Saturday, August 27, 2011

Өмд гутал туугаачдын нутгаар аялсан минь

Элсэн тасархай - Улаан цутгалан - Төвхөний хийд гэсэн маршрутаар 3 хоног аялчихаад ирлээ. Өвөрхангайнханыг өмд гутлын хулгайчид гэдэг болохоор зориуд амархан алдчихааргүй адармаатай үдээстэй гутал, хүн битгий хэл өөрөө ч тайлахад бэрх өмд өмсөж явсан гэж байгаа. Тавуулхнаа явсан юм байж тавин хүн ууж барахааргүй их уух юм авч явдаг юм. Харин хоол ундны тухайд, цагаан хоолтон нөхөдтэй явсан болохоор шашны мөргөлдөөн гэдэг шиг хоолны мөргөлдөөн гаргахгүйн тулд хоолоо тус тусдаа хийж идэж байлаа.

Monday, August 8, 2011

There's something strange about PUZL

За энэ нэг балай юм чинь гадаадаар ганц ч үг мэдэхгүй байж яагаад бүр дөрөв тавын зэрэг харь үгтэй гарчиг тавьчихав гэж ирээд л гайхаж байна уу, та нар? Үнэндээ надад ч гэсэн мэдэх юм алга. Энэ гарчиг зүгээр л зүүдэнд минь орж ирсэн юм. Тийм ээ, зүүдэнд минь. Менделеев зүүдэндээ химийн үелэх системийг, харин Пол Маккартни алдарт "Yesterday" дууныхаа аялгууг олсон байдаг бол надад харин бичлэг ч үгүй дан ганц гарчиг л зүүдлэгддэг байгаа.