"Чамайг лаг хөөрхөн, нүдээрээ инээдэг охинтой танилцуулаад өгөх үү" гэхээр нь
"Пээ бүү үзэгд. Нүдээрээ инээдэг охин ямар юмны нь хөөрхөн байдаг юм. Нүдээрээ инээдэг юм бол зөрүүлээд амаараа хардаг байж таараа" гээд пүү паа болсоныг нь яана. Гэтэл "нүдээрээ инээх" гэдэг чинь яг нүдээрээ инээхийн нэр биш юм байналээшд, тийм ээ? Миний энэ мунгинуу толгойг дээ. Толгой гэхнээ, энэ муу толгойноос болж л хамаг хэрэг манддаг юм шүү. Бага байхын л "Багштайгаа хэрэлдэж том толгой гаргана гэнэ ээ чи?!", "Том хүний өөдөөс том үг хэлдэг яасан том толгойтой туучий вэ" гэхчлэн загнуулдаг байлаа. За яахав, хийсэн хэргийн минь хариуд загнаж зэмлэх нь зүйн хэрэг л дээ. Гэтэл огт хийгээгүй хэргийн минь төлөө "урьдчилан" загнаад байдгийг яалтай? "Том толгойлж яваад айлын охиныг жирэмслүүлээд хаячихваа" ч гэх шиг. "Том толгойт" гэж дуудуулсаар байгаад энэ нь сүүлдээ бүр нэрийг минь орлодог болох нь ээ. Төрөхөд даанч размерийн сонголт байгаагүй л дээ. Байсан сан бол арай хавчигдуу толгой сонгоод...
За зүгээр ээ гэхдээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Эрийг бүү бас, далайг бүү янд! Эр хүнийг та нар эмээл, хазаартай морины багтаамжтай сав суулга гэж бодно уу? Эсвэл итгэл даахааргүй сульдаатай, эрхий хуруунд байраа тавьж өгөхдөө тулсан амьтан гэж бодоо юу? Үгүй ээ, даахин дор хүлэг байдаг шиг дахан дор л байж байдаг юм, эр хүн! Эсгий шиг сунаж өсдөг юм, эр хүн! Долоо хэмжиж нэг огтлоогүйн харгайгаар эр алддаг аа. Гэхдээ эрэг хүртэл нурдаг л биз дээ? Долоо дордовч найм дахь дээрээ сэхээд л ирдэг юм. Харин их санаж гэмээнэ яг тэр газраа есөн шөнө хоосон хонодог гэмтэй. Гэхдээ хээр хоосон хоносондоо ч яадаг юм. Угаасаа эр хүний жаргал нь эзгүй хээр, заяаны хань нь зам дээр байдаг юм гэхчивлээ.
12 сэтгэгдэлтэй:
Тэр охиныг чинь хэн гэдэг юм бэ?
зарим нь туг барьж барьчаад тугал хариулах ээлжин дээрээ новшироод байх бололтой юм аа.
Далайг яндана гэж яадын намайг бас том толгойт данхар толгойт гэдэг шт. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэнэ үү бүсгүйчүүдэд дунд хуруу нь илүү дээр биш үү тээ
Амарсайхан ахад: Хахаха, за яахнав та?
Шоовойд: Аа тэд ч мал хуйнаас айдаг, мань шигээ хот газрын цагаан гартнууд байгаа л даа.
Яндана гэдэг нь шингэн зүйлийг яндаа саваар хэмжихийн нэр гэнэ.
Чамайг бас том толгойт гэдэг болохыг сонсоод "ертөнцөд 2 нар байдаггүйн адил, хамаг монголд 2 хаан..." гэсэн шүү юм бодогдож байнашд хахаха.
Харин тэр хурууны тухайд бол, бүхэл бүтэн эр хүнийг эрхий хуруунаас дорд үзээд байгааг ойлгохгүй байгаа юм. Ямар үлгэрт гардаг чигчийн чинээ хүү байгаа биш дээ, хахаха.
Хахаха Шоовой сайхан хэллээ
Дэндэвт: Даод нэвтэрсэн хүн даамай л хэлж таарна шүү дээ.
zia yasan surhii huiseer yalgasan bichleg hiichiv Baazal. Neg nudeeree ineedeg ohin ugui geed heltsen chini "unasan buhud shaltag mundahgui" gegcheer 80 yum bolood bgaam uu hahaha
Бүсгүйд: Шаралхаж шалчиганаад уу, хахаха. Гэхдээ би хүйсээр ялгаагүйшд. Ялгаагүй л бурханы бүтээлүүдийг ялгаж гоочилж яахин болох.
Гэснээс та шинэ блогоо нээв үү, яав? Хэрэв нээсэн бол блогтоо оруулж, аяганы амсар зуулгамаар юм даа энэ чинь :)
shine blog daraa jilees neenee :)), ter boltol chinii ene haviar chamtai heruul hiigeed yavj baiya :P
Сэтгэл сэрэгтэл өмөөрдөг байна ш дэ . Загтнасан газар маажих шиг л боллоо
Бүсгүйд: Өө энэ хүн бүр шийдчихэж л дээ. Хэрэлдээд л яваад байх гэнэ. Тэгээд дэлхий бөөрөнхий гэж барихаар "үгүй, гурвалжин" гэхчлэн хэргээр хэрүүл өдөөд сууна аа, аягүй бол :)
Чинсээд: "Бие загатнаад, би маажаад" гээд юугаа л яриад явна даа, чи чинь :)
харин тиймээ 2 далны хооронд загтнаад гар хүрдгүү.
Чинсээд: Ээ чааваас аа. Мөчидхөн мөчтэй туучий ч бол доо. Урт гартай төрсөн би мөн азтай яа.
Өө юу вэ, "урт гартай" энэтэр гээд өөрийгөө хулгайч хумслаач мэтээр биччихсэн байнашдээ!!!
Сэтгэгдлээ бичих