Monday, March 29, 2010

Үргэлжлэл.

-За үндэсний телевизийн хөтөлбөр дуусчихлаа. Миний дүү сувгаа солиорой.
-Ёоё, дахиад л би солих юм уу?
-Шувууны бага нь жиргэдэг юм аа. Босч очоод зурагтын чих мушгиад л болчих юманд юун ч сүртэй юм бэ дээ.
-Тэгээд ямар суваг дээр тавих юм бэ?
-Оросын хоёр сувгийн аль нэгэн дээр нь л тавихгүй юу. Угаасаа гуравхан сувагтай юм байж...

Friday, March 26, 2010

Зуу дахь бичлэг: Зурагтын тухай цухас

Эцэг эхийн хуралд суулаа шүү дээ, базарваань. Амьдралдаа анх удаа! Өрөөлийн төлөө! Өрөөлийг төлөөлж!

Friday, March 19, 2010

Хамтрахын тийн ялгалТай

Хөгжилтэй:
-Ах аа, "пуужин" гэдэг үгийн язгуур нь "пуужин" л биз дээ?
-Хаанаас даа тэнэгхэн дүү минь. "П" язгуур дээр нэр үг бүтээх "-уужин" дагавар залгаж бүтсэн үг шүү дээ.
-Тийм хачин дагавар байдаг гэж үү? Тэгвэл та тийм дагавартай ахиад нэг жишээ хэлээдэх л дээ.
-Ммм... Яагаав, "маруужин".

Sunday, March 14, 2010

Аборт

...Галбирхан бие нь төлждөг.
.................................................
.................................................
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасдаарай. /Ш.Дулмаа/

Monday, March 8, 2010

Мартахын аргагүй Мартын найман.

Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ гэж... Удахгүй дулааран дулаарсаар урин цаг эхлэх байх даа. Тэгээд л сургууль гэдэг газарт хэний ч төлөө юм бэ эдэлж байсан "ял"-ын хугацаа нь дууссаныг залуус хүүхдүүд тэмдэглээд л, хөлчүү улс хөлдөж үхэхийн зовлонгоос хэсэгтээ ангижраад л, нүүрс түлэлтийн улирал улирсанаар нүд, хоолой хоёр минь хорсож өвдөлгүй жар гаруй хоног жаргал эдлээд л, ичээнээсээ дөнгөж гарсан амьтныг идэх гэж хүмүүс улайраад, тамтаггүй ховдгоосоо болж тахлын халдвартай юутай хээтэй нь зооглож золигтоод л, ой хээрийн түймэр гэнэт "сэрж", Онцгой Байдлын баатрууд маань түймэртэй нүцгэн гараараа нударгалалцаад л... Гэснээс, Монголын маань залуус "нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой" байдаг нь гал түймэр гарах гол шалтгаан болдог гэж би боддог шүү. Үгүй юм уу?
Өө хог гэж, ингээд нэг их сүрхий гарчиг тавьчихаад л, тэрэнтэйгээ огт холбогдолгүй юм бурж суудаг будлиу хог шүү би. Одоо тэгвэл гарчигтайгаа ойртож очих юм бичих үү дээ.

Wednesday, March 3, 2010

Өнгө-рсөн хорвоо.

Цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдог нь юуных вэ?... гэж ирээд л бодол болсон чинь "цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдгийн учир нь цагаан учраас л тэр ээ" гэсэн дүгнэлтэнд хүрдэг байна шүү.