Thursday, January 26, 2012

Харийн нутаг давчдаад байна.

Интернэтгүй гурван долоо хонолоо шүү дээ, базарваань. Монгол хүний тэсвэр тэвчээр гэж мөн лут байгаа юм шүү. Паазл нь сайхан Сансараасаа нүүгээд ээ. Шал танихгүй газар хүрээд ирчихсэн чинь төрсөн нутгаа санаж бэтгэрээд, хуучин буурь руугаа хөлийн хурд мэдэн гүймээрчиг бодогдоод, тэгснээ гүйхээс илүү унаанд суугаад явбал амрыг тооцоолоод, янзын л юм болж байна. Энэ нэг амьтан тэсгэлгүй Сансараадаа гүйх вий дээ гэж бодоод гутал хувцсаа өөрөө өөрөөсөө нууж үзлээ. Даанч төрөлхийн сийрэг толгойтой юм болохоороо өнөөх гутал хувцсаа төд удалгүй нуусан газраасаа олоод гаргаад ирэх юм.