Wednesday, December 29, 2010

Паян замын тэмдэглэл.

Би ер нь уухаа больсон л доо. Элдэв баяр, тэмдэглэлт өдөр, өөрт болон ойр дотныхонд минь тохиолдсон баярт үйл явдал, аа мөн гунигт үйл явдал, хааяа учир шалтгаангүй уумаар санагдах зэргээс бусад тохиолдолд бол би ер нь архи амсах ч үгүй байгаа.

Monday, December 20, 2010

Ниргэхээс нь өмнө хашгирна.

"Эр хүнийг сорви чимдэг" гэлцээд байхаар нь хамаг нүүрээ урчаад хаячихаж билээ. Өөрийгөө гоёж чимж аваад охидыг татах гэсэндээ л тэр шүү дээ. Гэтэл охидод таалагдах нь бүү хэл, ойртож очихоор л "Туслаарай! Цагдаа! Энд нэг ялтан царайтай баагий дээрэмдэх гээд байна!" гэхчлэн орилолдоод байдаг юм даа. Энэ эмэгтэйчүүд бас тэгж байгаад юмны учир ойлгохгүй янзын хүмүүс шүү. Тэгсэн чинь нэг найз маань зөвлөж байна, "эмэгтэйчүүд чинь дасч дурладаг юм. Тэдэнд сэтгэл зүрхээ нээ, дотроо уудал" энэтэр гээд. Би ч "өө тэр юухан байхав" гээд л хутга мэс шүүртэл бөөн үймээн сандрал болоод, найз маань намайг зогсоож байхав. Гэдсээ хагачих дөхсөн ш дээ. Үг гэдэг чинь салаа утгатай байдаг гэдгийг хэлэхгүй яасан юм, та нар?!