Дунд сургуульд байхад багш нар энэ хэрэгцээгүй балай асуултыг асуугаад, ангийн маань хүүхдүүд тархиа гашилгаж, таамаг дэвшүүлж, талцан мэтгэлцэж, тамаа цайж байдагсан. Тэгээд анхдагчийг илрүүлж дөнгөлгүй ацан шалаанд ормогцоо мэдлэг хуримтлуулсан байртай, мэргэн ардын төрхтэйгөөр нь Пазлын таамгийг сонсъё гэлцдэг юм.
Тэр үед нь би "хэнээс 350 төгрөг зээлж, завсарлагаанаар тефтель авч идье дээ" гэсэншүү юм бодож суусан болохоор гэнэтийн асуултанд сайн төвлөрч чадалгүй "Ер нь яаж ч бэлтгэсэн өндөг нь хурдан болно. Шарсан ч тэр, чанасан ч тэр" гэж шал хазгай хариулаад ангиар нэг инээд тарьж орхидогсон. Гэхдээ би өндгийг ч, тахиаг ч идэхээсээ их цэрвэдэг л дээ үнэндээ. Учир нь тахиа чинь их тэнэг амьтан шиг билээ. Далавчтай, тэгсэн хэрнээ нисч гийгүүлэхгүй явгаар гүйх. Хар өглөөгүүр өөрөө унтдаггүй юм гэхэд өрөөлийг унтуулахгүй хоолой мэдэн чарлах. Өөрөө буудахгүй хэвтэж өрөөлийг буудахад садаа болдог Матрасов гайхал шиг л. Тэгээд тийм тэнэг амьтныг идчихээр чинь тэнэг нь халдчихаж магадгүй еэ? Байг гэх газаргүй шүү дээ. Ер нь идэх юмаар л элдвийн юм их халддаг нь анзаарагддаг. Хөдөөний нэг танил маань тарваганы маханд нугасгүй дуртай, тарваганы махнаас бүр тархиа арилжих нь халаг байсан юм. Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дурлаад байсан тарваганаасаа тахлын халдвар аваад сандарсан даа, хөөрхий. Энэ юу ч биш. Манай байрны ах эгч хоёр саяхан үрийн зулай үнэрлээд. Үгүй ээ, ихэр хүүхэдтэй болсон гэхээр чинь "үрсийн зулай үнэрлэсэн" гэх ёстой юм байна. Хамгийн хачирхалтай нь, байрны ах эгч хоёр маань хоёулаа ихрийн удамгүй байж таарлаа. Аль аль талынх нь удам сударт ихэр хүн байгаагүй атал гэнэт л хос бойтог шиг хоёр бор жаал мэндлэх нь тэр. Хамаатнууд нь гайхалдаад л, жаалуудын аав ээж хоёр бие биедээ итгэл алдрах дээрээ тулаад байтал сая нэг юм хамаг хэргийн учир тайлагддаг байгаа. Яасан бэ гэхээр, байрны ах эгч хоёрын өнгөрсөн өвөл идшиндээ хэрэглэсэн хөгшин гүү нь урьд цагт ихэр унага төрүүлж байж л дээ. Ойлгосон уу, идүүлсэн гүүний ихрийн удам сайхь хосод халдаад, огт ихрийн удамгүй мань хоёр шууд ихэр хүүхэдтэй болсон байгаа байхгүй юу... За за худлаа худлаа, энэ сүүлийн жишээ мишээ юу болж орхив оо хахаха.
20 сэтгэгдэлтэй:
яг худалчийнбэээ гэхгэээл хэл амаа билүүдээл бээжийсэн чэн
Ер нь хоолоор дамжиж халддаг гэж ярьдийм шүү. Чонын ходоод идүүл чоно шиг ховдог болно гэж нтр. бас бага байхад Хонины чанасан толгой идэх гэхээр хэл идүүл хэрүүлч болно. тагнай идүүл уран болно эгчдээ өг энэ тэр гэж ирээл
кк гүүний удам халдсан гэхээр нь гайхлаашд.
блогспотчиддоо зориулан blogchid.com шинээр нээгдсэн шүү. Өөр шиг тань сайн бичдэг блогчид тэнд их л хэрэгтэй байгаа. Нээгдээд удаагүй тул одоохондоо бяцхан эл хуль байгаа. Удахгүй сайхан блогсайт болноо.
хаха тэхээр идсэн уусан хүнд халддын байна.
Хөөрхий тэнэг тахианы тархи нь нүднээсээ жижиг байдаг болохоор тийм байдаг байх хэхэ.
Юкид: Хахаха, цаагуур чинь амьдрал итгэлцэл дээр тогтдог гэлцээд байна айн.
Туршигчид: Өөртөө итгэлтэй бай л даа.
Чинсээд: Хахаха, хүн ер нь байгалиа идэж барах даг шүү. Голио царцааг хүртэл гололгүй зооглочих юм. Арай л амьтны ялгадас идсэн гэж дуулдахгүй юм даа, тийм ээ?
Үлмэдэхэд: Хэхэ, миний сайн бичдэг гэж хаашаа харсан юм байх билээ. Харин өөрөө их сайхан ажил эхлүүлжээ. Амжилт ерөөе :)
Сэрээ-Анаашд: Халдана халдана. Жишээ нь өөх тостой хоол их иддэг хүнд өөх тос шууд халдаад, өнхрүүш шиг бөөрөнхий хэлбэртэй болгочихдог гэж байгаа юм чинь.
хахаха, таргалаад байснаа ойлголоошт. хахахаха, тарган хонь, үхэр асангуудаас маань л халдаад байгаам байшт
genet ih idemhii bolson uchraa oilgoloo. Gahain mah idsenees bolson bn. Odoo dandaa zagas iddeg heregee
Юкид: Хахаха. Нарийн боов, нарийн махан хуурга энэтэр идэж бай л даа энэ чинь... Аа гэхдээ эд чинь нэрнээс цаашгүй юм байнаа. Нарийн бичиг ажилтай бүдүүн баагийнууд зөндөө байдаг шиг л :)
Бүсгүйд: Хахаха. Тэгсэн чинь бүр улам дордоод, амыг нь үдсэн аятай үг дуугардаггүй, нүдийг нь тэвхэдсэн аятай унтаж амардаггүй болчихвол яана? :)
боов боорцог идээл явжийхаас... гэсэн чэн тариаланч нь бүдүүн хүн байж таарахвийдээ... ёооё юу идэж амьдрыдоо
Бүгдээрээ загас идэх хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа. Загасны мах таргалуулахгүй, харин тураах үйлчилгээтэй (тийм болохоор загаснууд тийм чилгэр сайхан байдаг юм уу), хамгийн гол нь сэтгэл зүй, оюун ухаанд онцгой сайн. Загасыг "тархины хоол" гэж анагаах ухаанд баталсан. Загас шиг сэргэг болчихвол мөн сайхан аа.
Юкид: Амьдрах арга алга... гэж үү? хахаха. Ямар тариаланчийг нь идэх гэж байгаа биш, гайгүй байх өө.
Дестинид: "тийм болохоор загаснууд тийм чилгэр сайхан байдаг юм уу"
Мэдэхгүй, би загасыг гоозүйн талаас нь анзаарч байсангүй :)
Харин "тархины хоол" гэдгийн тухайд яг тийм байна шүү. Төв мэдрэлийн тогтолцоо, түүний үйл ажиллагаанд тустай гэнэ. Загас шиг сэргэг болчихвол хоногт 24 цаг ажиллаад, "хөдөлмөрийн баатар"-ын болзол хангах нь байнашдээ.
Яаа ямар аймар худлаа ярьдын. Яг итгэхийн даваан дээр худлаа гэнгүүт санаа амарлаа шд хэхэ.
Мисс Эмид: Худлаа, худлаа, худлаа, худаа... худлаа. За, санааг чинь бүр нэг мөр амраалаа шүү хэхэ.
tahia undug 2iin ..... ni anhdagch gej lam bagsh nadad helseeeen nza...
Домгийн (хуврагт хуга хулхидуулсан) шувууд: Тахиа, өндөг хоёрын таван цэг нь анхдагч гэж хэлсэн юм уу тэр ламхай чинь?
Saihan shaalaa xaxaxaxaxa
Ter matrasov yamar t1 xuur ve xaxaxa
Шоовойд: Хахаха, хэлээд юүхэв. Дайны утга учрыг алдагдуулсан балай хог шиг билээ, цаадах чинь.
Турах гэсэн хүнүүс шоргоолжийн мах идцгээ
МэйРованд: Туршлагаасаа хуваалцсанд талархлаа.
Сэтгэгдлээ бичих