Энэ их халалт дулааралт чинь хүний толгой мангууруулах хачин увдистай эд дэг шүү. Биеэрээ мэдэрлээ.
Өнөөдөр Солонгост байгаа найзтайгаа холбоо барих хэрэг гараад, захидал бичихээр шийдтэл амьдран суугаа хаяг, шуудангийн хаяг сэлтийг нь огт мэдэхгүйгээ гэнэт санаад, тэр даруйдаа "Улаанбаатарт байгаа миний аавд" гэдэг шиг "Солонгост байгаа миний андад" гээд л гарчиглаад явуулчихъя, угаасаа хангүгт Пазлын найз ганцын зэрэг л байдаг юм чинь захиа маань өөр хүнд андуурагдаж очих учиргүй ухааны юм бодоод, ам дөрвөлжин цаасан дээр анддаа захиа бичих гэж мунгинаж мунгинаад, оройн сэрүү ороход нэг юм хэлэх гэсэн үгээ мэссенжэрээр л дамжуулчихаж болохыг сэтгэдэг байгаа.
Тэр халуун нар төөнөсөн Африкын талд, Арабын цөлд төрөөгүй минь их юм. Тэгсэн бол туж дүнхүүрч дүйнгэтсэн амьтан дуниартаж явах нь байнашд.
Ам нээвэл уушиг нээ гэгчээр, нэгэнт захианы тухай яриа эхэлсэнийх энэ талаар жаал хуучилдаг юм билүү дээ. Техник технологийн хөгжил дэвшил өнөөгийн түвшинд хүрээгүй асан тэртээх он жилүүдэд захидал гэдэг хүн төрөлхтний харилцааны чухал хэрэгсэл болж байлаа. Чухам захидлын ачаар энгийн иргэдээс эхлээд их гүрнүүд хоорондоо хэл авалцаж, "Хоёулаа үерхэх үү? Хариуг яаралтай" гэх буюу, "Эвлэлдэн нэгдэгтүн. Эс бөгөөс дайн зарлах болно" гэхчлэнгээр харилцаж байваа. Улмаар найруулгазүйд захидал бичгийн найруулга гэх бие даасан төрөл хүртэл үүссэнээс гадна сонины сурвалжлагчид ярилцлага авч буй хүнээсээ "Та амьдралдаа хайрын захиа авч байсан удаатай юу?" гэх асуултыг ёс юм шиг асуудаг болсон зэрэг нь захидал хэмээгч бичигтэй цаасны ач холбогдол хичнээн их болохыг бэлхнээ гэрчилж байгаа юм аа.
Муу Пазл нь ч гэсэн бага залуудаа зуслангийнхаа нэг охиноос захиа занаа авч л байлаа. Тэр захианд "Орой зургаан цагаас булгийн эхэнд уулзъя" гэж байсан санагдана. Тэгэхэд би юун тэрэнтэй уулзаж сээтэгнэж сэмбэлзэхтэй манатай, "Өлзиййй! Чи ч хэлгүй хүүхэд л өмөөрнө дөө, ээхэхэ аахахаха" гэж далжиганаж байж зуслангийн атамандаа алгадуулчихаад баргар царайлж зогссон юм чинь... Өө юу вэ?! Кино руу халтираад орчихсон уу? Ингээд байдаг юмаа, өнгөрүүлсэн амьдралаа үзсэн кинотойгоо хольж хутгаад байдаг хүн байгаа юм. Багадаа хүртэл Бэтмэн шиг байшингийн дээвэр дээгүүр дүүлж байгаа нь энэ гэж салбаганаад довжоон дээрээс унаж хамаг хөлөө сүйдэлж билээ. Гэмтсэн хөлтэй намайг үеийн минь хүүхдүүд үгүй мөн их шоглодогсон. Нэг удаа сахилгагүй хүүхдүүдэд хөөгдөөд, хөл муутай ч гэсэн аргагүйн эрхэнд гүйж байгаа юм чинь. Ардаас нэг охин "Гүй Форест, гүй!" гэж балиашиглаад л... Өө дахиад л. Яг ингэж муухай хадуурч далийрдаг байхгүй юу би. Зодоон нүдээнтэй киног бол бүр үзэх ч юм биш. Эртүүд хүртэл яав? Халамцуу алхалж яваад хэдэн залуутай түр тар хийгээд. Тэгсэн гэнэт "Муусайн юмнуудыг хэмх нүдчихье л дээ. Юуны тулд согтуу мастер билээ" гэж бодогдоод, цөс нь хөөрсөн амьтан ханцуйгаа шамлаад л орсон. Гурван залууд бяцартлаа нүдүүлсэн ш дээ.
26 сэтгэгдэлтэй:
pee ene chen l harin garchigtaigaa yamar ch holboogui bichleg bna da, za nuguu muu nzdaa buun gomdol meduuleh gj bgan bolu, esul bayarlasan talarhsanaa heleh gd bgan bolu gd orood irsen chen...
solongost baigaa anddaa nz ohinoo aldtsiimuu dalii bichlegiig dalii l unshihaas
Домгийн (хэрэгт дурлагч) шувууд: Буруу боджээ. Би тийм нялцгай юм бичихгүй.
Анчид: Үгүй алдаагүй. Угаасаа алдаад байх найз охин ч байхгүй юм чинь хахаха. Чи далий уншсанаасаа болж л ингэж далий ойлгож байгаа юм. Гилжийж барилгүйгээр тэгшхэн сууж унших нь илүү үр дүнтэй байдаг юмшдээ.
Шоовойгоос гэдэсрүү тарьдаг тариа аваач... Чамд хямдхааан өгчийшт
harsiim shig hellee shd puzliin eniig tegshhen oilgoson hun bn uuu.......
baival holbogdoy (bitii buruu bodoodiigooroi)
Юкид: Гэдэс гэснээс, эртүүд би гэдсэн дээрээ нүүр зураад муу ноёноо хөөж гүйгээд ээ. Шидэл чинь сүнсээ зайлтал айж байдаг шүү. Муу хог богдын хүрээ орж зэрэг нэмэх гээд даанч их додигор явсымаа.
Анчи-д: Хахаха, "шугам тавьж байгаад тэгшхэн ойлгосон хүн байна уу" гэж үү?
Гэснээс блогтоо танилцах зарын булан нээдэг юм билүү дээ. (буруу бодоогүй шүү)
Ай энэ халууныг яаанаа
энэ халуун чамайг сүйд хийж байгаан байна даа. Ингэж дэмийрэх гэжжжжж
Онигоод: Яах юу байхав. Муу туучийг эцэг эхэд нь хэлж байгаад тоосыг нь гөвүүлэх хэрэгтэй.
За худлаа худлаа, халууныг яах ч арга байхгүй. Тийм болохоор "удахгүй өвөл болно, удахгүй өвөл болно" хэмээх зүрхэн тарнийг сүслэн давтаж, сайн цаг ирэхийг хүлээхээс өөр замгүй.
(Жич: Би хувьдаа аливаа маань тарни нь сэтгэлээ хуурч аргацаах зүйл төдий гэж сонжуургүйгээр хардаад байгаа)
Бүсгүйд: Гэхдээ би ч хорхойд хоргүй дэмийрээд байгаамаа. Зарим хүн, жишээ нь хамар доороо хэсэгхэн сахалтай нэг нөхөр өнгөрсөн зууны эхэн хагаст хурцаар дэмийрээд 17 сая хүний амийг авч одсон гэх юм билээ. Тэгж бодохоор л тухайн үеийн Герман орны уур амьсгал мөн ч хэцүү, нөхцөлгүй их халдаг байсан шиг байгаам.
шоовой та 2 бүүр дээр үелүүгээ явааад байх юмаа даа нэг нь мөстлөгийн үе этр гд нэг нь хувьсгалийн үеийн юм бичээд байнаа даа
ээ халуун гэж өнөөдөр бас их халлаа шүү
Эрлэгийн элчид: Харин тэглээ. Зуны улиралд угаасаа бусад улирлыг бодвол илүү их халдаг шиг байгаа юм. Нэг тийм тал ажиглагдаад байгаа шүү.
гадаа цас орж байна ш дээ
Эрлэгийн элчид: Тэрэнд чинь гайхах юу байнаа?! Цас чинь угаасаа л гадаа ордог юм ш дээ. Гэрт орох ямар ч үндэс байхгүй.
гайхаагүй ээээээ гадаа модны хөвнөөөр цас оржийно. Гэжийна
holiig oirtuulj hoyriig taniltsuulah chin buyntai ajil shdee ho...........
Эрлэгийн элчид: Айн? Харин би бүр гайхчихлаа байна. Орох тунадас мундсан биш модны хөвөнгөөр цас орохдоо яахав дээ. Цөвүүн цаг ирж дээ.
Анчи-д: "Холыг ойртуулах"... Хммм. Каргоны үйлчилгээ эрхэл гэх гээд байна уу?
xa xa
германы цаг агаараас болоод би хүртэл энд дэмийрлээ шд. Баазал чи балай ч гэсэн заримдаа юмыг голоор нь хэлдэг хүн дээ
Чамтай хаяа нийлж амьдардаг ч юм билүү Баазал? Банжиг хэрэг алгаа. Гэрийн түлхүүр таарахаа байчлаа.
Банжиг гэрийн түлхүүр 2 ямар хамаатайн
Эрлэгийн элчид: Хэ хэ.
Бүсгүйд: Хахаха, балайраад л.
Бүсгүйд: Тэгээч хө. Айл саахалт явбал аштай юу даа.
Эрлэгийн элчид: Банжиг гэрийн түлхүүр 2 бол баараггүй хамаатай.
Бодоод бодоод бодийн шийр дөрөв
Эрлэгийн элчид: Тоондоо тааруу туучий юм байжээ. Бодын шийр мэтхэний тоо хэмжээг бодолгүйгээр олчихмоор доо энэ чинь.
Сонгодог БЛОГ стилтэй бичлэгүүд байшд харин.
Анжигайд: Балет малет шиг стильтэй байна уу?
Сэтгэгдлээ бичих