Monday, June 21, 2010

Гарчигтайгаа ямар ч холбоогүй бичлэг.

Ойрын хэдэн жил үзээгүй муухай пад хар шөнө байна даа. Яагаад ийм харанхуй байдаг билээ?... Дэлхийн дулаарлын уршиг уу?... Ертөнц мөхөхийн цондон уу?... энэтэр гээд духны арьсаа хуниралдуулан байж тунгаасан чинь байрны гаднах гэрэлтүүлэг л унтраастай байсан байдаг байгаа.
Ер нь хоног өдөр өнгөрөх тусам элдвийг эргэцүүлж, ажиглан анализ хийх минь ихсээд байгаа нь мэдрэгдээд байгаа. Жишээ нь гэхэд саяхан даа, барбагшийнд сэтгэгдэл бичээд сууж байснаа юмс үзэгдэл болгонд ямар нэг нийтлэг шинж байдгийг анзаараадахваа. Тухайлбал цагаан зээр, сагсны шийд хоёрын аль аль нь гэрт байх тохиромжгүй ч гэдэг юмуу, аль эсвэл Майн Ридийн романы баатар - морь унасан хүн болон манай хэвлэлийн баатар - төр "унасан" хүмүүс ялгаагүй, толгойгүй байна гэхчлэн. Төр гэснээс, ер нь хэдүүлээ төрийн түшээдийг сонгохдоо тархины томографийн зураг мургийг нь харж байж саналаа өгцгөөе өө. Тархи толгой нь байх ёстой байрандаа, бүрэн бүтэн бий эсэхийг нь шалгаагүйн уршгаар баахан усан толгой, хөлдүү толгой, махан толгой, бүр тархины өвдөл ч үгүй "хоосон толгой"-той нөхөд өндөрт заларсан шиг байна. Ийм хөөрхий амьтад чинь тэгээд ажил хэргээ явуулахын тулд тав зургаан туслахтай хамжилцахгүй гээд ч яахав дээ.
Эртүүд сонгуульд өрсөлдсөн нэг дуучин залуу "би уран бүтээлч дуучдын төлөө юм хийх гэж нэрээ дэвшүүлж байна" гэж их дуугаар мэдэгдэж билээ. Гэтэл бас саяхнаас их хурлын нэг бөх гишүүн маань үндэсний бөх, бөхчүүдийн тухай хууль санаачилсан болохоо бахархалтайгаар зарлаад явах боллоо. Арга байж уу бөх хүн. Ингэхээр логикын хувьд жирийн иргэд, эгэл боргил мань мэт нь жирийн иргэнийг л төлөөлөгчөөр сонгож байж сая нэг юм ач тусыг нь хүртэх юм шиг байгаа биз? Гэтэл өч төчнөөн бизнесмэн, компанийн захирлууд УИХ-д сонгогдсон хэрнээ Монголын бизнесийн орчин нөхцөл бахь байдгаараа байгааг яалтай?

Аа тийм, сониноос би блогийнхоо загварыг өөрчилсөн. Шал өөр юм бичээд унасан уу, гэнэт? УИХ ч гэх шиг амьдралаас тасархай юм бичээд яваагаа олж харлаа л даа.
Тэгээд блогийнхоо загварыг өөрчилсөөн. Та нар чинь л өөрсдөө нүд ам сохлох шахлаа энэтэр гээд долоовор дунд хоёроороо мэлмий рүү чинь чичсэн аятай зэмлээд байдаг болохоор солиод хаячихлаа. Хар дэвсгэр дээр цагаан үсгээр бичихийг харж дасаагүй болохоор л эвгүйцдэг байсан байх гэж бодож байгаа. Түүнээс биш хар дээрх цагаан бичигт тэгж нүд эрээлжлүүлж, толгой дайвалзуулдаг харын хүч, ёрын шид байдаггүй л байлгүй дээ.
Шинэ загвараа туршиж ч үзэлгүй шууд солиод, хуучныгаа устгаад хаячихсан юм би. Тэгсэн шинэ нь нэг л явцгүй санагдаад, эргүүлээд хуучныгаа хэрэглэх гэтэл аль хэдийн устгачихсанаа санадаг байгаа. Би ер нь юу юуны духанд хүрэлгүй шийдвэр гаргадаг сул талтай хүн. Ус үзэлгүй хормой шуух гэдэг дээ. Арван жилд л гэхэд алгебрын шалгалтан дээр хүнээс хуулна. Хуулахдаа хурдан гэж жигтэйхэн. Хуулуулагч маань бодлогоо бодож дуусахад би зэрэг л үзгээ тавьдаг байв шүү дээ. Тэгмэгц хуулуулагч этгээд толгойгоо шаагаад явчихна. Буруу бодчихжээ! Идэвхтэй нь аргагүй баахан буруу юм хуулчихсандаа бантаад би ч гэсэн толгой руу нь шаагаад хаядагсан.
Дунд сургуулиа төгссөнөөсөө хойш ч бусдаас хуулдаг минь янзандаа л байгаа даа харамсалтай нь. Саяхны нэг өглөө нэг найз маань "Онигоо ярьж өгөөч Пазл аа" гэж байна. Өмнөхөн нь би нэг дуучин хүүхний ярилцлагыг уншчихсан байсных, "Аа өглөөгүүр онигоо ярихад тохиромжгүй. Хоолой гардаггүй юм ш дээ" гээд л дуучны үгийг дуурайгаад туучихсан. Тэрнээсээ болж өөрөө онигоонд орсон доо харин ч нэг.

32 сэтгэгдэлтэй:

А said...

хахахаха, нэрмэл уугаад согтооск

domgiin shuwuu said...

uu chi teheer ni"ene chen l onigoo" bhku yu gl awaa haychihku. sergelen bai l da...hehe

Гилийн хатан said...

Тэгээд гарчиг нь хаана байнаа?

Czuka (Чука) said...

xамаагүй дээр болж ингэмээр юмдаа энэ xүн ккккккк

PUZL said...

Юкид: Хахаха, чимээгүй гэм ээ. Мэнгэт сайд маань энд ууж идээд байдаг юм байна гээд миний блогийг хаачихвал яахын.

Домгийн "сэргэлэн болжморон" шувууд: Энэ чинь л онигоо байхгүй юу. За сэргэлэнтчихсэн шүү, хэлсэн ёсоор чинь.

Гилийн хатанд: Харин ээ хө. Би ч бас энэ хавиар хайгаад л байна.

Чукад: Хахаха, харин тийн тэ?

domgiin shuwuu said...

odoo ch "ungasan hoinoo hawchiw" gedeg ni bolson bhaa hehe, jahan buduuleg heltsenuu bi? za tegul "nergesen hoino ni hashgiraw" gj helhees de,,,

PUZL said...

Домгийн (эргэж хөрвөгч) шувууд: Ниргэсэн хойно нь унгав энэтэр гэвэл зэвүүн юм биш үү?

WRa!†H said...

ха ха маш олон сэдэв хөндсөн байна шдэ
гарчиг өгсөн бол нэг утгагүй гарчигтай юм байх байсан байхоо

энэ блогоор анх удаа орж ирлээшд
наад арьс чинь арай л бишээ

PUZL said...

Даблью-Р-а-загалмай-Эйчэд: Нэрийг чинь галиглах гэж ёстой аюул боллоо ш дээ. Харин миний арьс ойрдоо хуурайшаад онцгүй байгаа, үнэн.

WRa!†H said...

Даблью-Р-а-загалмай-Эйч буруу галигласан бна ш дэ
Дабльви-ээр-айя-анхаарлын тэмдэг-загалмай-эйч

PUZL said...

Сүнсэд: Андуурч эндүүрнэ, бандан пад!

WRa!†H said...

уг нь эрэлгийн илч юм л даа нөгөө хадуур бариал хүний төгсгөлийг гүйцэтгэдэг. Тэгсэн хүн болгон сүнс гэсээр байгаад манай муу эрэглгийн элч сүнс болохнээ ха ха

PUZL said...

Врайтх-д: Дундаа тохироод, эрлэгийн элчин сүнс л гэчихье яршиг.

Бүсгүй said...

sumtain tee :P

PUZL said...

Бүсгүйд: Харин тэхх. Хүүе ингэхэд та хэнийг хэлээд байнаа?

WRa!†H said...

Намайг хэлжигаа байхоо
за за тэгж тохирий л до

Бүсгүй said...

huue yostoi tegeegui shuu. Heniig sumtai gesnee martchij. Bichlegen dotorh hen negniig l baih shuu

PUZL said...

Врайтх-д: Хахаха, гутранги үзэлтэй байна шүү нөхөөр. Заавал өөр дээрээ тусгаж авахдаа яахав дээ. Өрөөл бусад дээр тусгачих юмыг. Залуу хүн байж, над шиг л цовоо цолгиун өөдрөг байх хэрэгтэй. Жишээ нь, "2012 онд дэлхий сөнөх гэнээ" гээл хүмүүс үймж гутраад байхад би дотроо бодож байгаа юм чинь. "За ашгүй, тэгвэл 2012 оноос дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж эрт босох шаардлагагүй болох нь" гэж.

Бүсгүйд: Би ч таныг намайг л сумтай гээд байна гэж бодсон шүү. Гэтэл ашгүй бичлэгэн доторх хэн нэгнийг... Байзаарай, бичлэгэн дотор миний тухай хэсэг ч бас байгаашдэээээээээ...

WRa!†H said...

2012 ч худлаа гэж боджугаа

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

миний бичлэгийн дор бичхээр нь нтг хэлжийна гэж бодлоо ш дэ

WRa!†H said...

өө тэгээд монголоор Врайт гэх байх

PUZL said...

Эрлэгийн элчид: "2012" тэгээд худлаа гэсэн үг үү? Ёох, тэгвэл дахиад л эрт босч таарах нь дээ би.
Бүсгүй тэгэх хүн биш ээ.

Аа нэрний чинь тухайд гэвэл ингэж л бичиж байя даа.

WRa!†H said...

3,5 тэрбум болсон дэлхий сөнөхгүйгээ байгаль ээж өөрийгөө цэвэрлэж магад тгл тамлуу компьтэр тэйгээ очих юмсан тэхгүй бол хийх юм байхгүй шд

PUZL said...

Эрлэгийн элчид: Тамд бол чи таахалзана биз айн? "Намайг таньж байнуу? Би эрлэгийн элч байна. Дошин дээрээ байна шүү хөөе!" гэж мэгээд :)

WRa!†H said...

тххххх эрлэн номун ханд л захирагдана. эсүүл хадес ч билүү эзнээ мартчиж

WRa!†H said...

http://pos.gblog.mn

PUZL said...

Эрлэгийн элчид: Эзнээ мартсан
Эргүү толгой
Даргаа мартсан
Давруу толгой... гэдэг дуу гарчихсан байлээшд чиний тухай.

WRa!†H said...

хмм гоё дуу гаргасан байноо http://pos.gblog.mn энэ миний блог шүүмжилж явсанаас биш хөтөлж яваагүй санаснаас аймар хэцүү бичих юм олдку хэцүү байна бичичмээр сэдэю байвал хэлээд өгөөч би өөрөө бичий

PUZL said...

Эрлэгийн элчид: Блог нээсэн эхний өдрүүдэд үнэндээ бичих юм олддоггүй юм аа. Энэ үеийг би "блог нээсний дараах мухардлын үе" гэж нэрлээд байгаа... гэж мэгээд хахаха.
Бичих сэдэв олдохгүй байвал орчин тойрноо сайн ажиглах хэрэгтэй, улс нийгэмд болж буй үйл явдлуудыг соргогоор тольдож байх хэрэгтэй юм болов уу. Тэгж байтал бичих юмны сэжүүр олдох биз.

WRa!†H said...

xa xa бичих юмгүй хэдэн дикшианарий ашиглаж зохиосон шүлүүдээ л бичиж сууна да

PUZL said...

Эрлэгийн элчид: Дикшианарий нээрэн гоё амттай тэ? Би дандаа иддэг юм. Гэснээс энэ чинь идэх юм мөн билүү юу билээ? Энэ гадаад үгнүүдийг дандаа хольж хутгаад байдгымаа би.

anjigai said...

Таалагдсаар л байна.

PUZL said...

Анжигайд: Хаха, та намайг мөн ч их догиож байна даа.

Сэтгэгдлээ бичих