Нялх янзага чононд идүүлж буй дүр зургийг зурагтаар хараад өрөвдөн шаналж, өдөржин гуньдаг асан жаалхүү одоо бол тэрнээс цаадахыг нь үзлээ ч байдаг л зүйл, байгалийн хууль гэсэншүү юм бодох болов.
Зэрлэгшжээ!
Гэснээс нээрэн ямар ч амьтан харсан бай, "мах нь ямар амттай бол?" гэсэн ганцхан бодол л төрдөг боллоо. Энэ Пазл ер нь хаашаагаа л яваад байна даа.
...гэж бодсоныхоо дараахан би "Дандаа л идсэн уусан талаараа бурж байх юм. Жаахан ондоо, хүмүүсийн мэдлэгт нэмэр болохуйц, танин мэдэхүйн шинжтэй зүйл блогтоо бичиж байя" гэж шийдсэн юм. Мэдлэг хүнд хэзээ ч илүүддэггүй болохыг анзаарсан хэрэг л дээ. Би ер нь угийн ажигч болохоор юмыг ажиглаж анзаарахдаа гаргуун шүү.
Жишээ нь, жимснүүд их төлөв бөөрөнхий, дугаригдуу хэлбэртэй байдаг байхад ганц гадил л годил оргиод тэс ондоо хэлбэр дүрстэй болохыг анзаараадахлаа. Тэгээд хувхай гадил яахаараа сондгойроод байдаг лүд вэ гээд жаахан судаллаа л даа. Юу юм байна. Гадилыг хальсыг нь аваад идвэл илүү амттай байдаг юм байна гэж мэгээд. Ер нь байнга идэж байгууштай жимс юм энэ гадил гэдэг. Хоолны шингэцийг сайжруулдаг, ядаргааг арилгахад тустай, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, цус харвалт зэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөөтэй юм байна. Тэр бүү хэл оюун ухаан сайжруулдаг гэж байна. За энэ ч харин юу л бол, би л лав ухаалаг сармагчин харж байгаагүй юм байна даг.
Тэгсэн чинь "Пазл аа, чи өөрөө ухаалаг сармагчин ш дээ" гэж хэлэгдвэл мөн алав аа.
За тэгээд, гадил хэмээх гонзгой хэлбэртэй жимсийг эмэгтэйчүүд юу яахдаа нөгөө юуны зориулалтаар ашиглаж болох нь байна. Тийм ээ, та зөв бодож.
Яг наад бодож байгаа зүйлийн чинь талаар, биеийн эсэргүүцлээ сайжруулахдаа С аминдэмийн зориулалтаар ашиглах талаар л ярьж байна шүү дээ.
За эцэст нь би та нараар нэг таавар таалгая л даа.
Батын ээж гурван хүүтэй. Том хүүг нь Болд, дунд хүүг нь Баяр, бага хүүг нь Баатар...... гэдэг бол...... Бат хэн бэ? Өө энэ юу болчихов оо? Тааварт жаахан будлиан гарлаа шүү. Уг нь би зөв л сурсан юм даа. "Дуулсан дуундаа би өөрөө уяраад" гэдэг шиг таалгасан таавартаа өөрөө будилчих бололтой юм аа.
24 сэтгэгдэлтэй:
Бананыг нөгөө юу яах зориулалтаар ашиглаж болдогшдээ угаасаа Нэг удаа надад яахуумээссэнжрээр нэг хүүхэн ... хм... за за хадуурлаа энэ чинь
хахаха
Паазлынх яг банана шиг
Xeterxii mergen jaraaxai shoovoi taavriin xariug bolgooyo Bat gedeg nertei oxintoi baijee
Xuuxnuud banan ashiglasnaas iluu urgus xemx ur dunteisht urt buduun boloxoor xercheed nuuren deeree tavidag yum
Ха ха ха ха.
Хүүхнүүд ер нь банана ашиглаад нээх их хэрэггүй болов уу. Тэрэндоруул сайхан бүдүүн, гүнзгий, өө андуурцан байна мөн үү, үргэлжлүүлий, сайхан уртавтар, бүдүүн үйлдүүрийн хиам ашиглах хамгийн үр дүнтэй ш дээ. Хиамаа сайхан хальслаад, дээрээс нь доош нь нэг долоогоод бишээ сонжиж харчихаад нимгэн хэрчээд шараад идэхэд махнаас юугэж дутдын. Тийм үү?
би махчин монгол, гадил ч гэх шиг өвс ногоо иддэггүй. Наа гадил чинь 1 хоноод л шалчийчихна, Гурилын ганжин бол түймэрт л өртчихгүй бол ашиглахад насны хань. Гурилаа ч элдэнэ, дургүй хүргэсэн эрчүүдийг ч гашраана, та нар толгойдоо кааск углах хэрэгтэй
Пээшгэээээээээээээ
Гилийн хатан гурилын бөөрөнхийгөөр аргацаадаг байхнуу ккк
Алтанхүүд: Хадуурвал хатуурна гэж үү, хахаха.
Дэндэвт: Хахаха. Таавар таа гэсэн болохоос таамаг дэвшүүл гээ юу чамайг?!
Шоовой, Бадам, Гилийн хатанд: Нөхөд сайхан туршлага солилцож байна аа.
Дэндэвт: Уулга алдаж бариад, энэ яг туршиж үзнэ шүү.
Dendvv Dendev-haha, Ну погоди
Гилийн хатанд: хаха, Tom & Jerry.
Яасан бэ хө Гилийн хатаан...Хахаха
Банана шалчийтэл...
айн хахаха
Дэндэвт: Хэхэ, зүггүй Дэндэв зүүлэгтээд л явна уу?
Гилийн хатан said...
би махчин монгол, гадил ч гэх шиг өвс ногоо иддэггүй. Наа гадил чинь 1 хоноод л шалчийчихна, Гурилын ганжин бол түймэрт л өртчихгүй бол ашиглахад насны хань. Гурилаа ч элдэнэ, дургүй хүргэсэн эрчүүдийг ч гашраана, та нар толгойдоо кааск углах хэрэгтэй
энэ дээр та хэд юу ярьжээсиймэээ ай?
Шоовой хаагуур нутаглажээн? энэвгээр оржирэхээрээ хэлчээрэй
Юкид: Аа Гилийн хатан л махыг түүхийгээр нь зулгаадаг... Ганжингаа галдчихгүй л бол эрчүүдийг элдэнэ чиг, хашраана чиг... Кааск углаагүй, даан ялангуяа толгойдоо углаагүй эрчүүдийг яавал ч яана... энэтэр гээд хүн айлгаад байна аа.
Шоовой харин усанд хаясан чулуу шиг салга болцон. Бишээ, алга болцон.
Банана аймар гоё~!!!
Үгүй ээ морь аймар гоё ч гэдэг билүү...?
Аноны 1-р сэтгэгдэлд: Харин тийм гэнэ.
Аноны 2-р сэтгэгдэлд: Харин? Тийм гэнэ үү?
Ганжин аймар гоё юм байлээ..., Гааск хагаруул бүүр ч гоё....
Анон
Анонд: Нэрээ хэл!
Аноны нэр
Жэки-д: Аноны нэр яасан гэж? ...гээд л мэдэн будлихгүй юу, хаха. Бэлээхэн нэр устай юм байж анон манон гэж нуугдаж сүүтэгнээд л, задарсан тархи дээ чамайг!
Түдэй л нэг бүх бичлэгийг чинь уншиж дуусгалаа, хааяа хааяа тэнэг юм шиг ганцаараа инээлээ, юу ч гэсэн уйдсангүй
Жэкид: Ганцаараа инээх чинь галзуурч буйн шинж дээ хө.
Сэтгэгдлээ бичих