Monday, February 14, 2011

Гоо сайхан ертөнцийг аварна...

гэж мөн сүнсгүй залжээ, хэн нэгэн. За тэгвэл жишээ нь, дэлхий рүү асар том солир чиглээд ирж явна гэж бодъё. Яг нөгөө "Армагеддон" кинон дээр гардаг шиг.
Солир дэлхийтэй мөргөлдөх л юм бол эх дэлхий маань хөгжилтэй хөгжилгүй улс орнуудтайгаа, Намбарын Энхбаяр, Лэди Гагатайгаа бүрмөсөн будаа болно. Соёлын үнэт дурсгалууд хог новш болно. Харин хог новш... хог новшноос ч дор ямар нэг юм болно. За ийм эгзэгтэй нөхцөл байдалд газар газрын гоо сайхны бараа, гоо сайхан хүүхнүүд солироос дэлхий ертөнцийг аварч чадах уу, хэл! Аягүй л бол шаргал үстнүүд нь "Бид яагаад дэлхий ч гэх шиг хаа хамаагүй нэг гаригийн төлөө санаа зовох ёстой гэж?" гэлцэж ч мэднэ. Мэднэ шүү, манай нэг дуучин хүүхнээс жилд хэдэн хоног байдгийг асуухад "400 билүү?" гээд сууж байсан юмдаг. За тэгээд, тийм айхтар солирын аюулаас хүн төрөлхтнийг Брюс Уиллис тэргүүтэй хэсэг нөхөд л аварч чадах нь байна. Авраагүй юу, кинон дээрээ. Гэтэл тэр Брюс Уиллис чинь гоо сайхантай гоё сайхан хүн мөн билүү?
Энэ мэтчилэн байндаа тусаагүй сум шиг үгнүүд олон байна. Ухаандаа хараажийн цас шиг цагаан нунтгийг "хар тамхи" гэж нэрлэсэн байна ч гэдэг юм уу. Ариун, цэвэрхэн зүйл огт болдоггүй нэг тасалгааг "ариун цэврийн өрөө" гэчихсэн ч байх шиг... 

За тэр яамай. Уг нь би та нар минь сайхан шинэлцгээв үү л гэж асуухаар орж ирсэн юм. Аа би өөрөө сайхан шинэллээ. Хүмүүс чинь цагаан сараар айлд ороод, цаад айлынхныгаа хүндрүүлэхгүй гэсэндээ "бууз жигнээд хэрэггүй шүү, сая айлд бас..." гэж ирээд соёлтой зан гаргадаг гэж байна. Гэтэл би л орсон айл бүртээ бууз жигнүүлээд тэнэг юм шиг (тэнэг юм болохоороо гэлгүй, юм шиг гэснийг анхаар! За анхаараад ч яах юм билээ, зүгээр анхааралгүй л уншчих) идээд явлаа шүү дээ. "Энэ буузанд хийсэн хүнийх нь сэтгэл шингэсэн байж таараа" гэж бодоод, бөөн л сэтгэл идэх шив. Ядаж байхад цагаан сарын үеэр туж монгол кино гараад... Тунгалаг Тамир... "Хорвоо чи хүний нулимсанд цадах болоогүй юу?"... Тэрэн шиг, "Пазл чи хүний сэтгэлд цадах болоогүй юу?" гэж амаа асуулгатлаа л идлээ шүү дээ.

21 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

тэр Брюс Уиллис чинь гоо сайхантай гоё сайхан хүн мөн билүү?
Mun za, bi bas tuund hairtai shd, uulzah bolomj oldoh bolov uu gesn

Ta saihan shinelsen um bainoo

Гилийн хатан said...

Брюс Уиллис chin mair goyo zaluu baihgui yu.
ene Puzl huu Брюс Уиллис-ees tarailag bolj taarlaa, hehe. Uneng chini aimshiggui zorigtoogoor hellee shuu

PUZL said...

Гилийн хатанд: Та гуай их хачин гоо сайхны үнэлэмжтэй хүн байна шүү.
Гэснээс нэг баярыг арай гэж дуусгахаар л ахиад нэг баяр гараад ирэх юм. Өнөөдөр чинь нэг лам үхсэний баярын өдөр юм гэв үү? Хүн үхэж байхад тэрнийг нь баяр болгож тэмдэглэж л байдаг нээрэн. Сураг дуулахнээ тэр нь яг ном гүрэм уншдаг лам ч биш, зүгээр нэг муу Балинчин байсан ч гэнэ үү. Тэгсэн чинь Балинчин гэдэг нь хэргэм зэрэг биш, уул нэр нь байсан ч гэх шиг, янзын янзын юм л дуулдах юм байна шүү.

Дэндэв said...

Паазлаа чи буузанд цадах болоогүй юу?? хахахахаха

busgui said...

Paazlaa nadad heden buuz, heviin boov, bituulegnii mah yaj hiigeed olood dald hiichih arga baihgui biz? bi sariin saraa mongol yavah geed, hol gazar hurehee baichihaad bj bn draaaaa!!!

PUZL said...

Дэндэвт: Чамтай муудлаа.

Бүсгүйд: За битүүлэгний мах бол одоо олдохоосоо өнгөрсөн байхөө. Буузыг бол хаанаас ч олношд. Хэвийн боов бол харин ч нэг байгаа даа.
Гэснээс та бүр ирж байгаамуу, түр ирж байгаамуу?
"hol gazar hurehee baichihaad bj bn draaaaa!!!" гэдэг хэсгийг хэчнээн уншаад ч ойлгож хүчрээгүй тул нэмэлт тайлбар хүсч байна... биш ээ, шаардаж байна :)

Anonymous said...

hehe, goo saihnii medremj hun burt oor sh dee

showtime said...

Ene muu puzl ertuntsiig gantsxan delxii gej bodoj yavdag baixna bna shtee iim goo saixan setgelgeegui yumnuud goo saixnaar busdiig gegeeruulex chuluu uchral burduulexgui baigaa baixgui yu

busgui said...

oo dongio oo, bayarlaj bgaagaa irelrhiilj bn naana chini :P. bi mongold tur ochij bgaa

PUZL said...

Гэгээнд: Харин тийм гэнээ. Ухаандаа уран баримлыг овоолсон шавар гэж харах нэгэн байхад, овоолсон шаврыг уран баримлын энд үзэх хүн ч бас байдаг юм уу даа.

Шоутаймд: Дэлхий л сүйрчихвэл ертөнц дахин хичнээн том байгаад бидэнд ямар нэмэртэй билээ. Тэгэхээр дэлхий сүйрнэ гэдэг хүмүүний хувьд ертөнц сүйрэхээс өөрцгүй юм аа.
Гоо сайхан сэтгэлгээгүй гэдэг чинь харин үнэн шүү. "Гоо сайхнаар гэгээрүүлж гэрэлтүүлнэ ч гэх шиг, ямар гар чийдэн биш дээ" гэсэншүү л юм ярина шүү дээ.
Гэснээс чиний нэр нэг л танил санагдаад байх чинь.

Бүсгүйд: Их жигтэй илэрхийлэл юм.
Гэснээс, донгио монгио гээд хүнийг илт гүтгэн гүжирдээд байгаарай хөөе. Хохь чинь шүү! Хоёулаа шүүх дээр уулзах юм болно шүү!... гэм мэгээд :)

Jacky said...

Өчигдөр шөнө нээрээ лайтай тоглолт болов оо, Арсенал хожсон гэж бодохоор бүр нойр хүрэхгүй байлаа шд, гэснээс шөнийн тоглолт хүртэл унтчихгүйн тулд сэлгүүцэж байгаад блогийн чинь бүх бичлэгүүдийг уншиж дуусгасан, надтай хамт байсанд файнкс, бас Арсенал ураааа

Jacky said...

Нээрээ тэр ламаас чинь болж би 2,3 охинд сарнай өгөх хэрэг гарсан шд (хэн хэнийг нь гомдоогоод яахав гэж бодоод...)

bambus said...

за PUZL энэ байна. Гэхдээ харвал хальс, үзвэл үнс, нэрээр дуудвал алга болно шүү

Гилийн хатан said...

tegeed naa bayaraaraa yav? yu hiiv? hend yu uguv? unsev uu? unsuulev uu? heniig bas hend?

asuuj bna bishee hariulahiig shaardaj bna
haha

showtimer said...

Delxii suirvel 6 zuil amitnii 3 ni l ustax baix daa

showtimer said...

Orshixui uurd munx
Uund goo uzesgelen xeregtei
Bi orshixui negen tsagt shoowoi shig xaragdax orshixui

Дэндэв said...

Хахахаха
Энэ Шоовой хөлөмцүү цохиж явна.

MRowan said...

Гүн ухааны бичлэгийг ойлгох гэж толгой их ажиллах хэрэг гарав. :P

PUZL said...

Жэкид: Харин тийм байналээ. Харанхуй шөнө блог дотор нэг хүн сэлгүүцэж яваа нь хамгаалалтын камерт бичигдсэн байсан.

БамБүс-д: Одоо тэгээд бичлэг нэм л дээ, Дуламсүрээн. Еэ харла, нэрээр дуудчихсан шүү.

Гилийн хатанд: Намайг асуултаар булж алахыг завдлаа. Гомдолтой.

Оршихуйд: Оригнаал Шоовойтой таарвал ороод ир гэснийг минь уламжлаарай.

Дэндэвт: Гаднах төрхөөрөө Шоовойтой төстэй ондоо хүн гэж өөрийгөө танилцуулсан байгааг нь уншаад ойлгохгүй байна уу даа, Дэндэв минь?

МРованд: Гүн битгий хэл гүехэн ухааны ч бичлэг биш шүү дээ хүүхээ. Гэхдээ ажилсаг толгойтой чинь сайн хэрэг шүү.

Эртний анд. said...

goo saihan ntr gj bhar gants saihan gavh arai bolkun bna chavk bhad l bolood yavchno doo goo saihangui gvl gohii shu gashraana shu ntr..

PUZL said...

Эртний андад: Аргагүй л хуучин бууны хугархай даа.
(Хуучин муучин гэсэнд уучлаарай. Нэр чинь л тийм сэтгэгдэл төрүүлэх юм байна шүү дээ)

Сэтгэгдлээ бичих