"Орон гаран" байдаг блогуудад минь ойрдоо хэл зүйн сэдэвтэй бичлэг зонхилж байх шиг ээ. Найруулга зүй, үг зүйн алдаа дэндэж байна, найгүй буруу ярьж бичиж байна гээд л...
Тэдгээрийг уншиж танилцчихаад би бээр ухаантай хүний ёсоор өөртөө дүн шинжилгээ хийв ээ. Ухаантай хүний ёсоор өөрийгөө шинжтэл... би чинь нөхцөлгүй тэнэг хүн байх чинь вэ.
Ер нь ам ангайх тоолондоо алдаатай буруу үг хэлдэг байх юм. Тухайлбал:
- Өчигдөр аймаар хөөрхөн охин харсан.
- Манай найзад мэдэхгүй юм байхгүй, мангар ухаантай ш дээ.
- Ийм сайхан үйлс бүтээсэн юм чинь нүгэлтэй их буян хураагаа даа?
- Тэр муу чинь үнэн худалч баагий байна билээ.
- Би их бага иддэг ш дээ... гэх мэтээр үргэлжлүүлэн бичээд байвал зэгсэн их сунжрах шинжтэй.
Нөхцөл байдал иймийн тул, хойшид цэгцтэй зөв ярьж дадах үүрэг даалгавар өөрөөсөө авлаа. Биш ээ, өөртөө өглөө /Ялгаагүй шахуу хэрнээ ямар их зөрүүтэй ойлгогдож байна вэ/
Хэд хоногийн өмнө дөө, Бүсгүйн нэг бичлэгийг уншжээ суухнээ гэнэт Сиамын ихрүүд бодогдоод. Энэ Сиамын ихрүүд гэж их зовчихсон улс шүү. Нэг бол хоёр толгой ганц биетэй, үгүй бол ганц толгой хоёр биетэй төрөх. Бүр эсвэл нэг толгой, нэг биетэй хэрнээ жигтэйхэн олон хөлтэй төрөх. Ихрүүд нь ийм байгаа юм чинь тэр Сиам гэгч өөрөө аюулын амьтан байгаа л дөө.
/Өөртөө/- Энэ ч арай хэтэрнэ ээ! Амьтны зовлонгоор маасганаж байдаг арилсан дотортой новш вэ чи яасан! Мэнд мэндэлсэнээ азтайд тооц, мэдэв үү мэдрэл минь!
Ихэр гэснээс байна аа, би ихэр болж төрөөгүйдээ их баярладаг юм. /Эрийн сайндаа төрчихсөн юм шиг, шал худлаа биччихлээ. Одоо жинхнээсээ:/
Ихэр гэснээс байна аа, намайг ихэр болгож төрүүлээгүйд би их баярладаг юм. Өөрийнхөө тольны тусгал шиг амьтантай өтөл нас хүртлээ нэг тэнгэрийн дор оршиж би яасан ч тэвчихгүй. Хэрэвзээ тэгсэнсэн бол намайг өрөөсөнтэй минь хамт нэг сургуульд явуулаад л... ив ижилхэн хувцас өмсгөөд л... Өрөөсөнтэйгөө андуурагдаж би багш нарт загнуулж, овгоруудад зодуулаад л... Гэтэл найз охин маань надтай андуурч өрөөснийг маань үнсэж бариад л... гэх мэт миний амьдрал тамд байгаа мэт тарчлаантай өнгөрөх байжээ. Гэснээс энийг ихрүүд, бас тэдний өрөөснүүд олж уншвал их бухимдах байх даа. Яг л халзан хүмүүс хажууд нь халиурсан сайхан үсний талаар ярихад тэвчдэггүй шиг. Амьтан хүний дургүй хүргэм бичлэг бичсэн чинь миний ч дургүй хүрчихлээ байна. Яршиг зүгээр, би гарлаа.
21 сэтгэгдэлтэй:
amitan hunii durgui hureheer bichleg unshchihsan chen minii ch gesen durgui hurchihleee. bi ch gesen garlaa...
солиотой хог :P
Amitan hunii durguig hurgesen bichlegiig unshsan humuusin bichseniig unshaad durgui hursengui hahaha...bi ch gesen garlaa...nuhduud yor ni yu bicheed bnaaa...neeree garch Avatar uzlee
Домгийн Болороод: Барьцаад байгаарай бацкаанаа :)
Бүсгүйд: Наадах чинь цэвэр гүтгэлэг :)
Төмөрөөд: Найз минь дээ, найз минь. Зарим нь бичлэг бичээд, зарим нь сэтгэгдэл бичээд л байна шүү дээ. Иймхэн юманд төөрч будлиад, чи ч бүр больжээ :)
harin tiin tomoroo buur bolijee, hooy chi arai toorch budilj bhdaa nadad zowlogoo ogsiin bish bizde tomoroo guai, ene er ni tiim bolj taarlaa shu, bi ch yamar genen tsailgan iin terigg ni dagaj l bdag...(yadiin eronhiilogchiinhoo ugiig huulsan l hun bga biz)
Болироо!-д: Хуулан бичлэгтээ гарамгай хүмүүн юм биз дээ, чи? /Хуулан бичлэг гэснээс ийм нэртэй хичээл бага ангид ордог байсан шиг санагдаад байх чинь. Эсвэл би зарим нэг хүн шиг эндүүрч будилаад байна уу?/
setgegdel bichsen tsag chen l ih anhaaral tatlaa... owoo untaagui yumaa hiitsiimuu?....
medehkuee bi huulj bish tseejilj bichdeg bsanaa l sanajiin... chi ugaasaa l angi hun bizde budilagch bid 2oos...
Bitgii gem halgui negniigee oortoo "uruu tatmoi" huuhee!!!!!!!!!
Халуун Ор-ны шувууд: Өвөө чинь унтаагүй юмаа хийсэн байлгүй дээ. Хэний тухай хэнээс асуугаад байна даа, хүүхээд?
Харин чи л бид 2оос анги хүн байх шүү.
Төмөрөөд: Хал балгүй САЙН найзыг маань хань татцан авч байнуу?
budilagch buruu taliin yum yaridag hun geheer ooriigoo gd buur ewlertsen bnashd, nogoo har bgaiin neg angiin sain nz ni bas demjtsen uu.... hehhe oilgoloo oilgoloo ta 2iig...
Дон-догт: Хананд уу?
Siam ni ooroo, wahahaha yoo gachin yum bodhiimaa. Chi odoo boliochee, delhiin dulaaral, 2012, Haiti aral maral za bolii Mongol banknii tuhai bich l dee hosghoon
Дэсчмийрт: Юүхвээ хө. Гартай бүхэн наадуулыг чинь бичиж байхад гажиг PUZL дутсан нь дээр байлгүй. Тэгээд ч би том дуутай л болохоос их жижигхэн бодолтой хүн, наадуулыг чинь бичихэд ухаан хүрэхгүй. Бусдаас ухаан зээлж барих гээд их ажил болно, төвөг зүгээр.
Tsaa uhaanii chini Haan banknaas jiliin 10.3% huutei avaad bna gee shuugiad bnaa. Chi bid hoyoriig ingee yavjeetel duuslaa deeguur dooguuraa avaad. Bi lav yavlaa, ochij uhaan avii. Tegeed delhiin dulaarliin tuhai bichih gejaagaan. Harin ter Siam ooroo wahaha, bodhoor l ineed hureed bhiimaa wahahaha
Чэсдэмийрт: Гүйэ яахав банкнаас зээлж болно л доо. Гэхдээ хүүтэй авдаг нь юу вэ? Бас болоогүй 10,3 хүү гэж байгаа. /Тэр 0,3 нь ч бас юучивдээ/
Ухаантай болж, бичлэг бичмэр аядах гэсэн биш ар өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болчихоод тэжээж барих гэж тамаа цайх юм биш бээз? Ядаж байхад тэд чинь дан хүү гэж байна. Хоорондоо ноцолдоно, өмд хувцас нь тэсэхгүй, амьтан хүнтэй муудалцаж чихнээс хонх уяна. Ухаан нэмэх гэсэн биш ер нь л хүндээ хөнгөнөөс тавиад туучих юм байна, болих минь.
Aaa uhaan l avjeevel yaadiin. Dolgorsuren zaan shig boon huutei, huu nar barildaal. Tegeed avarga bolnguut ni minii nudend toriin ordon bishee zeel avsan bank maani haragdaal geel goyo shd
Ч.С.Дэмийр-т: Тэнэг хүн ч тэнэгээрээ л дуусах юм даа. Ухаан авсан ч урьдынхаасаа дээрдэхгүй хүн юм чи :)
Uhaan avchaad shaal oor bolnoo, arai l avcj amjaagui bna. Avanguutaa cham muud neg sain gaihuulah huna
Ч.С.Дэмийр-т: Гайхал Чэс-дэмийр ч
Гараад өгөх юм биз дээ тэгвэл.
Za daa. Chinii sarnisan bodliin suudreer dairaad garchvuu yachiv. Hogiin urgamal l baina. Urianhai guaid ch bas hogiin urgamal - shulguud baidag l bailgui gej chamd nair tavihaas.
Лэйди Перспективд: Дургүйд хүчгүй гэгчээр духаа үрчийлгэн барин уншиж буйд талархлаа.
Сэтгэгдлээ бичих