За энэ нэг балай юм чинь гадаадаар ганц ч үг мэдэхгүй байж яагаад бүр дөрөв тавын зэрэг харь үгтэй гарчиг тавьчихав гэж ирээд л гайхаж байна уу, та нар? Үнэндээ надад ч гэсэн мэдэх юм алга. Энэ гарчиг зүгээр л зүүдэнд минь орж ирсэн юм. Тийм ээ, зүүдэнд минь. Менделеев зүүдэндээ химийн үелэх системийг, харин Пол Маккартни алдарт "Yesterday" дууныхаа аялгууг олсон байдаг бол надад харин бичлэг ч үгүй дан ганц гарчиг л зүүдлэгддэг байгаа.
Тэгээд одоо яахав, бэлэн бичих юм үгүйгээс хойш бага насны дурсамжаа л бичье дээ. Уг нь бичих юм олдохоо болихоор л бага нас, улс төр, шашин, шинжлэх ухаан мэтийн жаахан хүүхдийн сэдвээр бичээд эхэлдэг гэж надад блогчдын түүчээ, түрүү магнай болсон нэгэн эрхэм хэлж билээ... гээд худлаа ярингуут та нар "тэр эрхэм нь хэн юм бол оо?" гээд мэдэхийн түүс болж суудал дээрээ хавчиганах ёстой юм, төлөвлөгөө ёсоор бол.
Багадаа би их удаан сэтгэдэг хүүхэд байваа чиминь. Бүр анх хэлд орох гэж их удсан юм. Гэрийнхэн маань мөдхөн хэлд орно гэж итгээд л хүлээгээд байсан гэдэг юм. Улмаар итгэл нь горьдлогоор, горьдлого нь цөхрөлөөр солигдсон юм гэдээг. Тэгж тэгж олон жилийн дараа гэв гэнэтхэн хэлд ороодохтол садангийн хүүхдүүд аль хэдийн хэдэн арваараа төрөөд, төрсөн даруйдаа шулганаж ярьж эхлээд, гэрийнхэнд маань миний хэлд орох, ер нь би тэр чигээрээ
огт сонин биш болчихсон байж билээ.
Сүүлд бас, нэг голд хамт тоглож өссөн айлын охиндоо сайн болчихоод, халгаж халгаж сая нэг юм сэтгэлээ илчлэхээр зориг шулуудтал өнөөх маань харин аль хэдийн айлын эхнэр, өчнөөн хүүхдийн ээж болчихсон байдаг байгаа.
Тэрнээс бүр өмнө, иймэрхүү удаан сэтгэлгээтэй хүүхдүүдийг йодын дутагдалтай гэх шуугиан дэгдсэн дээ? Зурагтаар йодын дутагдалтай хар жаалуудын бичлэг бүхий йоджуулсан давсны реклам өдөр шөнөгүй гараад л... "Хүүхдүүдээ ийм болгохгүйн тулд йоджуулсан давсыг хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй"... Тэр үед би долоон настай байсан юм. Гэрийнхэн маань ч алдсан долоон жилийг нөхөж байгаа нь энэ гээд миний аягатай хоолонд бүр тусгайлан их хэмжээний давс хийдэгсэн. Би хоол биш, овоолгоотой йоджуулсан давс л иддэг байлаа. Тэрнээс болж хэл ам дарвиганаад бараг ярьж ч чадахааргүй болсон юмдаг. Яг тэр үед сургуульд орох болоод шалгуултал аягүй удаан сэтгэдэг, тэгээд бас хэл ам нь ойлгогдохгүй хачин ярьдаг намайг харсан элсэлтийн комиссынхон "Энэ хүүхдийг чинь жирийн хүүхдүүдтэй нэг дор сургаж болохгүй. Тусгай сургуульд оруулах хэрэгтэй" гэж авдаг юм. Дараа нь би тусгай сургууль гэж чухам ямар сургууль байдгийг мэдчихээд гэртээ бөөн уйлаан майлаан болдог юм. "Би тэр тусгай сургуульд чинь явахгүй, жирийн хүүхдүүд сурдаг жирийн сургуульд л орно!".
Тэгсэн манай гэрийнхэн "Тэнэг ээ, чи тэр жирийн сургуульдаа ордгоо ороод, одоо 4-р ангид сурч байгаа ш дээ" гэдэг юм даа. Сургуульд орох гэж очиж байснаас хойш бүтэн 4 жил өнгөрсөн байгаа байхгүй юу.
Тэгээд би нөхцөлгүй удаан сэтгэдэг байсан болохоор хичээл сургуульдаа нэг их гавьдаггүй байлаа. Тооны хичээл дээр үзсэн тэгшитгэлийн хариуг дараагийн цаг дээрх монгол хэлний хичээл орж байхад чанга дуугаар хэлэх гэхчлэн холиож өгсөн. Энэ байдлыг маань аяндаа сургууль даяар мэддэг болоод намайг "анааш" гэж хочлох болов. Анаашны хүзүү уртаас болж өдөр нь сонссон онигоогоо шөнө нь ойлгодог тухай онигооноос сэдэвлэж ийм хоч өгсөн хэрэг. Тийм байтал сургуулийн атмаанууд намайг "Анааш гэдэг хочтой байж анааштай огт адилгүй байна. Адилхан бол" гээд л их зоддог байлаа. (Ямар азаар усны үхэр гэдэг хочтой байгаагүй юм. Тэгсэн бол бүр палбийлгах гэж үзэх байжээ)
За тэгээд, сайн эр өсч эсгий сунаж яван чангарна (юу болчихвоо?) гэгчээр миний энэ удаан ойлгоц овоо арилсан юм шүү. Хичээл номоо ч тухай бүрт нь ойлгож, үеийнхнээсээ хоцролгүй хөл нийлүүлэн алхах болсон. Энийг би йодтой давсыг тэгж ихээр иддэг байсны үр нөлөө гэж санадаг юм. Гэхдээ тэр үед илүү их хэмжээгээр иддэг байж гэж одоо харамсдаг л юм. Тэгсэн бол үеийнхэнтэйгээ оюуны хөгжлөөр зэрэгцэх биш, бүр түрүүлж цойлоод одоо лут манлайлагч болчихсон байж байхгүй юу.
4 сэтгэгдэлтэй:
bi bas chamd 20 nas nemj uguh sanaag zuudendee olsiin, augaa humuustei oirtoj ochih gejiinuu, haha (deed hesegt)
udahgui dahin orj irj dood hesegt seegii uldeenee
aixtar yumaa lud gej
doodoh hesegt
odoo iodtoi davs ovoolj idvel yah bolaa, Paazlaa, ingej asuuj bsan gej hund bitgii heleerei
Гилийн хатанд: Манай Гэлэн хатан ч аугаа хүн дээ.
Шоовойд: Айхтар юм чинь чиний блог л байна. Сэтгэгдэл бичих гэхээр л "Go away" гэсэн хар бичигтэй цагаан хуудас гарч ирээд байна. Өчигдөр үзтэл яг тэгсэн. Өглөө ортол бас л адил. 15 минутын өмнө мөн орлоо, бахь байдгаараа. Одоо нэг ороод үзэхээс.
Гилийн хатанд: Гэрийнхээ хамаг давсыг хуурайлсан гээд ээждээ л зодуулах биз.
Сэтгэгдлээ бичих