Saturday, November 6, 2010

Сандаг гуай шиг сандруу хүн орчлон дээр байдаг болов уу?

энэ тэр гээд нэг хүүхдийн зохиолч асуусан байдаг бил үү, юу билээ? Гэхдээ нэг юм хэлэхэд, Сандаг гуай бол сандруу гэхээсээ будлиу, мунгинуу хүн. Хоёрдугаарт гэвэл, түүн шиг хүн байдаг юм аа. Байх байхдаа чанх урд чинь байна. Худлаа худлаа, тоглосон юм. Харин яг ард чинь байна! Бас л тоглосон юм аа, хэ хэ. Сандаг гуай шиг будлиу хүн энд энэ бичлэгийг ингээд бичээд сууж байна. Будлиудаа яасан юм гэж үү? Ингэсэн юм.

Дүүдээ сургааль айлдаж суулаа. "Ер нь ном их уншдаг хүн наанадаж л үгийн баялагтай болдог юм ш дээ. Тийм хүнд яруу сайхан ярьж, бичнэ гэдэг бол огт асуудал биш. Үг гэдэг чинь өөрөө л ундраад байна гэж мэд. Чиний энэ өөрийгөө ч олигтой илэрхийлж чаддаггүй, гацаж түгдэрч ярьдаг явдал чинь ерөөс номтой нөхөрлөөгүйн харгай" гээд л сэнхрүүлж сэхээрүүлж өгч байтал өвөө хажуунаас хэлж байна:
-Ишш, Пазл минь дээ. Ном унших нь бүү хэл үсэг ч нүдлээгүй дөрвөн настай хүүхдэд юу гээд номчирхоод суудаг юм бэ? Тэгээд ч дүү чинь унтаж байгааг харахгүй байна уу? Битгий сэрээчих чи!

Саяхан бас чихэвчний хөгжмөө сонсоод "Hip hop you don't stop" энэ тэр гэчихсэн явж байтал утас дуугарав аа. Дүү охин залгажээ.
-Байна уу... Тийм байна... Юу гэнэ ээ? Яриа чинь сонсогдохгүй байна аа. Юун айхтар хөгжим нүргэлсэн газар байгаа юм бэ чи?! Арай баар саванд байгаа юм биш биз дээ?! За сайхан мэдээрэй нөхөр минь! Бааранд орох нас чинь болоогүй шүү!... гээд загнаж эхэлтэл дүү охин өөдөөс хэллээ:
-Юу вэ, би сургууль дээрээ байна ш дээ. Энд ямар ч хөгжим дуугараагүй л байна даг. Тэгээд ч өдрийн 2 цагт бааранд орж байдаг ямар амьтан байсан юм!
Үгүй ээ тэгвэл юун хөгжим, хаанаас.... гээд үзсэн чинь би гэж будлиу хог өрөөсөн талын чихэвчээ аваагүй байдаг байгаа!

Энэ цагдаа нар манийгаа шоглох гээд байх боллоо. Үг хэлэх гэхээр л бороохойдчих шинжтэй. Цагдаа нарын эсрэг зоригтой дуугардаг байхын тулд иргэн хүн өөрөө хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм гэж бодлоо. Тэгээд хуулийн ном хайж орон гэрээ онгичиж байтал нэг номын хуудсан дээр "хууль" энэ тэр гэсэн бичиг харагдахаар нь шүүрч аваад л уншлаа даа.
"Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ" гэж байна. Үнээн, муусайн цагдаа нар хүч хэрэглэхгүй бол би тайван амгалан чигээрээ л байна ухааны юм бодоод цааш уншлаа. Гэтэл цаашаагаа "m масстай биед F хүчээр үйлчлэхэд a хурдатгалыг олж авдаг" энэ тэр болоод явчихлаа шүү. Юу вэ, энэ чинь? Хуудас нь дутуу ном юм уу даа, хууль эрхзүйн зүйл заалтууд нь хаа байна аа... гээд гарчгийг нь хартал... "Ньютоны хуулиуд"!!!

9 сэтгэгдэлтэй:

Someone said...

хэхэ заримдаа бас мунгинуу царайлах ч амар байдгийм шүү. Ажлаас хойш суухад :P

showtimer said...

Baldan shig balai xun Shoovoi shig shog xun puzl shig peedger gex meteer bicheed baidiimuu

PUZL said...

Самваанъ-д: Пай, башир туучий байх нь.

Шоовой шиг шог хүнд: Тэг тэг.

Дэндэв said...

Сайн уу Ньютоны хуулиа?
Хахаха

showtimer said...

Shunujinguu gedes ni guilgen noirgui xonoxdoo nomiin xuudas ashglana aan bas arxinii bugluuguur buglux gej orolddog
Gesnees Gaxai xaanaas ch shalbaag olj baigaa biz

Von voyage said...

Паазл шиг пааниг гэх байсийм да

PUZL said...

Дэндэвт: Сайн, сайн уу бэлэн нулимст балин Дэндэв ээ? Хахаха.

Шоовойд: Хахаха, тийм байна. Одооноос эхлэн чамайг шодон сүүлтэй бодон Шоовой гэж байя даа тэгвэл.

Чинсээд: Хахаха. Бандан пад аа, балай минь.

showtimer said...

Eee ugiin l shodon shog Xalx l daa

PUZL said...

Шоовойд: Шодон Халх гэж ямар юм байдгийн?

Сэтгэгдлээ бичих