн хүү тэр тэдэн онд тэгсэнээсээ болж лусын цээрлэл амссан юм гэнэ лээ" гэх барим тавим баримтыг өч төчнөөнөөр нь дэлгэнэ. Гэтэл алтны хайгуул, зайгуул юмнууд хамаг голыг минь хайлуулчихлаа. Модон толгойтой гарууд ой модыг минь сүйдэлчихлээ. Хаа байна аа тэр лус савдаг?
Байгаль дэлхийтэйгээ зөв зүйтэй харьцаж сургах үүднээс ийм яриа зохиосон гэдгийг ойлгож байна л даа. Хараажийн анзааргагүй улсуудыг хамраа ухаж суухад нь "усаа дээдэл, модоо хайрла" гэж захиад нэмэргүй байсан биз. Тийм болохоор айлгаж, айдас дээр нь дөрөөлөх аргаар нөлөөлж эхэлсэн шиг байгаа юм. Аюутугай! Биширтүгэй!
Гэтэл байгаль болон бас бус зүйлд ямар ч ач холбогдолгүй юм бас баахныг буржээ, бид нар. Хаалга алдалж зогсох хориотой, босгон дээр гишгэж болохгүй, овоонд заавал чулуу өргөнө. Эс бөгөөс ингэнэ тэгнэ. Эдгээр нь бүр заншил болчихсон. Тэгж байтал бас хэн нь ч юм, овоонд чулуу нэмж боломгүй шиг бол дэргэдүүр нь өнгөрөхдөө сигналаа 3 дарчихад хаваасаг гэсэн "дүйцүүлэн алба хаах" заншил зохиочихно. Ер нь ёс заншил бол зохиогддог, зохиогдсоор ч байх биз. Хамгийн "отгон" заншил гэвэл "Шамбалыг зорьсон улстөрчдөд зориулж шавар баримал босгодог заншил", "гэдэнгээ хөдөлмөгц гэр төхөөрч Сүхийн талбайтай сүжирдэг заншил"-ууд байна.
Гэхдээ бас сайхан сайхан заншлууд байна аа, байна. Найран дээр архиар шахдаг явдлыг би хувьдаа талархан дэмждэг юм. Тэрнээс биш шөнө орондоо дуулсан ч яалаа, байсан ч яалаа.
15 сэтгэгдэлтэй:
Архиар шахуулж яахнуу Базилио
Хахахаха
Дэндүүвт: Хахаха. Яадын, ярзайдын, ясан хүзүү томбойдын мэдэв үү? Гэснээс та гуай нэрийг минь яагаад хаячих нь энэ вээ?
hehe
Diishd. Nugas iduul nusgai bolno, tarhi iduul teneg bolno. Jih iduul 2.lang ni id bla bla
Бүсгүйд: "Бар жилд хүүхэд төрүүлэхэд тааламжгүй. Зурхайд тэгж бууж байна" гэж том толгой төлөгчдийн хэлсэнээс болж өчнөөн олон жирэмсэн эмэгтэй бар жилээс урьтаж, төрөх ёстой хугацаанаасаа өмнө төрөх гэж аймшиггүйгээр зүрхлэн зүтгэлээд эмнэлгийнхнийг сандаргасаншд, цагаан сарын өмнөхөн. Бид нар мөн ч гэнэн байгаа юм шүү.
Юкид: Гарынхаа салаагаар хүнд юм өгч болохгүй, ганц хуруугаараа бусад руу зааж болохгүй, гараа салаавчилж хэвтэж ч болохгүй, урд зүг рүү харуулж гэрээ барихгүй бол болохгүй, уурган дээгүүр алхаж бүр ч болохгүй... Тэгээд эд нар чинь бүгдээрээ их тэнгэрлэг, бурханлиг тайлбартай. Тухайлбал, "...Айл гэрт аливаа онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг" гэсэн байна.
гүээ нээрээ яаавал гэждээ,энүүний оронд орой унтахдаа шүдээ угаа мугаа эс бөгөөс хорлол болно энээ тэрээ гэвэл зохино,заза юу бичичвээ хэхэ
Ээ бурхаан нээрээ үнэн юм уу Баазал? Тэр ч арай л дэндэнээ
Манай мама "Номоо нээлттэй орхиод унтвал чөтгөр уншаад, чиний толгойд юу ч тогтохоо болино" гэдэг байсан шд. Тэрнээс болж айгаад оройдоо ном дэвтрээ яг таг хураагаад унтдаг байж билээ. Одоо бодоход маамын башир арга байжжж
hmmm.... 2 angid bhad minii hicheeliin shiree tsonhii hajuud bdag bsan um... manai ah naag hushguu haa ghed ni bi yadiin gsen chin chutgur hardag yum gelee... tuunees hoish bi tsonh gdg ugiig shunu bodohoos aidag bolsiimoo :(
:P gj tenegtehgui YU:P:P:P
Анон-д: Шүдээ угаахгүй бол нээрэн хорлогдоно шүү тэ? Хадны мангаа гэдэг шиг "шүдний мангаа"-ны хорлол :)
Бүсгүйд: Нээрээ үнэн. Тэгээд эмч нар зурагтаар зурхайчдыг загнаж ярилцлага өгөөд, "Тэгж ярьвал зурхайг зохиогдохоос өмнө, он тооллыг ойшоож эхлээгүй байхад хүртэл хүүхэд хийгээд, тээгээд, төрүүлээд болоод байсан хорвоо" энэтэр гээд. Тэгсэн дараахан нь зурхайчид зурагтаар яриа өгөөд, "Бар жилд хүүхэд төрүүлэх нь сайн биш байж болох талтай байж болзошгүй гэж үзэх магадлалтай болохыг үгүйсгэх аргагүй гэж л хэлсэн болохоос биш яг таг муу гээгүй ш дээ" гэж мэгээд хэхэ.
Харин ээжийн чинь хэлсэн үгний тухайд гэвэл, тэр чинь "номоо нугалж үнгэгдүүлэвзэй" гэсэн үгний хүч нэмэгдүүлсэн хувилбар байхгүй юу :)
Ёмэга-Л-д: Надад бас наадахтай чинь адилхан зүйл тохиолдож байсан шүү. Би багадаа иштэй чихрийг "модон чихэр" гэж ярьдаг байсан юм. Гэтэл нэг өдөр нэг хүн "Наад чихрийг чинь ямар модоор хийсэн юм уу? Модон чихэр байхдаа яадын" гэлээ. Түүнээс хойш би "модон чихэр" гэж хэлэхээс санаа зовдог болсиймөө :)
Unendee modon l chiher shd modoor hiisiin :P
Ёмэга-Л-д: Хаха, худлаа бүлтрээд байгаарай.
setgegdel bichsen um bish .... surdelgend avtjih um bnal dooo yun Ардчилал
:D ahaha
Ёмэга-Л-д: Тэгийшдээ. Гараа өргө! Мөнгөө өг!
ха ха ха ха
Сэтгэгдлээ бичих