Tuesday, May 24, 2011

__________Айкү муутын хайкү оролдлогууд__________




Төрөлх сургуулиа харахуй дор
Багшийн укаск санагдана. 
Цонхыг нь ч болохнээ хагалъя.

*** ***

Чихэр байхгүй гэчихээд
Надаас нууцаар идэх нь
Хүмүүний мөн чанар ажгуу.

*** ***

Хэзээд хоосон байдаг атлаа
Хэрэг гарахаар туж хүнтэй
00-ийн өрөө.

*** ***

Хөршийн жаал
Ийм мангуу царайг 
Энэ насандаа харж байсангүй
Бурханы гэсгээлийг яалтай.

*** ***

Малчин эсвэл оюутны
Аль нэг нь болж төрөхсөн
Ханатлаа халамжлуулна даа.

*** ***

  Өчигдөр оройны гоо бүсгүй
Өглөө нь энгэсгээ арилгана.
Гоо үзэсгэлэн нь цугтаа арилжээ.

*** ***

Мөсөн дээрх
Мөнгөн аяга...
Занга байхаас зайлахгүй

*** ***

Толгой дотор минь үүрлэсэн
Бодлын шувуухай өндөглөв
Эх барих их бэрх юм.

*** ***

"Хувьсгалчдын" жорлон
"Монгол морь байтугай
Монгол хүн хүндэрсэн ч яадаг юм!"
Сүхбаатарын талбай.

*** ***

Ямар ч амьтнаас 
                                    илүү заяагүйгээ мэдээд
Ялаа амины хэргээр 
Ял сонсоогүйдээ баярлав.

*** ***

Амьдрал
Хошин шогийн тоглолт шиг 
Ядмагхан холион бантан байж
Яасан их хүндлэл шаардана вэ.




18 сэтгэгдэлтэй:

Дэндэв said...

Чи хайкуг үндэслэгч япон нөхрөөс ч илүү гоё бичсэн байна. Хүндлэх сэтгэл төрж, инээд хүрэв хахаха

free liver said...

Лаг болжээ

Anonymous said...

H(igh)aiku.........

Гилийн хатан said...

хөөрхий хөршийн жаалыг яахнуу дээ, энэ манай хөршийн жаал Паазл

PUZL said...

Тьюво Вехкалахтид: Ишш, Финлянд хэл сурч байх минь ч яав даа. Тэгсэн бол энэ бичсэн сэтгэгдлийг нь нэгд нэгэнгүй ойлгочихоод сууж байхгүй юу.

Дэндэвт: Баярлалаа хө. Гэснээс чи мэдэх үү, блог дахь сэтгэгдлийг олон хоног нар салхинд гандааж байгаад сая нэг хариуг нь бичвэл аягүй донжтой, чамин харагддаг гэдгийг?

Үнэгүй элэг(?)-т: Баярлалаа хө. Гэснээс чи мэдэх үү, блог дахь сэтгэгдлийг олон хоног сойж байгаад сая нэг хариуг нь бичвэл улам хурдан, шандастай болдог гэдгийг?

Анон-д: Баярлалаа хө. Гэснээс чи мэдэх үү, блог дахь сэтгэгдлийг олон хоног дарж байгаад сая нэг хариуг нь бичвэл амт нь нэмэгдэж, чанар нь сайжирдаг гэдгийг?

Гилийн хатанд: Хөөш жаал маалаар дуудаад байгаарай! Улаан хуудсаар торгуулав айн! Дүрмийн дагуу шударга сайхан тоглоно шүү!
(Ямар дүрэм энэтэр гээд асуугаад унав тэгээд. Хохь чинь шүү, би өөрөө ч мэдэхгүй шүү!)

Гилийн хатан said...

seegiinii hariu uguuch gej hereldeh orj irtel hariulchij gesn

udur bologn orj irehiin, zahianii hariugaa huleen dogdolj bgaa ayatai l

PUZL said...

Гилийн хатанд: Хөнгөн явдалтай, хүнд сурталтай Пазл гэж сонсоогүй юу? Сүүлийн сэтгэгдлийнхээ хариуг дараа сард аваарай :)

Bambus said...

таалагдав Паазал. Эндээс хайку гэж ер нь ямархуу юм байдаг талаар ойлгож авав. Гурван мөртэй, гурав дахь нь дандаа дүгнэлт байдгийн байна тээ :P

showtimer said...

Xungun yavdaltai xund surtaltai
aikuu muutai xaikuu saitai xuu ajguu ntr xaxaxa goyo bolj

PUZL said...

БамБүс-д: Таалагдав гэж хэлсэн чинь таалагдав... гэж бариад :)
Хайкүг яг иймэрхүү юм байдаг гэж ойлговол жаахан учир дутагдалтай. Улирлын чанартай үг орсон байх, 5-7-5 үеийн зарчим гэх мэт шаардлагууд тавигддаг их зарчимтай, жанжин шугамтай бичигддэг эд юм гэсэн. Аа тэр дүгнэлтийн тухайд бол, аль ч газрын дүгнэлт адагт бичигдэх азгүй тавилантай шиг байгаа юм шүү. Би ажиглаад л байгаа юм.

Шоовойд: Пээш, нэвт харсан юм шиг нэгд нэгэнгүй мэдэж байна шүү, миний тухай. Мэргэн ард Шоовойгийн эрдэм чадлыг биширмүү, хаха.
Гэснээс ойрдоо яагаад бичихгүй байна аа? Наадмаар зодоглох гээд бэлтгэлдээ гарчихсан, ажил хаялт гэдэг шиг блог хаялт зарлачихсан болохоор бичихгүй байгаа, жирэмсний амралтаа авчихаад үзэгдэхгүй байгаа гээд олон таамаг сонсогдох юм байна шүү, чиний талаар хахаха.

showtimer said...

barag l jiremsenii amralt daa avgai udaxgui turux gej bna shuu dee

PUZL said...

Шоовойд: Өө яасан сайхан хэрэг вэ. Баяр хүргэе ээ, анд минь.

Anonymous said...

Sain blog.g sardaa neg boloh gd bnu gui yu? Beegii ene ter hii l de chi...

WRa!†H (эрэлгийн элч) said...

Anon oooo hund surtaltai puuuzl gej sonsoogu muu xaxa
Төрөлх сургуулиа харахуй дор
Багшийн укаск санагдана.
Цонхыг нь ч болохнээ хагалъя.
ene odoo yag yaj bgan... bi bol shine tsonh avj ogii gej boddiishd daanch surguulia shataatsan

Лили said...

haha, daj daj

PUZL said...

Анон-д: Ёо, блогчин хүний үүрэг хариуцлага гэж нэг лайтай юм байх юм даа. Анхнаасаа блогчин биш УИХ-ын гишүүн, сайд дарга л болдог байсан юм. Ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй амар байхгүй юу.

Эрлэгийн элчид: Цонх гэсэн чинь бага нас санагдчихлаа байна. Би ч багадаа сургууль соёлоор явалгүй мал дээр л өссөн хүүхэд шүү дээ. Зуны шөнө бол адуугаа манаад л хээр хононо. Эзгүй хээр эмээлээ дэрлээд унтахад бүгчим гэж жигтэйхэн, хамаг хаалга цонхоо цэлийтэл нь нээж аваад л унтдаг байж билээ. Сэрүүцэх гэж нээсэн цонхоор шумуул ялаа орж ирээд, өглөө сэрэхэд нүүр нүдгүй гүвдрүү болтол хавдчихсан байдаг сан.

Лили-д: "Ха-ха, даж-даж" гээд л, нэр нь хүртэл Ли-ли... Аяа, авиа давталтын мастер ажгуу :)

WRa!†H (эрэлгийн элч) said...

бичсэн юмыг чинь ойлгоогүй шүү.... яагаад манараад байнааа

PUZL said...

Эрлэгийн элчид: Чи том болоод ойлгоноо, хахаха.

Сэтгэгдлээ бичих