Би ер нь уухаа больсон л доо. Элдэв баяр, тэмдэглэлт өдөр, өөрт болон ойр дотныхонд минь тохиолдсон баярт үйл явдал, аа мөн гунигт үйл явдал, хааяа учир шалтгаангүй уумаар санагдах зэргээс бусад тохиолдолд бол би ер нь архи амсах ч үгүй байгаа.
Аа гэтэл шинэ он гарах гэж буйг далимдуулаад... биш ээ... тохиолдуулаад өчигдөр жаал балгачихаж. Өглөө хатаж үхэхээс наахнуур амьтан гал тогооны өрөөнд орлоо. Хүсэхэд хясна гэгчээр хүйтэн юм залгилмаар байхад халуун цайнаас өөр юм харагдсангүй. Гаднаас ундаа авахаас өөр зам үлдээгүй тул хувцаслаад гарлаа. Нойрмог амьтан гуйвлан алхаж байтал гэнэт гишгэсэн газар хөл дороос займчаад явчихдаг юм. Газар хөдлөв үү, яав гэж бодохтой зэрэг хачин чанга чимээ хавиар нэг хадаж, тэрнээс болж би бас цочиж хашгираад бүр гудамжаар нэг шуугиан болдог юм байна. Тэрхэн зуур айх гайхах зэрэгцэн доош хартал би нэг нохойн дээр гишгэчихсэн байдаг байгаа!
Хувхай чинь яг явах зам дээр минь цагариглаад хэвтэж байж л дээ. Би хараагүй юм чинь. Нохой яахав "яасан хүйтэн өглөөв дээ. Даарч энэ тэрүүгээр сажилж байхаар ингээд дулаахан хэвтэж байя. Энэ нэг доожоогүй юманд зам тавьж өгөх үү, болих уу. За яршиг дээгүүр даваад гарна биз, яг тухаа олоод хэвтчихсэн байхад" гэж бодоод л хэвтээд байсан юм байгаа биз. Гэтэл уусан архи нь гараагүй Пазл унтаа сэрүүний завсар алхаж очоод сүүлэн дээр нь гишгэчихгүй юу. Тэгээд өнөөх чинь учиргүй чанга гаслаад, гаслахад нь би цочиж орилоод... Хөөрхий минь, "Аллаа! Амь авраарай!" л гэж гасалсан байх даа, бодвол. Аа би болохоор "Аллаа! Амь авраарай!" л гэж орилсон юм даг.
Тэгээд би цааш замаа хөөлөө. Цочиж сандарснаа бодвол овоо уужирч "Нохойн баасыг харалгүй гишгэж явсанаас биш нохойг харалгүй хөлөөрөө гишгэж байсангүй. Энэ муу ч гэсэн энд тэндгүй бааж, хүн зоны гутал хувцсыг завааруулдаг лүд байж таараа л даа. Үйлийн үр нь өөр дээр нь ирж, хүний хөлд үрэгдэх шахсан нь энэ буй" гэхчлэн эргэцүүлж, дэлгүүрийн үүдэнд ирдэг юм. Тэгсэн чинь дэлгүүрийн үүдэнд нэг нөхөр тасраад уначихсан хэвтэж байв шүү. Би ч "за ахиж гэнэдэхгүй шүү. Дээр нь гишгэчихэлгүйхэн шиг аятайхан тойроод гарна" ухааны юм бодоод хартал мань нөхрийн өмссөн хүрэм минийхтэй мангар адилхан байдаг юм. Тэр ч бүү хэл тасарч унагчийн өндөр, бие хаа, үсний засалт нь хүртэл ардаасаа яг надархуу харагдсан тул би гайхаж, "Энэ чинь арай би биш байгаа?" гэж бодсоноо "энэ би юм бол, би хэн байж таарах вэ" хэмээн тунгааж байж сая нэг юм өөртөө итгэж авсан гэж байгаа. Холливүүдийн кинон дээр сүнс нь биенээсээ гарчихаад амьгүй биеэ гайхаж хараад зогсоод байдаг даа? Яг тэрэн шиг л би тасарч унагчийг ардаас нь гайхаж харж харж, гэнэт урдаас нь бас харж болохыг санаад хувь заяаны эрхээр төөрөлдсөн ихрийн өрөөсөн минь... (Би тэгж бодсон юм. Надтай адилхан, гэхдээ би биш гэж бодохоор би ихэр байж магадгүй яа даа?)
/үргэлжлэл. Түрүүч нь дээхэн талд/ ...үнэхээр мөн эсэхийг мэдэхээр тойрч очиж царайг нь хардаг юм. Гэтэл надаас шал өөр, аюулын царай муутай нөхөр байдаг байгаа. Би ч "анхнаасаа надтай огт адилгүй баагий байсан юмаа" гэсэн шүү юм бодоод дэлгүүрт оров.
Ундаагаа авчихаад буцаад орж явтал орцны үүдэнд хов ярихаас өөр ид шидгүй байрны авгай нарын нэг тааралдаад "Алгын чинээ адууны мах хэрэгтэй байна" гэж нэхдэг юм. "Ямар учраас надад адууны мах байгаа гэж бодсон юм бол? Арай бүтэлгүй хог чинь зүүрмэглэж явж байж ундааны оронд дэлгүүрээс мах туугаад гараад ирсэн юм биш байгаа" гэж хүртэл бодоод хартал мэдээж тийм биш байна. Шартаж ядаж байхад шал тэнэг юм нэхээд байхаар нь би уурандаа ширээ шааж босч ирээд... аа биш, орцны үүдэнд байгаашд нээрээ. Хадуурч байна хэхэ. Тэгээд би мангуу авгайгаас салаад, гэртээ ортол гэрийнхэн маань хөргөгчинд хөргөж байгаад гаргаж ирлээ гэчихсэн ундаа ууж сууснаа, намайг хараад "Бэлээхэн ундаа байсаар байхад чи бас яагаад нэгийг аваад ирэв ээ?" гэж авдаг юм даа.
17 сэтгэгдэлтэй:
хаха, шатчихсан байна шд.
shartax saixaan
Minii "muu" and ch bichgiin hun boljee kk.gaihaltai bichij (aimaar nyaluursanuu bi)
`piwo`nii hunee boliod `bichgiin` hun... hihi
Хахахаха
зүгээр зүгээр дараа шартахад чинь наа сүүлийн ундаа л аминд чинь орно шүү хадгалж байгаарай ххээхээхээ
Гилийн хатанд: Хэхэ, тэхх. Шартаад, шатаад, шал завхарсан юм болсоншд.
Шоовойд: Хахаха, мазохист Шоовой.
Төмөрөөд: Чамд л гэж хэлэхэд хөгшөөн, мань чинь энэ Домгийн шувуугийн үг яриаг үнэндээ ойлгохоо байлаа.
Домгийн шувууд: Энүүхэндээ гэж хэлэхэд найзаа, цаад Төмөрөө чинь надад сүрхий том цаасан малгай өмсгөх гэж байдаг шүү.
Дэндэвт: Хохохо. Гэснээс энийг Санта Клаусын инээлт гэж байналээшд. Нэг яая даа гэсэн инээх хэв маяг зохион бүтээчихээд, пантентжуулаад авчих юмсан.
Сэрэнитид: За чи мөн сэтгэлийг минь засваа. "Дараа шартахад чинь..." гэнэ шүү, хахаха.
sumtai bolchihson bn daa baazal. shine onoo saihan ugtjee
Бүсгүйд: Хахаха, за тэгээд хүнд бүр нэг дур зоргоороо онош тавиад явдаг юм шүү.
Гэснээс шинэ жилээр уусаар байгаад л таарлаа. Нэг өглөө босоод иртэл үүдэнд нээх хөсрийн архичин баагий зогсож байдаг юм. Би ч цухалдаад л "Битгий хамаагүй хүн амьтан гэрт оруулж бай л даа. Энд нэг өрвийсөн архичин ороод ирсэн байнашдээ" гээд л гэрийнхнийгээ омогдтол өвөө хүрч ирж харсанаа "Согтуу толгой минь чи толинд өөрийгөө харчихаад дэмийрээд байнашдээ" гэдэг юм даа. Өөрөө өөрийгөө танихааргүй болтлоо уусан байгаа байхгүй юу.
Ineegeed baixiig bodoxod vhi sadist yum bish biz
Шоовойд: За инээсэн бүхэн нөхөр биш л гэж сонсож байснаас "инээсэн хүн садист байдаг" гэж дуулж байгаагүй юм байна шүү.
Уахахахахахахахахахахахахаха
Namaig uuriiguu zovooj baigaag xaraxaar ineed xursen xun sadist bish uu xel
Бадманд: Сайхан урт инээжээ.
Шоовойд: Ер нь өөрийгөө зовоож байгаа хүнийг хараад инээж байвал тэр садист этгээд мөн өө. Аа гэхдээ чамайг өөрийгөө зовоож байхыг хараад инээвэл юуных нь садист байхав дээ, Шоовой минь.
Шинэ оны шинэ бичлэг хийхгүймуу ай Базлаа?
УМ
УМ-Паазл чамайг дундын чатнаас хайгаад хэн гомдоов энэ тэр гээд байсан шүү
УМ-д: Айлаа, хийлээ. Гагцхүү нүүр лүү л битгий зодоорой :)
Гилийн хатанд: Хахаха, ховч хатан.
Гэснээс блогчдын бичлэг бичих нь, ер нь блогчид өөрсдөө ч ховордоод байгаа энэ ороо бусгаа цагт блогчдын удмын санд санаа зовсондоо тэгж эрж сурж явсан минь буруу юу?
Сэтгэгдлээ бичих