Wednesday, July 21, 2010

Зэрэглээ

Архинаас гарчихаад яг сайхан 3 хонож байтал хөдөөний нэг танил хүрч ирээд, хамт уухаас өөр замгүй болдог юм даа.
Тэгээд уушийн газар хоёул ууж ууж, гарах болоход зөөгч тооцоогоо нэхэхгүй хаачихав. Тэгсэн мань хүн зөөгч рүү хандан хээв нэг "Намар надаас нэг хонь аваарай" гэж авдаг байгаа. Тооцоогоо хийж буй царай нь тэр. Миний ичсэн гэж жигтэйхэн. Ичиж улайн байж тооцоогоо хийчихээд гартал гай чинь хотод ирсэнийх, бааранд ормоор байна гээд. Дагуулаад л цэнгээний газар орлоо доо. Мань эр бүжээд л байлаа. Би ямар бүжиглэх биш, гэлээ гээд ямар дүмбийгээд суугаад байлтай нь биш гээд охинтой танилцах юм болов оо. Тэгэхэд нэлээн ч халамцаад байсан юм. Тэгээд нэг давгүй охинтой танилцлаа.
-Чамайг хэн гэдэг вэ?
-Ундраа.
-Яагаад? ...гэхчлэн утгатай утгагүй юм ярьсаар утасных нь дугаарыг авлаа. Утасны нь дугаарыг цээжээр тогтоодог толгой сайтай амьтан болж харагдах гэсэндээ тэмдэглэж ч авсангүй. Гэртээ иртлээ дугаарыг нь яг таг санаж байлаа л даа. Танилцсан өдрөө залгаж намба алдах хүн биш тул дараа болохоор шийдэв.

Тэгээд маргааш өглөө нь сэрлээ дээ. Өчигдрийн охины утасны дугаар тархинаас ааль хэдийн хийсээд явчихсан. Оронд нь шарталт гээч урилгагүй зочин хүрэлцэн иржээ. Өндийж ч чаддаггүй. Эвхрээд л хэвтээд байлаа. Тэгтэл нагац ах ирээд надад "хорсоол" гээч юм найруулж өгөхөөр боллоо. Хорсоол гэхээр нь л хорсгож бариад үйлийг минь үзэх эд юм байх гэтэл юувээ, нохойн наадам байдаг байгаа. Дэмий гонзгой гэлээ гээч шиг ёстой нэрнээс цаашгүй хог байналээ. Тэгээд хорсоолын ачаар хоёр хөл дээрээ нэг юм босчихоод байгаа нь энэ. Шал аз жаргалгүй төгсгөл байгаа биз? Угаас жаргалтай төгсгөл гэдэг чинь үлгэрт л гардаг эд бололтой. Аа бас Холливүүдын кинонуудад. Гэхдээ тэд ч бас үлгэр дээ, нарийн ярьвал.

Тэгэхдээ бас нөгөө талаас нь бодоод үзвэл, хэрвээ би тэр охины утсыг мартаагүй байгаад харилцаж маасганаж байсан бол найз залуу нь болох сумын начин булиа залууд цөм цохиулах ч байсан юм бил үү. Шартаж шаналж хэвтээгүйсэн бол гадуур далбилзаж яваад камазанд мөргүүлэх ч байсан юм бил үү хэн мэдлээ. Сая тохиолдсон багахан азгүйтлын ачаар дараа нь учрах том азгүйтэлд өртчихөлгүй өнгөрсөн байж мэднэ гэх гээд байна л даа.
Аа эсрэгээрээ, архи ууж шартаагүйсэн бол би газраас гурван мянган доллар олох ч байсан юм бил үү. Юмыг яаж мэдхэв дээ. Энэ мэтчилэн, юм гэдэг аягүй сонион. Бодоод байх тусам улам л бодогдоод байна. Бодохоо больчихонгуут бодогдохоо байчих жишээтэй. Аймаар сонин.

20 сэтгэгдэлтэй:

Idea said...

Хэхэ ёстой сонин юм. Бодоод байх тусам бодогдоод байдаг, бодохоо больчингуут бодогдохоо байчихдаг. Яаж байгаан болоо?

anjigai said...

Ха ха. Таалагдлаа тун догь.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэхэ аливаа юм хэрвээ болсон бол, болоогүй бол гэсэн 2 талтай...хэхэ

Дэндэв said...

Тэгээд нөгөө хөдөөний найз чинь яасан бэ?
Ингэхэд хө тэр шарталт чинь урилгагүй ч бас биш юмаа хахаха

А said...

Гурван мянга байдаг нь ямар учиртайм?

PUZL said...

Айдаад: Мэдэхгүй ээ. Та ямар хэцүү асуулт асуудаг юм бэ :)

Анжигайд: Таалан уншсанд гялайлаа :)

Сэгсгэр Сэрээ-Анаашд: За тэр яахвээ, наад нэр чинь л... Амьтан судлалын түүхэнд шинэ хуудас нээхүйц нэртэй хүн байна шүү чи :)

Дэндэвт: За боль оо, шарталтыг урьж залаад суудаг "аминаасаа уйдсан" амьтан хаа байсан юм?!

Юкид: Харин гурван мянгаас их байвал халаасанд багтахгүй лай болох байх гэж хаширлаад л.

А said...

өмдтэй халаас олоо авчаач

busgui said...

yuki meddeg toogoo bichsen bgaa ni ter:). Sain yavah geheer sadaa mundahguin tee Baazalaa

Anonymous said...

Танай найз сайхан гар байна Хамт уувал ханилгаатай л баагий байна даа хэ хэ хэ

Anonymous said...

Тэр хамгийн доор нь хэдэн удаа "хэрэв" гэв ээ? Тэрний чинь тоогоор альтернатив реалити үүссэн байгаа даа. Нэгэнд нь чи гурван мянган ногоон газраас олоод, нөгөөд нь нөгөө охинтой "луугийн хөшигний цаана барсан хөнжил" доор хөлрөөд өглөө сайхан босоод, бас нэг нөгөөгийн нөгөөд ... хөлрөөд өглөө нь сумын начинд сугадуулаад, гэх мэтээр эцэс төгсгөлгүй явна аа хө.

WRa!†H (Эрэлгийн элч) said...

Чи тэр 3000 долларыг олсон бол мафийнханд баригдаал тэгээд юу ч боллооо доо азтай лүд байна.

Их л бүтэлгүй юм болох байсан даа хө

Бүсгүй said...

Baazal ooroo haachiv?

PUZL said...

Юкид: Мөнгөн дэх түрийвч нь хүрэхгүй байна аа.

Бүсгүйд: Садаа ёстой мундахгүй шүү дээ. Жишээ нь өнөө өглөө би сайн явчих санаатай хичнээн өөдрөг гарав? Гэтэл орцны үүднээс л шалбааг ус, шалбархай цахилгааны утас, муу усны таггүй нүх, мухар тахир булан тохой гээд зүйл бүрийн садаа тулгардаг байгаа.
Аа харин миний тооны мэдлэг бол ганц 3000-аар ч тогтохгүй, бүр арвын дотор алдалгүй нэмж хасч чаддаг гээд л бодчих. Ямрав дээ?

Алтанхүүд: Хаха, харин тэхх. Тэр танил маань их ха(ни)лгаатай хүн байгаа юм.

Дахиад Алтанхүүд: Сонирхолтой сэдэв шүү, тийм ээ?

Эрлэгийн элчид: Өө тэр амархан. Мафийнхан барих гээд ирэнгүүт нь өнөөх 3000$-оороо өөрсдийг нь худалдаад авчихгүй юу. Тэгэнгүүтээ худалдаж авсан мафийнхнаа цааш нь өндөр үнээр дамлаж зарр....ррах гэхээр авах хүн олдохгүй юм байна аа бас. Аягүй л бол архайж тархайсан мафийн гишүүд гэрээр нэг хөглөрөөд, боорцог талх хуурайлаад лай болох юм байна. Болих минь. Яг буруу алхам хийх гэж байшд хаха.

Бүсгүйд: Харин хаачив? Авсан хүн нь буцааж гаргаж өгөөч ээ. Эс тэгвээс өнгөрсөн жилийнх шиг л юм болно шүү :)

WRa!†H (Эрэлгийн элч) said...

Зугаатай ий. Нэг буруу гишгээдхээч

PUZL said...

Эрлэгийн элчид: "Ий" гэж юу юм? Зугаатай л эд бололтой. Буруу гишгэхгүй ээ, яршиг. Дэлхий цөмөрчихнө.

busgui said...

baazal delhii tsumurchihej medne geed er ni ih zuulhun alhaj yavdag bh tee

PUZL said...

Бүсгүйд: Тийшдээ. Дэлхий цөмөлж бөөн өрөнд унахвий гэхдээ хөлөө зөөлхөн зөөж гишгэлээд, жин бага дарж магад гэсэндээ далавчаа хүртэл байдгаар нь хумиад... өө юун далавч малавч болоод явчваа?

busgui said...

mongoliin yag nogoo tald yu baidag boloo? Tsumurvul chi ter ulsad l buun urund oroh ni bn shd. Ayagui bol baahan baishin barilga suitgej ene ter. manaih shig tsulgai tal gej haa bhav dee

Бүсгүй said...

Yum bicheechee. Bichleg hiiheesee zalhuuraad chamaig unshiya geheer chi bas yu ch bichihguin

PUZL said...

Бүсгүйд: Би наад талаар чинь их боддог л доо. Монголын эсрэг талд "логноМ" энэтэр гэсэн нэртэй улс байдаг байх гэж. Манай улсын эсрэг талд байдаг юм болохоороо нэр нь хүртэл эсрэг, тонгоргож бичигдсэн байдалтай улс бий байх.

Дахиад Бүсгүйд: За тэр шүү. Нэг нь залхуурч болоод байхад нөгөө нь залхуурах эрхгүй юм гэнэ. Хаа байна өнөөх эрх чөлөө, иргэний тэгш эрх? Аль вэ тэр хүйсийн ялгаагүй хүмүүнлэг ардчилсан нийгэм?... гээд галзуураад байхгүй юу хаха. Өнөө орой нэг юм бичье даа тэгвэл.

Сэтгэгдлээ бичих