Шилжилтийн насандаа би айхтар дурлаж билээ.
Шилжих гэж зүдэрч явж байж муугаа мэдэхгүй дурлаад явсан хэрэг. Ер нь "шилжилт хөдөлгөөн" их төвөгтэй эд шүү. Гэрээ нүүлгэж шилжүүлэх гэж яадаг билээ? Хамаг тавилгаа эмхлээд л, эвхээд л, боогоод л, бөөгнүүлээд л... Тэгээд тэрийгээ зөөгөөд л, тээвэрлээд л, зөөгөөд л... Арайхийж шинэ байрандаа ороод иртэл ундуй сундуй, баярлах болоогүй. Ахиад л их ажил - тохинуулаад л, төвхнүүлээд л...
Шинэ сургууль, шинэ ангид шилжиж орох гэж бас ярвигтай юм байна. Хамт олны уур амьсгалд дасан зохицох, хөөрхөн охидыг хараандаа авах, ангижавуудтайгаа танилцах, атмаанаас зай барих... гээд ажил бол мундахгүй.
Балчир наснаас өсвөр нас руу шилжих ч мөн бөөн асуудал. Дууны өнгө бүдүүрээд л, өмнө нь таардаг байсан хувцас хунар багадаж бариад л. Охидын үснээс чангааж саваагүйтдэг байснаа аанай л чангаагаад л. Том хүний киног тогтож үзмээр чиг санагдаад л... Энэ их "өөрчлөлт шинэчлэлтийн шуурган дунд" би үеийн охин руугаа тэмүүлж, сэтгэлийн зовлон эдэлж билээ. Дурласан хүн чинь яахав тэгээд аргаа бараад л, хоол унднаас гараад л, нүднээс гараад л. Орсон юм ер байхгүй хэрнээ туж "гараад" явж уу одоо бодохнээ /архинд орох шахсаныг эс тооцвол/ Тэгсэн манай нэг найз байдаг юм. Хэрэг болгон хүрч ирээд л сэтгэлтэй охиныг минь муулаад унадаг байгаа. Өглөө оройгүй муулна аа. Өөрийг минь зорьж ирчихээд муулаад л суугаад байна. "Тэр охин чинь явдалтай нь дэндсэн хүн дэг ээ, ойр тойрныхон нь огт анддаггүй юм билээшд тэрийг нь", "Хэдэн залуутай хамт зочид буудал руу яваад орчихыг нь нэг танил маань баараггүй харсан байна" гэх мэт уулзах бүртээ шинэ шинэ факт, баримт дэлгэнэ. Би тэрэнд нь итгээд л, шаналж шархлаад, амьдрал шал утгагүй санагдаад байсан юм бол байхгүй. Хайр дурлалын өмнө сөхөрчихсөн, сохорчихсон байсан хүн чинь юун тэрийг анзаарахтай манатай. /"Хайрын бурхан чи хаана байна аа?" гээд дуудаад дуулаад явдаг чинь аргагүй юм билээшдээ хөөрхий/ Яахав, найздаа санаа тавьдаг сайн найз юм аа гэсэн шүү юм бодоод л явж байлаа. Гэтэл муу өөдгүй цус чинь өөрөө бас тэр охинд дурлачихаад л өрсөлдөгчөө зайлуулахын тулд хар пи-ар хийж явсан юм билээ л дээ.
За за, юу бичих гээд юу ч бичиж орхив доо? Энэ Улаанбаатарын утаа нээрэн аймар муухай нөлөөлж байна аа. /Буруу булхай болгоноо хойд талын хар овоохой руу бухаж бай гэж манай Самдан багш хэлсээн/
Ойрдоо заваар хомс байгаа тул тэр бүр шинэ бичлэг нэмээд байж чадахгүй нь ээ. Тиймээс та нөхөд дуу сонсоод сууж бай, за юу? Энэ нээрэн уйдахааргүй сайхан дуу шүү. Дуучных нь тэр хоолойн өнгө, дуугаа хүнд хүргэж буй чадвар энэ тэрийг бол өөлөхийн аргагүй. Аа царай нь бол авах юмгүй ээ.
4 сэтгэгдэлтэй:
өөөх нэг бодлын гоё ч юм шиг, нөгөө бодлын балиар дотор муухай оргимоор хоолойтоймаа. Ийм хоолойтой хүн мни хажууд байжийсан бол би амыг нь скочдоноо. эхэхэ ла ла ла ла ла ла ла ла
Атаархал аа гэж :)
хэхэ зовцон байсиймбээ чи
"Хайр дурлал гэдэг бол зовлон шаналал юм" /Love is Pain/ гэлцэх юм билээшдээ энэ улсууд чинь.
Сэтгэгдлээ бичих