Thursday, January 26, 2012

Харийн нутаг давчдаад байна.

Интернэтгүй гурван долоо хонолоо шүү дээ, базарваань. Монгол хүний тэсвэр тэвчээр гэж мөн лут байгаа юм шүү. Паазл нь сайхан Сансараасаа нүүгээд ээ. Шал танихгүй газар хүрээд ирчихсэн чинь төрсөн нутгаа санаж бэтгэрээд, хуучин буурь руугаа хөлийн хурд мэдэн гүймээрчиг бодогдоод, тэгснээ гүйхээс илүү унаанд суугаад явбал амрыг тооцоолоод, янзын л юм болж байна. Энэ нэг амьтан тэсгэлгүй Сансараадаа гүйх вий дээ гэж бодоод гутал хувцсаа өөрөө өөрөөсөө нууж үзлээ. Даанч төрөлхийн сийрэг толгойтой юм болохоороо өнөөх гутал хувцсаа төд удалгүй нуусан газраасаа олоод гаргаад ирэх юм.
Энэ нүүж суух чинь яасан ч яршигтай ажил вэ, тавилга сэлт зөөхөө байг гэхэд элдэв бүртгэл, хаяг усаа шилжүүлнэ гэж их ажил байх юм. Хуучин хороо, шинэ хороо, өмнөх дүүрэг, одоогийн дүүрэг гэж явсаар сүүлдээ бүр толгой эргэж уймраад, амсхийюү гээд архины мухлаг руу орлоо гэсэн чинь андуураад цагдаагийн пост руу давхиад орчихсон ч байх шиг.
Шинэ газрын ус унд нь таараагүйнх үү, хоолны хордлого болоод, тэрнээс хойш юу идэж уух гэж байгаагаа сайтар шинжиж байя гэж бодоод дэлгүүр хоршоо орж бараа бүтээгдэхүүн авахдаа үйлдвэрлэгдсэн он сарыг нь харахыг их хичээдэг болоод байгаа. Гэвч хаа хамаагүй нэг юм авах гэхээр заавал "үйлдвэрлэгдсэн хугацааг саван дээрээс харна уу" гэсэн бичиг байх юм. Тэгээд би зүгээр нэг хоол амтлагчийн ч юм уу хугацаа нь хэзээ дуусахыг харах гэж бас заавал саван авах хэрэг гараад байна. Сүүлдээ бүр дэлгүүр орохоосоо ч төвөгшөөдөг боллоо. Худалдагч нар нь:
-Энэ залуу ямар нэг юм худалдаж авахаараа заавал нэг саван дагуулж авдаг юм. Цайндаа найруулж уух гээгүй л бол тэр их савангаар яадаг байна аа.
-Цайндаа л найруулж уудаг юм байгаа биз. Сумочин улстөрч ч гэх шиг гажиг гарууд мундахгүй байхад наадах чинь хажууд нь юу ч биш.
энэ тэр гэж ярилцаад байгаа юм чинь. Энэ мэт хүний газар гүний нутагт ирснээс хойш амьдралд минь аахар шаахар асуудал их тохиолдох боллоо. Өнөөдөр л гэхэд автобусанд суулаа. Жолооч нь тамхи баагиулж явна. Гэтэл миний хажууд сууж байсан охин "Аа ямар муухай үнэртэй юм бэ, пай ямар балиар үнэртэй юм бэ" гээд л ам хамраа дараад явахгүй юу. Би жолоочийн тамхины үнэрийг л хэлж байгаа байлгүй дээ. Тэрнээс биш яалаа гэж намайг... гэж бодсоноо, бодлоо бататгах үүднээс "Энэ үнэр үү?" гээд урагш заан охиноос асуулаа. Бодит биегүй үнэрийг хуруугаараа заасан юм биш, урд жолоочийн тэндээс үнэртэж байсан болохоор нь л урагшаа заасан хэрэг. Тэгсэн чинь миний долоовор хуруу өмнөхөн талд зогсож байсан кондукторын өгзөг рүү чичиж таараад, өнөөх чинь охин бид хоёрыг өөрийнх нь талаар ярьж байна гэж уурлаад намайг чимхэж гардаг юм. Би чимхүүлж байх явцдаа "Зодохын муу чимхэх гэдэг юм. Та яасан муу зоддог юм бэ" гэчихсэн чинь кондуктор эгч өөрийг нь сулхан чимхэж байна гэж хэллээ гэж ойлгоод улам чанга чимхээд унадаг юм. Би ч тэгэхээр нь "Хоёр хүн ярьсан байтал та юунд нэгийг нь л чимхэнэ вэ? Энэ охиныг ч бас чимхээч" хэмээн шударга сайхан шаардлага тавилаа. Тэгтэл өнөөх хажууд сууж байсан охин чинь "Чи яасан хуншгүй залуу вэ" гэснээ бас л чимхээд эхэлдэг байгаа. Яс яйрч, мах өмөртөл зовоосон доо, тэд намайг.
Гэснээс энэ гарчиг гадаадад байгаа юм шиг ойлголт төрүүлж мэдэхээр байна уу, үгүй юу? Нэг дүүргээс нөгөө рүү явахад л ингэж хөглөж байгаа хүн чинь, Монголоосоо ондоо оронд очвол ёстой тэсэхгүй байлгүй дээ.

13 сэтгэгдэлтэй:

MRowan said...

Аая энэ эвлүүлдэг дүрс гэж нэг элдэвтэй нөхөр байнаа. Амьдаар нь харвал ямар бол?

A.Амарсайхан said...

Манайх ч бас энэ намар нүүдэл хийсэн. Сансар маань сайхан нутаг байж дээ. Диско клабууд нь пүн пүнхийгээд л. Шөнөжингөө хөлчүү бүсгүйчүүд часхийтэл орилоод л. Түм түчигнэж, бум бужигнаад л.

showtimer said...

sansraas delxii ruu nuuj irsiimuu

Дэндэв said...

Сансараар нэг нүүдэл нүүгэлтээл яваад байсан нь танайх байсымуу хахаха

Idea said...

Хүүш Сансарынхан яагаад талаар нэг тараад байна аа. Манайх саяхан тэндээс хөдөлсөн шд. Нэг хэсэг түнээлээ харахаар л самсаа шархираад гэцүү байсан. Одоо харин гайгүй, оронд нь төмөр зам түчигнэхээр онгод орох шинжийн болж иржээлээ. дасан зохицох чадвараа гэж.

free-liver said...

msj eer taniltsahdaa ger horoolod baidag bol sansriinh gej, sansart bdguud ni horoolold gej, horoolold bdag ni town ch gedeg yumuu heldgiin gesen. chi yasan horoolol nuuwuu. town nuuwuu.


awtusnii jolooch nar umuust tamhinii uta hurehgui gej bododg yumuu eswel bi ooriinhoo yumand tatjiin gej tomrood bdgiin boluu

PUZL said...

МРованд: Ий, моргийн ажилтан шиг ямар аймаар ярьдаг юм бээ?

Амарсайхан ахад: Өдөж хоргоосон согтуу хүүхнүүд , өдөж хоргоосон согтуу залуучууд (нударга зөрүүлэх гээд) л байдагсан. Манай байр ч гэсэн сайхан юмгүй, удаан харвал амиа хорлож ч мэдэхээр уйтгартай саарал өнгөтэй эд ш дээ. Гэхдээ л дассан газрын даавуу зөөлөн гэгчээр сэтгэлд ойр байдаг юм даа.

Шоовойд: Манай Шоовой ч аргагүй л өргөн цар хүрээтэй сэтгэнэ шүү.

Дэндэвт: Хахаха, тэмээн дээр хогшлоо ачаалчихсан уу?

Айдаад: Өө энэ Сансарын гал голомтыг сахиж хоцрох хүн үлдэхгүй нь л дээ (аягүй санаа зовсон). Гэснээс "Хар сарнай" хамтлагийнхан өөрийн чинь талаар "Айдаа хөөрхөн охин минь нууцаа битгий нуугаач дээ" гээд дуулаад явналээшд ФМ-ээр.

Фри-ливерт: Тийм нууц шифр байдгийг нь мэдсэн бол эхнээсээ л Их тэнгэрийн аманд нүүж ирлээ энэтэр гэж бурдаг байж. Эртхэн хэлэхгүй чи одоо.
Автобусны жолооч нарыг чи ойлгох хэрэгтэй, ажлын байр нь үргэлж хөдөлгөөнд оршдог бол хэнд ч таатай санагдахгүй шүү дээ. Жишээ нь миний компьютерийн ширээ нэг газраа тогтохгүй сүнгэнэж давхиад байвал би ч гэсэн нервтсэндээ тамхинд орж л таарна.

Anonymous said...

сайнуу.Баяраа багш нь б.санаандгүй чиний блог руу орсон б.сайхан блог б.одоо байнга орж байнаа.

Гудиггүй эр said...

Утаан дундаа сүүмэлзсэн Сансараасаа нүүгээд утаагүй газар очцон биш тамихны утааг хүртэл үзэхээ байтлаа муу занг сууцан байшдээ. Хуучныг чинь сануулах үүднээс байрны чинь гадаа гэр барьж нүүрсээ түлэнгээ хэдэн найзуудаа ацраад архиан ууж, аархаад зодолдуул хуучин согтуу хорооллыг чинь үл мартуулах бус уу. Хо хо хо.

ThinkBigger said...

Тэр саван ч хэцүү зүйл болжээ... саван бөөндөхгүй биз, угаалгын машиндаа хийж хувцасаа угаах гэсийн...

PUZL said...

Баяраа багшид: За багшдаа ч сайхан гардууллаа даа, хэхэ.

Гудиггүй эрд: Хахаха, харын талын бөө шиг хачин юм ярьдаг гар уу, чи чинь харин.

Тинкбиггерт: Савангуудаа угаалгын машинаар солино, хахаха.

А said...

хахаха, санацан байшт

PUZL said...

Юу хийж хаагуур манаргаад явна даа, Юки минь?

Сэтгэгдлээ бичих