Нэр гэдэг бол хувь хүнийг бусдаас ялгаж өгөх хэрэглэгдэхүүн гэдэг утгаараа ихээхэн ач холбогдолтой зүйл билээ. Нэрийг өөрөөр бас "алдар" хэмээнэ. Өвөр монголын сэтгүүлч манай нэг дуучнаас "таны алдар хэн билээ?" гэж асуутал цаадах нь "Монгол улсын гавъяат жүжигчин" гэж жишим ч үгүй хариулсан гэх яриа бий.
За тэр ч яамай. Дуудах нэрийг бол хүнд ер нь аав ээж нь өгнө. Хэдий төрүүлсэн эцэг эх нь боловч бүхэл бүтэн хүнд дур мэдэн, санал сэтгэгдлийг нь ч асуулгүйгээр нэр оноож байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг... мэт боловч... өөр яалтай ч билээ дээ энэ чинь. Уул хүн маань төрсөн даруйдаа өөртөө өрсөж нэр бодож олох нь бүү хэл унага шиг босч тэнцэж гийгүүлэхгүй, идэхээс өөр ид шидгүй амьтан байдаг юм чинь дээ. Учир иймд нэр өгөх тал дээр ухаантай ухаангүй эцэг эхчүүд илт давуу эрх эдэлнэ. Усан дотор арвалзаж, өөх тосноосоо салахыг бусдад санал болгодог нэг хүүхэн энэхүү давуу эрхээ эдлэн төрсөн хүүхэддээ Микки гэдэг харь нэр өгсөн тухай сонин сэтгүүлүүдэд бичиж байна. Эр эм хоёул монгол байтал дундаас нь гадаад хүүхэд төрчихсөн юм биш байгаа? энэ тэр гээд. Өөрийнхөө хүүхдийг юу гэж нэрлэх нь маньд падгүй л дээ. Гэхдээ ээжийнхээ бусдаас онцгойрч, гангарах хүслээс болж хөөрхий жаал насан туршдаа зурмал хулганын нэрээр нэрлэгдэж явах нь ээ. Уг нь монголчууд харь нэрийг төрүүлсэн хүүхэддээ биш тэжээвэр нохой муурандаа л өгдөг болоод удаж байна л даа.
Ер нь хүүхэддээ өгөх нэрийг урьдаас бодож, нухацтай тунгаан байж өгүүштэй шиг байгаа юм. Тэгээгүй болов уу гэмээр нэрнүүд их байна. Ухаандаа саахалт айлынхаа охинтой бэлчээр дээр аальгүйтэж байтал нэг мэдсэн чинь өнөөх нь жирэмсэн болчихдог. Хоёр дахиа нэг мэдтэл хүүхэд төрчихдөг. Хүүхэддээ нэр өгөх болдог. Гэтэл мань эр малаа маллаад л, завсар зайгаар нь үе үе "нэг мэдээд" явсан хүн чинь бэлэн нэр цээжинд нь байдаггүй. Бүр нэг түгээмэл нэрнүүдээс л өгчихье гэж бодовч тулгамдаад санаанд нь орж ирдэггүй. Аргаа ядаад гадагш гарч, аль тааралдсан юмаар л хүүхдээ нэрлэчихье гэж шулуудаад.... Гөлгөө, Хургаа, Хулганаа, Ишгэн гэх мэт нэрс ийм замаар үүссэн байх гэж би таагаад байгаа. Аавынх нь нүдэнд азаар бага жижиг амьтад харагдаж л дээ. Тэгэлгүй бухан бяруу, хамуутай даага, сувай үнээ, хусран гүү харагдсан болж гэмээнэ хөөрхий хүүхэд насан туршдаа наргианы бай болохгүй юу.
Гэтэл зарим аавууд хүүхэддээ нэр өгөхдөө ядаж дээрх шиг бага ч атугай бүтээлч хандалгүй, хүүхдийнхээ нэрний "хувь заяа"-г хөндлөнгийн нэг ламхайд даатгачихдаг тал байна. "Хүрд эргүүлэх боломж" олсон ламхай ч хүний хүүхдэд нэр өгөхдөө хүнийрхүү ханддаг уу, Пэрэнлэйгомбо, Дондограгчаа, Лувсан-Ёндон гэхчлэн заавал нэг өвгөжөөр нэр хайрладаг гэм байна. Эсвэл хараажийн эрэгтэй хүүхдийг Шархүүхэн, охин хүүхдийг Зоригтбаатар энэ тэр гэж хүйс зөрүүлэн нэрлэж будлиантуулаад, сайхь үйлдлээ бурханлиг тайлбараар цайруулж байх юм.
Зарим нэр бол бодож тунгаасны үндсэн дээр өгөгдсөн гэхээсээ хүүхэд төрсөн тэрхэн агшинд аавынх нь сэтгэгдэл ямар байснаас улбаалж дээ гэмээр санагддаг аа. Ухаандаа айлын охиныг хүүхэдтэй болгосон хэргийн эзэн хэнгэргийн дохиур "Энэ чинь миний хүүхэд биш ээ. Эцэг нь би биш" гэж мэлзсэнээс үүдэж хүүхэд нь Бибиш нэртэй болжээ ч гэдэг юм уу, учиргүй хартай нөхөр шинэ хүнээ хараад "Надтай ямар ч төсгүй байна даа. Адилхан биш байна" гэснээс болж Адилбиш, анхны үрээ харахаар сэтгэл догдолсон туршлагагүй аав өөрийг нь үсгүй, үрчгэр, улаан нялзрай "амьтан" угтан авна гэж төсөөлөөгүй тул балмагдан "Энэ чинь хүн биш юм биш үү?" гэж орилсоноо, бантаад "Дуулав уу та минь? Би хүүгээ Хүнбиш гэж нэрлэлээ" гээд явчихсан ч юм бил үү.
Яг юу хэлэх гээд ийм их юм нуршаад байна вэ гэхээр, эцэг эхчүүд минь хүүхэддээ нэр өгөхдөө сэтгэлийн хөөрлөөр хандалгүй, бодож тунгаан байж сайхан нэр сонгоорой л гэх гээд байна. Та нарын өгсөн нэрээр үр хүүхэд чинь дал, наян жил дуудуулж явах юм шүү дээ.
18 сэтгэгдэлтэй:
Энэ нэр гэдэг учиртай. Би гэдэг хүн охиндоо нэр өгөх гэж их л бодож бодож тунгааж тунгааж байгаад л нэр өгий гэж их бодсон хүн л дээ. Тэгээд 3 өдөр з шөнө бодоод бодоод олоогүй юм даг. харин 3 дах шөнө нь нэг монгол кино үзээд сууж байтал нэг нэр чихэнд минь их дотно сонсогдоод л явчихсан юм. Тэгээд л охиндоо тэр нэрийг өгцөн. Ер нь бас их сандруу хүн бол анх харсан зүйлээрээ нэрэлчдэг явдал байдаг л байх. тэр ламаар нэр өгүүлдэгээ хэзээ болих юм болдоо монголчууд минь
Хэхэ, зарим хэсэг дээр нь инээж, зарим хэсэгт нь бодлогошров. Одоо дараагийн төрүүлэх хүүхдүүдээ би өөрөө нэр өгөөд өгөөд явчнаа
PUZL gej muuxai ner shuu 1000 tai puzl evluulex gej zovjiinoo ix xetsuu yum
Мэдэхгүй гэдэг нэртэй жолооч Говь-Алтайн аль суманд ч билээ байдаг байсан. Замын цагдаа зогсоогоод,
-Нэр хэн бэ?
-Мэдэхгүй гэсэн яриа болно. Замын цагдаа уурандаа бараг л шанаа өгнө. Мань эр бодож бодож, замын цагдаа нарт нэрээ хэлэхдээ
-Миний нэрийг Мэдэхгүй гэдэг гэж хэлдэг болсон гэж байгаа. Бодит түүх шүү
эцэг эх хоёр нь тохиролцоол сайхан нэр өгч байвал л таарна. юун лам, бөө
Би өөрөө л нэр өгсийм ш дээ.
Миний нэрийг аав өгсөн гэнэлээ. Эгчийн нэрийг дагуулаад төстэй нэр өгсөн гэсэн. Эгчийн нэрийг өвөө өгсийн гэнэлээ.
Чинсээд: "Ардын элч"-ийн Ариунаа гээд аваад хаясан уу?
Гилийн хатанд: Нэр өгөх үйлсэд тань амжилт хүсье.
Аа бас блогоо дахин нээсэн чинь тун зүйтэй хэрэг шүү. Би уншаад л байгаа.
Шоовойд: Зүгээр. Зовлон хүнийг хатуужуулдаг юм.
Амарсайхан ахад: Хахаха, золигийн хэрэг болжээ. Замын цагдаа нар ч аймаар шүү.
Зоригт8-д: Манайхан даанч их сүсэгтэй юм л даа. Үсээ засуулахаас эхлээд үр хүүхэддээ нэр өгөхдөө хүртэл элдэв лам, зурхайчийн амыг харж байдаг.
Бадманд: Өөртөө юу, хүүхэддээ юу?
Бүсгүйд: Тийм үү? Харин би нэрээ өвөөгөөсөө авсан. Биш ээ, миний нэрийг өвөө өгсөн :)
huush Puzlaa chinii blog chen iljirlee, ta blogchinoo boliod `nerchin` boloh gj bgamu?
hehe, neeree shine beegii hiihkuimu hu?
Bazlaa chi amid bna uu
baazal haachvaa??????????????????????
Домгийн (шал сонин юм ярьдаг) шувууд: Тархины минь ундаргыг том бул чулуу таглачихаад байсан тул шинийг бичилгүй удлаа л даа... энэтэр гээд тархины наалдангитай баагий шиг юм яриад байхгүй юу хэхэ.
Шоовойд: Байнаа байна.
Бүсгүйд: Байна гээд байхад даа.
An mine haaguur yu hgeed yawaad bnaa...unshij harah ch yum oldohoo bsan ene tsagt chi ch gesen ingeed tag bolchih yumaa hehe...
Төмөрөөд: "Ан минь" гэж ирээд, агнаж ч мэдэхээр байхаар чинь айгаад нуугдчихаад байлаашд мань чинь хаха.
chinii uuriin chini neriig hen ugsun be? svvliin yed hvmvvs hvvheddee heterhii uyangalag ner ugdug bolson ni ter hvvhdvvd hugshiruhiin yed jaahan zohimj muutai. boduushtai l asuudal gedeg tuiliin vnen...
Монгол бүсгүйд: Өөрийн минь нэрийг өвөө минь өгсөн билээ.
Сонирхуулж хэлэхэд, хүн амын бүртгэлээр Мятрашгүймонголжингоо, Найманзууннандинцэцэг, Гурвындаваатотгонбаатар, Цасаншуургыншинэжил гэх мэт содон нэртэй хүмүүс бүртгэгдсэн тухай сонин дээр бичсэн байна.
тээд хүн нэрээ нууж ядаж байхад сээгийдээ илчлээд хаячихийн
Гилийн хатанд: Яадаг юм. Би угаасаа нуух хаахын эсрэг байдаг хүн. Нуух-ыг нь авах гээд нүдийг нь сохол гэсэн уриаг баримталдаг хүн.
Сэтгэгдлээ бичих