Уурин болжээ хоо-онгоор мээнь гэжж... Хавар цаг ч мөн шүү: Охид хүүхнүүд өмд хувцсаа нимгэлж оодгонон тонгочилдоод л, төрөөд удаагүй төл мал шилэн трикотой гунхалзаад л...
Хөгшин авгайчуул сагсны шийдэн дээр харихаа умартан өнжөөд л, хүүхэд багачууд нарлаж суунгаа хавийн амьтны хов яриад л... Төрхгүй салхи сэвэлзэн сэрчигнэн хонхны баяртаа бэлдээд л, төгсөх ангийнхан догдлон догдлон шороон шуурга дэгдээгээд л... Хөлчүү харцуул хайр сэтгэлдээ бялуурч талимааранхан үнсэлцээд л, хөтлөлцсөн хосууд хөлдөж үхэхийн аюулаас хэсэгхэн зууртаа ангижраад л... Баларч ханзарсан цас хүчээ аван эрчимжээд л, барилга бүтээн байгуулалтын ажил хөрсөнд шингэн замхраад л... Өдрийн наран уртасч нээлттэй салхивчаар орж ирээд л, өглөөний сэрүүн салхи зулай төөнөн шаргалтаад л... Ан амьтдыг тэнгэрээс шиврэн буухыг хүсэмжлээд л, анхны бороо ичээнээсээ гарахыг хоног тоолон хүлээгээд л...
Сүүлийн үед ингэж буруу ярьж, зөрүү сонсдог болчихоод байна. Ямар сайндаа саяхан танилцсан охин бид хоёрын хооронд ийм яриа болж байхав:
- Чихэнд чинь юм хэлье.
- Хэлэнд минь юу чихэх гээв?
11 сэтгэгдэлтэй:
baazal tailj unshaad l, bi sergelen yum bolohooroo uchir utgagui yum bicheed l...
Чи мундаг шүү Паазкаа
Энэ Паазлыг эвлүүлэхэд үргэлж хэцүү байхын, Идеа ухаантай тулдаа эхлээл ард нь гарахын... /таслалаас хойшхиуд жоохон эротик болчуу яав, /хн... хаалтан доторх тайлбар бүр эротик болчлоо//
ene xuvuunii oroo orjee
үэх хэ хэ юу уншчваа. аргагүй л хаврын бичлэг вайна даа
БамБүс-д: Юун сонин өмнө хойно нь оруулж бичдийм бэ та одоо? Толгой эргүүлээд зүгээр :)
Дэндэвт: Мундагийн түвшнээрээ чамайг яаж бараадхав дээ анд минь.
Айдаад: Атмаан Айдаа ар өврөөр эргэлдэж ээрээд яагаад байна гэж бодсон чинь эротиклож явсан нь энэ юм байжээ :)
Шоовойд: Аан тэгээд л ороо-цолдсон бичлэг бичээд унасан байж шүү.
Монгол бүсгүйд: Үэ хэ хэ. Бичлэг уншчихаад "юу уншчваа" ингэдэг гэнээ, еэеэ бөөвөө дөө, еэеэ бөөвөө дөө.
garchig haraad Shterlitsiin tuhai um bolov uu gej goridloo shd
ene huvuun havarjingaa date hiigeed zavgui baigaa boltoi
ene zuv zugeer l bichleg bshde ugaasaa l ingej bichdeg shde etr
Гилийн хатанд: Гарчгийн гайхамшиг гэж тэр дээ, шилийн сайн эр минь... биш ээ, гилийн хатан минь.
Эртний андад: Гэснээс байнаа, нэрийг чинь харахаар л хадан дээр сүг зураг зураад сууж байгаа арслан зааны арьсан хэвнэгтэй баагий нүдэнд буугаад байдгийн учир юу вэ?
tiim turhtei busgui bna ged boddoo bas l sur biz ain kkk
Эртний андад: Ээ дээ. Ёстой ярих юм биш, (балар) эртний анд минь.
Сэтгэгдлээ бичих