Гэхдээ гүзээгээрээ гайхуулаад байдаг эрүүл эсэх нь эргэлзээтэй гарууд байдаг л юм билээ. Би бол бүдүүрэлтээ аягүй эмзэг хүлээж авч байгаа. Жишээ нь, таньдаг хүмүүс хаалга тогшихоор нь очиж тайлж өгөхөөр танихгүй өөдөөс "Пазл байна уу?" гэж асууж байнашд. Тэр байтугай утас дуугарахад авахаар ийм яриа өрнөж байна:
-Байна уу?
-Аа, Пазлтай ярья.
-Би байна?
-Худлаа яриад л. Шал БҮДҮҮН хоолойтой баагий байж.
Цагийн сайханд хатсан борц шиг хорчгор бор залуу байлаа. Одоо бол харвиндаа бүслэгдсэн хав
За тэгээд юун дээр зогслоо? Аа тийм, тэгээд таргалалтын эсрэг тэмцэл болгож би өглөө болгон гүйж байгаа. Тогтмол гүйгээд нэг хонож байна. Хойшид ч гүйгээд байна гэж бодож байгаа. Таргалалтаас салах их үйлс маань архинаас гарах удаа дараагийн оролдлогууд шиг минь богино настай, бүтэл муутай явдал болно гэж бодохгүй байгаа.
Мартсанаас, ийм гарчиг тавьчихаад яагаад хаа хамаагүй юм бичээд унав гэж гайхаж байна уу ай? ПАПА гэдэг чинь Пандгар Пазл гэсэн үгний товчлол байхгүй юу. Аав маавын тухай л юм бичих нь гэж бодсон уу? Би албаар тэгж төөрөгдүүлэхийн тулд ийм гарчиг тавьсан юм. Би та нарыг албаар тэгж төөрөгдүүлсэн юм.
Гэснээс ойрд сүрхий бичдэг хүмүүс бие биенээ Ленин, Маркс мэддэг, мэддэггүйгээр нь дуудаж шоглоод байгаа юмдаг уу даа? Мэдээний сайтан дээрээс уншлаа. Үхээд өчнөөн удаж буй хэрнээ л улс амьтныг эвдрэлцүүлээд байдаг үйлтэй ч өгөр толгойнууд бол доо, тэр муу хоёр.
Мэдээний сайт гэснээс, би ер нь өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч хавь ойрын юм сонсохоороо өөр дээрээ тусгаж аваад байдаг цагаан цайлган хүн байгаа юм. Тэгсэн саяхнаас "мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй" гэсэн үг л дуулдаад унав шүү. Тэгэхээр нь би ч ганц муу өдөр тутмын сонин худалдаж авдаг байснаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс бас нэг шар сонин, мөн зарын, эрүүл мэндийн, эротик сонин тус бүр нэгийг авдаг болоод байна. Үүнээс болж санхүүгийн хувьд айхтар доройтож байна.
Энэ мэтчилэн ойрд таагүй голдуу зүйлс л тохиолдоод байх бололтой юм. Өнөөдөр л гэхэд амандаа дуу аялчихсан явж байтал нэг муу жаал харин "та ямар хоцрогдсон дуу сонсдог юм бэ" гэж авдаг юм даа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч болдог байнашд. Хэлсэн үгэнд нь би аягүй гомдолтой байгаа. Тиймээс ч тэр муу жаалыг шүүхэд өгч, хоцрогдсон үгүйгээ шүүхээр шийдвэрлүүлнэ гэж бодож байгаа. Манай хоцрогдоогүй шүүх байгууллага намайг хоцрогдоогүй болохыг бэлхнээ батлаад л өгнө, харж байгаарай. Гэснээс, арван жилд намайг сурлагын хоцрогдолтой гээд байсан муу дадлагын багшийг ч гэсэн шүүхэд өгдөг байж. Аль дивангарын асуудлыг шийдэх арга замыг одоо л бодож олж байдаг, би нээрэн цаг үеэсээ аймар хоцрогдсон хүн юм аа.
11 сэтгэгдэлтэй:
oo yun goyiin, bi jaahan targalmaar bhin, tegsen yer targalj ogkumaa. hedhen kg nemchuul zgr l bhin
neeree hundlun zuraasaa hereglej ehletsgeeye, blogchidoo. Zarimdaa yahaa meddegguim, ene l dutaad baidgiim bna.
Guzeetei hun baa baa. huurhun guzeeniih ni tsaana 10 kg baas huvj yavdag gejiilee
chaag papa bolsiim bh gej bodoh shahlaa
paaah giliin hatan egch yasan zavaan um bichdiin hehe
huush ene bichlegiig PuPa gej nerleh gorimiin sanal dewshuuljiinaa,
Хахаха
Папаазл гэдэг нэр өглөө
Гуталчинд: Надаас хэдэн килограм хямдхан авбал ав. Төлбөрт нь яахав гутал оролцуулж болно.
Гилийн хатанд: Дугай байгаачээ! Хүн наана чинь наймаа хийх гээд байхад худалдан авагчийн сэтгэл санааг эргүүлж мэдэхээр юм яриад байхымаа!
Эхний Анонд: Танхай бодгаль шүү дээ, танай эгч чинь.
Удаах Анонд: "Пүэрфект Пазл" гэж байгаамуу?
Дэндэвт: Хахаха. Дэндэндэв гуай хань татаад байгаарай.
таргална гэдэг чинь парзийт болж байгаагийн шинж... гэснээс миний сэтгэгдэл бичлэгт таарсан байсан уу?
Odoo tur targan xunii xayasan 6 kg jin tutamd boob ni 1 sm-reer urtasdag gejiine shuu
POPA bol xaxa
БамБүс-д: "Ховдгийн гай" гэдэг нь л болоод байна даа. Хүмүүс бол яг тэгж харж байгаа байхөө. "Нийгмийн өмч хөрөнгөнөөс шимэгчилсэн тарган цатгалан хувалз" гэж мэгээд. Яс юман дээрээ огтхон ч тийм биш ш дээ (хоолой нь зангирав).
Шоовой гэлэнд: Шашин номын хүн атлаа юу айлдаж байгаа нь энэ вээ, та чинь? Ядахдаа анхааруулга энэтэр бичихэд яана!
Анхаар!!!
Уншигч та Шоовойгийн бичсэн сэтгэгдэлд итгэн туршиж үзэхээр шийдсэн бол урьдаар эмчид хандаж зөвлөгөө авна уу. Хэрэв туршиж үзээд тодорхой үр дүнд хүрэхгүй бол блогийн эзэн (тэр нь би) ямар нэг хариуцлага хүлээхгүй болно. Түүнчлэн Шоовойгийн сэтгэгдэл насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай тул 18 нас хүрээгүй бол уншихгүй байхыг зөвлөе. Хэрвээ нэгэнт уншчихсан бол... март, март, март...
Мэддэг мэддэгийгээ мэддэг хүн-түүнээс суралцах хэрэгтэй
Мэдэг мэддэгийгээ мэддэггүй хүн-түүнийг сэргээх хэрэгтэй
Мэдэггүй мэддэггүйгээ мэддэг хүн-түүнд юм зааж өгөх хэрэгтэй
Мэддэггүй мэддэггүйгээ мэддэггүй хүн-түүнийг илжиг гээд хөөж явуул ГЭЖУГААШД. ЭНИЙГ УНШИХААР НЭХХ ТҮРГЭН ХЭЛЛЭГ ШИГ САНАГДААДАЙДЫН
Сонирхох зүйлгүй солиотод: Тийм байна. Удаан уншаад байхад л түргэн хэлэгдээд байх болтой юм.
Сэтгэгдлээ бичих