Sunday, July 3, 2011

Агаарын сайхан хөдөө юм аа, хө.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос мэндчилж байна!
За яагаад гэнэтхэн хөдөө хээр тэнээд явчихав гэхээр сүүлийн үед толгой тархи маань зөв, зүйтэй, зүгээр ажиллахгүй доголдоод, догонцоод, донгиотоод байгаа юм шиг санагдаад, тэгээд энэ тухайгаа хувийн эмчдээ хэлтэл орчноо солиод үзэхийг зөвлөсөн юм. Тэгэхээр нь орчноо солиод энд ирсэн нь энээ... гээд бураад байхгүй юу. Хувийн эмч битгий хэл, хувьдаа хэрэглэчих эм ч үгүй хүн байж хахаха. Ер нь ч яах гэж ирсэн нь биш, харин ирсэн нь л чухал шүү дээ. Хөвсгөлд хүрч ирэхдээ, гадна дотны элдэв хүн Монголд ирээд өөрийгөө Монгол гаралтай энэ тэр гээд байдаг шиг аашилж "Миний  элэнц эмэг, өвөг Хөвсгөлийн хүн байсан" энэтэр гээд байсан юм бол байхгүй.
За тэгээд нэгэнт ирсэнийх, Мөрөн хотын талаар жаал танилцуулъя. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын нийт хүн ам нь... /бодлогошров/... Газар нутгийн хэмжээ нь... /бодлогошров/... Засаг даргынх нь нэр нь... /бодлогошров/... Заза ёстой мэдэхгүй юм байна аа. Угаасаа би энд ирээд хэдхэн л хонож байгаа юм чинь дээ. Харин төрж өссөн Сансар хорооллын минь талаар, жишээ нь Сансарт хэдэн дунд сургууль байдаг вэ энэтэр гэж асуусан бол өөр ш дээ. Манай Сансарт хэдэн дунд сургууль байдаг вэ гэхээр... /бодлогошров/.
За юутай ч Мөрөнд анх хөл тавихад нутгийн индианууд нь гадаадын халдан түрэмгийлэгч ирэв хэмээн дайны бүжгээ хийж угтсан бол, сүүлдээ овоо хэл нэвтрэлцэж, одоо бол энхийн тамхиа хувааж татах болсон. Нутгийн иргэд надаас "Дүү, нутаг хаана вэ?" гэж асуух нь олонтаа. Харин Сансар хорооллын унаган хүү би дээрх асуултанд нь "Сансар" гэж итгэл төгс хариулахад тэд дал мөрөө хавчин гайхаж "Өөрийгөө харь гаригийнхантай холбоотой гэж итгэдэг эргүү гарууд одоо хүртэл байсаар л байгаа юм шив" гэлцдэг юм.
Мөрөн хотын надад хамгийн их таалагддаг зүйл нь микро автобусны үнэ. Тус унаагаар аймгийн төвийг хэдэн ч удаа тойрсон 300-хан төгрөг л төлнө. Аа харин хамгийн их эгдүүг минь хүргэдэг зүйл бол микро автобусны үнэ. Ганц буудал хүрэхгүй газар явахад бүхэл бүтэн 300 төгрөг төлнө.
Эндэхийн утсан загас надад их таалагддаг. Дэргэдэх хүндээ амсуулах нь бүү хэл өөрөөсөө ч харамламаар тийм амттай. Би бүр энд өөртөө өгөлгүй өөрөө ганцаараа идэх гэж үйлээ үзэж байна.
Гэх мэтчилэн ярих сонин их л байна санж. Мөрөнгийн шүүхэд шүүгч хийдэг хүргэн ах маань өөрийнх нь нэрийг хэлэх төдийхөнд эндэхийн их олон хаалга өмнө минь нээгдэх тухай надад сайрхсан. Гэхдээ нэвтрэхийг хүссэн хаалганыхаа бариулыг татаад л онгойлгочихож болдгийг мэдэхийн хувьд би "Манай хүргэн ах эндэхийн шүүгч шүү. Онгой чи!" гээд будагтай будаггүй, төмөр модон элдэв хаалгыг зандраад явсан юм бол байхгүй.

/Үргэлжлэл бий...хгүй/

11 сэтгэгдэлтэй:

free-liver said...

Hehe, bichleg taalgdaw

Дэндэв said...

Хахаха
Шүүгч ахтай юуууууууун хөөрхийен

PUZL said...

Фрий-ливерт: За чи чинь зугаатай зун цагаар зуслан хөдөө гарахгүй юу хийж явдаг билээ?

Дэндэвт: Хахаха, харин чи эр юм байж юун аальгүй юм?
"Аальгүй эрийг эрд бүү тооц
Нойлгүй байшинг сууцанд бүү тооц" гээд ардын зүйр цэцэн үг хүртэл байхад даа.

bambus said...

urgeljlel bgaa biz dee... ovoo doo, chi ingeed neg gaduur dotuur yavah gej kkk

showtimer said...

tal toxoi tataxiih avilgiin neg turul gene avilgach puzl xaxa

Гилийн хатан said...

Saikhan naadav uu Aniagiin huurhun duu?
Aniagiinhaa nutgaar yavaad irsen bna shd. Аниа нь дархадын хотгорын хотгойд күүкэн байна хоё

PUZL said...

БамБүс-т: Үргэлжлэл байхгүй шүү дээ хө. Харин бүр энэ зунжингаа гадаа гандаж, хөдөө хөхөрч, хээр хэхэрч... бишээ, хээр хэмхэрч... өө юувээ, за ямар ч байсан энэ зунжингаа амарч зугаалж явна гэж төлөвлөөд байгаа.

Шоовойд: Хахаха, за болио чи. Нэртэйгээр нь хүүхэн шуухны тохойноос татаж чангаахыг хүртэл авилгад тооцох нь л дээ одоо бүр.

Гилийн хатанд: Хотгойдын хотгор хүүхэн гэнэ ий? Гэснээс сайхан наадлаа хө. Явсан газар их л халуун байлаа. Өдөр нь халж халж, орой унтсан хойгуур шал дэмий бороо цутгахыг нь яана. Уг нь өдөр бороо ороод, шөнө нь нар шараад байсан бол аятайхан байх байлаа.

Гилийн хатан said...

teed urgeljluuleech huuhee

PUZL said...

Гилийн хатанд: Хахаха, үргэлжлэл байхгүй гээд байхад нэхээд байдаг энэ бас тэгж байгаад ёоёотой хүүхэн шүү.

Гилийн хатан said...

end chi bid 2-s uur hun baidaggui boljee. ter suuliin setgegdluudiig har daa huuhee

PUZL said...

Гилийн хатанд: Хүнгүй байгаа дээр нь хоёулаа тухтайхан шиг юу яах уу?

Сэтгэгдлээ бичих