Wednesday, July 27, 2011

Надад нас хайрла, хүмүүс ээ!

Би ер нь энд тэндээс мэдээ мэдээлэл унших их дуртай хүн байгаа юм. Мэдээ уншсанаас болоод мажийхад хүрээд байна, авраач гэж муйхарлаад байгаа юм биш гэхдээ. Баримт нотолгоотой юм ярих гээд байна энд.
Монгол хүний дундаж наслалт 64 байдаг, аа тэгсэн мөртлөнгөөсөө эрэгтэйчүүдийнх нь болохоор 60,4 байдаг гэнэ. Тэгэхээр Монгол төдийгүй эрэгтэй хүнийхээ хувьд би ч мөн 60-аад наслах нь ээ. За тэгж байтал архи арван нас, тамхи таван нас хороодог гэж байна. Архи хэрэглэдэг хүний хувьд энэ үг надад баараггүй хамаатай. Харин тамхийг бол ёстой татдаггүй юм чинь гэж бодтол тамхичдын хажууд байж, дам тамхидалтад өртдөг хүн цаад тамхичнаасаа хоёр дахин их хорддог гэсэн байна, мэдээн дээр. Гэтэл миний найзууд цөмөөрөө уурын зуух шиг утаа суунаглуулж суудаг архаг тамхичид, татсан тамхины утаанд нь хахаж цацан байж нөхөрлөдөг би тэгэхээр дам тамхидагч болох нь маргаангүй билээ. За одоо бодъё, анх наслах учиртай 60 насаас хасдаг нь архины улмаас хасагдах 10, тэнцүү 50 гарч байна.  /60-10=50/.
Тамхи 5 нас хорооно, харин дам тамхидалт тэрнээс хоёр дахин хортой /5x2=10/  гэхээр нийт арван нас хасагдах нь байна, тамхины уршгаар. /50-10=40/.
Ингээд би 40 хүртэл наслах юм байна, за яахав чамлахаар чанга атгая гэж бодтол бас нэг мэдээн дээр дээр "солгой хүмүүс солгой биш хүмүүсээс даруй 9 жилээр бага насалдаг" гэж байдаг шүү. Хожим ийм юм болохыг мэдсэнсэн бол багадаа хүчээр баруун гараараа бичиж, идэж, шидэж хэвших байсан юм. Нийт наслах хэмжээ маань бүр ч багасаад явчихлаа. /40-9=31/.
За ёстой идэрхэн залуу насандаа л эрлэгийн албат болох нь дээ гэж бодоод л, сэтгэлээр унаад сайт блогоор хэсээд явтал "12-р сард төрсөн хүн бусдаас илүү насалдаг" гэсэн мэдээ харагддаг юм байна! 11 биш, 13 ч биш, бүр яг 12 сард төрсөн надад энэ мэдээ юутай сайхан санагдсан гээч! Даанч... тус сард төрсөн хүн яг хэдэн жил илүү насалдгийг мэдээн дээр бичээгүй байлаа! Гол нь тоо баримт л чухал шүү дээ. Тиймээс энэ сайхан мэдээ хүчингүйд тооцогдож байгаа юм. Гэхдээ ч яг л энэ шалтгаанаар "зожиг хүн цөөн насалдаг", "их иддэг хүн эрт талийдаг" зэрэг мэдээнүүд мөн л тооцогдохгүй болсон нь олзуурхууштай.
Би ч цаашаа сайтуудаар тэнээд л байлаа. Юмыг яаж мэдхэв, хэдэн жилээр илүү насалдаг тухай мэдээ олдох ч юм билүү. Гэтэл!!!
"Хар ихтэй, хардамтгай хүмүүс голдуу зүрх судасны өвчнөөр өвчилдөг ба дунджаар 10-15 насаар бага насалдаг" гэсэн мэдээ хараад орхидог юм. Би хартай юу гэж үү? Хартайгаар барах уу. Бүр огт танихгүй эр эм хоёр сугадалцаж явахыг хараад "За энэ ч эхнэр нөхөр хоёр яавч биш шүү. Ингээд л нууцаар сүүлэрч явдаг бий вий. Гайгүй дээ та муу хоёрыг, араас нь дагаж хаана уулздагийг нь олж мэдье байз" гээд л шатаж гарна шүү дээ. За тэгээд хартай хүн цөөн насалдаг гэж байна. Сүүлд чинь миний наслалт 31 дээр зогссон, тэрнээсээ 10-ыг хасна гэхээр чинь /"дунджаар 10-15 насаар бага насалдаг" гээд байхад яагаад зөвхөн 10-ыг л хасах гээд байгаа юм бэ гэж үү? За битгий шогтоод байгаарай/ ...Хорин нэг! Би ердөө 21 л наслах юм байна. Түүгээр ч барахгүй би бүр нийт наслах ёстой хэмжээнээсээ даруй хэдэн жил илүү амьдарчихаад байгаа юмсанж. Гэхдээ л нэгэнт амьд явах хоногийн минь тоо аль хэдэн жилийн өмнө дуусчихсан байгаа тул одоо нэг их удахгүй юм шиг совин төрөөд байна. Тийм болохоор нөхөд минь, хэрэггүй дэл сул нас байвал надад хайрлаж тус болооч.
Насаар ер нь яах гээд байгаа юм гэж үү? Хэрэг байна. Хүмүүс байгаль дэлхийгээ ан амьтан, алт эрдэнэстэй нь юу ч үгүй идэж дуусгачихаад дараа нь өлсөж өлбөрөх тэр цагт би тэднийг шоолж инээх гэсэн юм аа.
/Юун ч сүрхий шалтгаан бэ дээ гэж үү? Мэдээж хүнээс юм гуйж байгаа учраас үнэмшилтэй, итгэл төрүүлэхүйц шалтгаан хэлж байж л зөвшөөрүүлнэ шүү дээ. "Мөнгө өгөөч, мөнхийн хөдөлгүүр бүтээгээдхэе" гэсэн шиг л.../

15 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

Puzl ch buyantai huu l dee, teed iluu nasalj baigaan, aniagiinhaa nasiig naslaarai. Ania ni 80taigaa motocycle unaad sungenene geed huurtsugluud bgaa

Гилийн хатан said...

gehdee bi chaag zojig gej bodohgui l bna shuu

Гилийн хатан said...

odoo 2hon seegii bichchihvel hajuugiin Dembeegees showtimer, bambus 2-n ner algo boloh geed bna. Haha unuudur seegiind dontdog udur uu

PUZL said...

1-р сэтгэгдэлд: "aniagiinhaa nasiig naslaarai". За яг хэлсэн шүү. Хэлсэндээ яг өгнө шүү. Хурдан удмын даага аваарай, хундан цагаан хонь аваарай энэтэр гэчихээд өгсөн ч юм байхгүй өнгөрдөг тал бий шүү, таанууд.

2-р сэтгэгдэлд: Зожигоор барах уу даа. Би хүмүүсээс үргэлж дөлж явдаг юм. Бүр толинд ч харах дургүй хүн шүү дээ. Өмнө хүн зогсож байгаа юм шиг эвгүй санагдаад байдаг юм.

3-р сэтгэгдэлд: За хүслийг чинь хангаад 2 сээгий биччихсэн шүү, донтой хүүхэн минь :)

Anonymous said...

aztai hog yum aa uheegui l baidag kkk

Гилийн хатан said...

ungursun shun chamd yaj nas nemeh talaar zuudleedee,
tegeheer bna shuu daa, chi arhi uuhaa boli. Ternii orond piav uuval 5 nas nemdeg gejiin. Zuvhun endees chi 15 nas nemjeen. Daraagiin alham chi tamhi tat, teguul chinii nas 10-aar bus 5-aar horogdohiin bna. Niitdee bi chamd 20 nas ugluu shuu

showtimer said...

1 shirxer tamxi 2 minutaar neg xundaga arxi 5 minutaar amidral boginosgodog bol ajliin udur 8 tsagaar boginosogdog genee
Udaan amidraxiin tuld ix untax yostoi genee
Untsaniig odoo amidarsan l gex baix daa

showtimer said...

martsanaas xund ugux iluudee garsan nas baixgui
Gexdee chamaas xorvoo xorvoogoos chi zalxtal amidrax ni damjiggui zunch xun shuu dee bi

bambus said...

yamar olon tootoi, yamar urt bichleg vee, utgachilaad yariad ogchih tegeh uu :P. gesnees togsgold ni ingej taalaa. Hasaad l yavaad baisan chini hamgiin suuld odoogiin nas chini garsan uu tee :P. chi gehdee uhtlee udah bh doo hihi

PUZL said...

Анонд: Хүн чинь хөгшрөөд ирэхээрээ үхэхээрээ л түрээ барих юм байна ш дээ. Миний насан дээр ирээд чи ойлгоноо гайгүй.

Гилийн хатанд: Онц! Байнга өөрийнхөө төлөө зүүдлүүлж баймаар хүн юм, та гуай!

Шоовойд: Аргагүй л нэвт гэгээрч, цоо ухаарч, хага хорвоог таньсан хүний амнаас гарах үгс ажгуу. Нэвтэрсэн, цоорсон, хагарсан - эндээс Шоовой ямар задарч завхарсан хүн болох нь харагдах авай.

БамБүст: Үэхэхэ, угаасаа утгагүй бичлэгийг яаж утгачилж ярихав дээ. Хасаад яваад байсан чинь харин хамгийн сүүлд шал өөр хүний одоогийн нас гардаг байгаа.

Дэндэв said...

Хахаха
Их юманд санаа зовж дээ

А said...

Анаагийхаа наснаас арвыг нь аваарай

PUZL said...

Дэндэвт: Тэхх, их юманд санаа зовсон. Их ч санаа зовсон. "Эрвээхэй хэдий үзэсгэлэнтэй ч, үлэмж богино настай гэнэм. Үзэсгэлэнтэй, бас богино настай - ай эрвээхэй бидэн хоёр адил тавилантай ажгуу" гэж ирээд л...

Юкид: Манай Юки аниа бол жинхэнэ эр хүн!!!

Idea said...

Yanaa, manai solgoichuud yahaaraa iim teneg humuus bdag bnaa. Icheed suuliin ued baruun gartaa utsaa barij baruun chihendee naaj yarih zergeer hicheej bga maani Puzl ednuusiin soliorloos ulbaatai bh

PUZL said...

Идьяад: Тэр юу ч биш. Би бүр хүмүүс солгой гэдгийг минь мэдчих вий гэж ичсэндээ зүүн гараа их биетэйгээ баглаж хүлээд ганцхан сайхан баруун гартай юм шиг явдгийшд.

Сэтгэгдлээ бичих