Tuesday, December 6, 2011

Зуны сарыг зургаа гэж санаж явсан зууванхан тэнэгхэн толгой мину.

Бясалгаж байгаад гарч ирлээ, би. Тийм ээ, дэлхийд энх амгаланг хэрхэн тогтоох вэ, улсаа яаж хөгжүүлж Азийн арслан бар болгох вэ, улс амьтны толгойд яажшуухан оюуны үр суулгах вэ... энэтэр гээд их чухаг сэдвээр бясалгаж, толгойгоо гашилгаж байлаа, өнгөрсөн хугацаанд. Бясалгаж бясалгаж эцэст нь, "Энэ бүхэнд миний толгой хүрэхгүй юм байна" гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Tuesday, October 18, 2011

Надаар нэг иймэрхүү сонинтой.

Ахиж би хэз-зээ ч хичээл ном үзэхгүй! ...гэж өөртөө ам өчиг өгч байсансан, их сургуулиа төгсөхдөө. Ингэхээ мэдсэн бол тэгдэггүй л байж. Ер нь хэрээсээ хэтэрсэн зүйлд ам гарах дэмий байдаг. Өсвөр насны өрвөлзсөн хүү байхдаа би үеийнхээ охинд сэтгэл алдарчихаад "Чанх дээр мэлтийх сарыг Чамд бэлэг болгон өгсөн ч чадна" энэтэр гээд их дүвчигнэж билээ. Базаахгүй царайтайнхаа ачаар тэр охинд тоогдолгүй амар жимэр өнгөрсөн юм. Тэгээгүйсэн бол ганц байгаа сарыг нь нэг годгор охинд бэлэглэснийхээ хариуд газар дэлхийн улсуудад турсгаа хуулуулахгүй юу.

Tuesday, September 6, 2011

Найзаа хэрхэн сонгох тухай (Бага насныханд зөвлөгөө)

"Автомат гэдэг чинь томатны нэг төрөл өө" гээд л цуураад явдаг жаал байв шүү дээ, би багадаа. Ер нь бага насанд ямар нэг найзтай байвал зүгээр байдаг. Хойч үеийнхэнд хэрэг болж юу магад вэ гэсэндээ энэ талаар мэддэг зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Үүнийг бичигч бээр багадаа эрэгтэй байсан (эдүгээ ч мөн адил), мөн одоогийнхоос огт өөр цаг үе, нийгэмд амьдарч байсан учраас өнөөгийн хүүхдүүдэд ойлгогдохгүй зүйл мэр сэр байхыг үгүйсгэхгүй.

Saturday, August 27, 2011

Өмд гутал туугаачдын нутгаар аялсан минь

Элсэн тасархай - Улаан цутгалан - Төвхөний хийд гэсэн маршрутаар 3 хоног аялчихаад ирлээ. Өвөрхангайнханыг өмд гутлын хулгайчид гэдэг болохоор зориуд амархан алдчихааргүй адармаатай үдээстэй гутал, хүн битгий хэл өөрөө ч тайлахад бэрх өмд өмсөж явсан гэж байгаа. Тавуулхнаа явсан юм байж тавин хүн ууж барахааргүй их уух юм авч явдаг юм. Харин хоол ундны тухайд, цагаан хоолтон нөхөдтэй явсан болохоор шашны мөргөлдөөн гэдэг шиг хоолны мөргөлдөөн гаргахгүйн тулд хоолоо тус тусдаа хийж идэж байлаа.

Monday, August 8, 2011

There's something strange about PUZL

За энэ нэг балай юм чинь гадаадаар ганц ч үг мэдэхгүй байж яагаад бүр дөрөв тавын зэрэг харь үгтэй гарчиг тавьчихав гэж ирээд л гайхаж байна уу, та нар? Үнэндээ надад ч гэсэн мэдэх юм алга. Энэ гарчиг зүгээр л зүүдэнд минь орж ирсэн юм. Тийм ээ, зүүдэнд минь. Менделеев зүүдэндээ химийн үелэх системийг, харин Пол Маккартни алдарт "Yesterday" дууныхаа аялгууг олсон байдаг бол надад харин бичлэг ч үгүй дан ганц гарчиг л зүүдлэгддэг байгаа.

Wednesday, July 27, 2011

Надад нас хайрла, хүмүүс ээ!

Би ер нь энд тэндээс мэдээ мэдээлэл унших их дуртай хүн байгаа юм. Мэдээ уншсанаас болоод мажийхад хүрээд байна, авраач гэж муйхарлаад байгаа юм биш гэхдээ. Баримт нотолгоотой юм ярих гээд байна энд.

Sunday, July 3, 2011

Агаарын сайхан хөдөө юм аа, хө.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос мэндчилж байна!

Tuesday, May 24, 2011

__________Айкү муутын хайкү оролдлогууд__________




Төрөлх сургуулиа харахуй дор
Багшийн укаск санагдана. 
Цонхыг нь ч болохнээ хагалъя.

Tuesday, May 17, 2011

ПАПА

Би юу ч идэхгүй гэснээ л иднэ. Алдарт Сократын алдарт "би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ" гэдэг афоризмтай төстэй сонсогдож байнуу айн? За тэр яахав. Харин идсээр байгаад таргалах шинж орж байна шүү лүд чинь. Таргалах юу нь муу байна гэж үү? Муу, маш муу. Би таргалалтыг үзэн яддаг, тэвчиж чаддаггүй, боломж гарвал цааш нь харуулахыг... гээд солиороод явчихгүй юу.

Friday, April 15, 2011

Хаврын арван долоон уч...ир утгагүй өгүүлбэр

Уурин болжээ хоо-онгоор мээнь гэжж... Хавар цаг ч мөн шүү: Охид хүүхнүүд өмд хувцсаа нимгэлж оодгонон тонгочилдоод л, төрөөд удаагүй төл мал шилэн трикотой гунхалзаад л...

Thursday, March 17, 2011

Дайнд биш давсанд л явдаг эр дээ, би.

"Уруудахад унтах идэх... л гол нөлөөтэй шүү" ч гэдэг юм уу, нэг тийм хэлц бий. Тэр төгсгөлийг нь би сая зохиочихлоо л доо. Зохиосон хүн нь төгсгөл мөгсгөлтэй нь нэг мөр зохиочихгүй зүгээр, аягүй бол идэх юм эргүүлээд, эсвэл нойрондоо дийлдээд яваад өгсөн дөө, нэг их сүрхий сургааль айлдаж байснаа.

Monday, February 14, 2011

Гоо сайхан ертөнцийг аварна...

гэж мөн сүнсгүй залжээ, хэн нэгэн. За тэгвэл жишээ нь, дэлхий рүү асар том солир чиглээд ирж явна гэж бодъё. Яг нөгөө "Армагеддон" кинон дээр гардаг шиг.

Saturday, January 29, 2011

Цагаан сарын талаарх бараан дурсамж ба бас бус.

Бодын шагай шиг дүүтэйгээ маазарч сууснаа блогоо эргэлгүй удаж буйгаа гэнэт санаад хүрээд ирлээ. Үгүй ээ энэ манай дүү гэж үнннэн авъяасгүй зураач байна аа. Уг нь эмээ нь аятайхан зурчихдаг, ээж нь бол бүр дориун зурдаг юм. За аав нь бол бүр уран зураач хүн байгаа юм шүү дээ. Гэтэл мань хүн л паг шүү. Уг нь их задгай сэтгэх юм л даа. Адил хажуут гурвалжнархуу дүрс зурчихаад түүнийгээ бөмбөг энэтэр гэж тайлбарлана. Даанч намайг, нагац ахыгаа өрөөсөн чих, нүүрнээсээ хальж гарсан том амтайгаар зурдагт нь урам хугараад байгаа.

Tuesday, January 11, 2011

Дуулсан дуундаа би өөрөө уяраад... гэдэг шиг.

Нялх янзага чононд идүүлж буй дүр зургийг зурагтаар хараад өрөвдөн шаналж, өдөржин гуньдаг асан жаалхүү одоо бол тэрнээс цаадахыг нь үзлээ ч байдаг л зүйл, байгалийн хууль гэсэншүү юм бодох болов.
Зэрлэгшжээ!