Wednesday, December 29, 2010

Паян замын тэмдэглэл.

Би ер нь уухаа больсон л доо. Элдэв баяр, тэмдэглэлт өдөр, өөрт болон ойр дотныхонд минь тохиолдсон баярт үйл явдал, аа мөн гунигт үйл явдал, хааяа учир шалтгаангүй уумаар санагдах зэргээс бусад тохиолдолд бол би ер нь архи амсах ч үгүй байгаа.

Monday, December 20, 2010

Ниргэхээс нь өмнө хашгирна.

"Эр хүнийг сорви чимдэг" гэлцээд байхаар нь хамаг нүүрээ урчаад хаячихаж билээ. Өөрийгөө гоёж чимж аваад охидыг татах гэсэндээ л тэр шүү дээ. Гэтэл охидод таалагдах нь бүү хэл, ойртож очихоор л "Туслаарай! Цагдаа! Энд нэг ялтан царайтай баагий дээрэмдэх гээд байна!" гэхчлэн орилолдоод байдаг юм даа. Энэ эмэгтэйчүүд бас тэгж байгаад юмны учир ойлгохгүй янзын хүмүүс шүү. Тэгсэн чинь нэг найз маань зөвлөж байна, "эмэгтэйчүүд чинь дасч дурладаг юм. Тэдэнд сэтгэл зүрхээ нээ, дотроо уудал" энэтэр гээд. Би ч "өө тэр юухан байхав" гээд л хутга мэс шүүртэл бөөн үймээн сандрал болоод, найз маань намайг зогсоож байхав. Гэдсээ хагачих дөхсөн ш дээ. Үг гэдэг чинь салаа утгатай байдаг гэдгийг хэлэхгүй яасан юм, та нар?!

Wednesday, November 17, 2010

Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Заримдаа лам :)

Нэр гэдэг бол хувь хүнийг бусдаас ялгаж өгөх хэрэглэгдэхүүн гэдэг утгаараа ихээхэн ач холбогдолтой зүйл билээ. Нэрийг өөрөөр бас "алдар" хэмээнэ. Өвөр монголын сэтгүүлч манай нэг дуучнаас "таны алдар хэн билээ?" гэж асуутал цаадах нь "Монгол улсын гавъяат жүжигчин" гэж жишим ч үгүй хариулсан гэх яриа бий.

Saturday, November 6, 2010

Сандаг гуай шиг сандруу хүн орчлон дээр байдаг болов уу?

энэ тэр гээд нэг хүүхдийн зохиолч асуусан байдаг бил үү, юу билээ? Гэхдээ нэг юм хэлэхэд, Сандаг гуай бол сандруу гэхээсээ будлиу, мунгинуу хүн. Хоёрдугаарт гэвэл, түүн шиг хүн байдаг юм аа. Байх байхдаа чанх урд чинь байна. Худлаа худлаа, тоглосон юм. Харин яг ард чинь байна! Бас л тоглосон юм аа, хэ хэ. Сандаг гуай шиг будлиу хүн энд энэ бичлэгийг ингээд бичээд сууж байна. Будлиудаа яасан юм гэж үү? Ингэсэн юм.

Thursday, October 21, 2010

"Манай багш тоо заасан".

За ойрдоо энэ муу толгойд шинэ санаа орж ирэхээ байчихлаа. Хөгшчүүд "усанд орвол буян арилчихна" гэж гүрэлздэг шиг, толгойгоо угаасаар байтал дотор нь байсан миний сэтгэлгээ урсаад арилчихав уу?

Tuesday, October 5, 2010

Өөрийгөө өмгөөлсөн минь

Хэрэг явдал хэдхэн хоногийн өмнө болсон юм. Тэр өглөө би урьдын л адил дүүтэйгээ цайлж суулаа. Дүү маань жинхэнэ дайсны цэрэг. Аа би юу? Мэдээж манай талын баатар, өөр хэн байхав дээ. Хэрэг гардаг өдөр манай талын баатар (тэр нь би) хал балгүйхэн шиг жимсний чанамалтай талх идэж байв. Дүү маань харин хэзээнийхээрээ үйл хөдлөл бүхнийг минь давтаж, янзыг минь үзэж байлаа. Намайг талхаа хазмагц тэр мөн талхаа хазна, намайг цайгаа уух бол мөн л тэр мэт үйлдэнэ. Дүү анх удаагаа ингэж байгаа бус, байнга ийм үйлдэл хийдэг "давтан хэрэгтэн" билээ. Түүний энэ үйлдлийн талаар зохих (цохих ч гэж болох юм) хүмүүст нь хэлдэг ч, удаа дараа өршөөлийн хуульд хамруулж, гэмт этгээдийн толгойг нь илсээр өдийг хүрсэн юм (Толгойг нь илээд ч зогсохгүй хацар дээр нь үнсэх, өхөөрдөх гэхчлэн санаанд багтамгүй арга хэмжээ авдаг гээч)

Sunday, September 26, 2010

Эр хүн.

"Чамайг лаг хөөрхөн, нүдээрээ инээдэг охинтой танилцуулаад өгөх үү" гэхээр нь

Thursday, September 16, 2010

"...Үрийн санаа ууланд" ...байж байгаад...

Туулын уснаа нугас дэгдээхийгээ дагуулан хөвөхийг ажаад
Туйлын ихээр уярч, тэнэг хүү ижийгээ зорив оо.

Уулын модноо хэрэм зулзгаа тэргүүлэн дүүлэхийг үзээд
Уйлан алдаж, ачлалгүй хүү амин шүтээндээ яарав аа.

Monday, September 6, 2010

Хаан хүцгэн байна!!!

гэж шоолуулж байж сая нэг юм шалдан таваргаж яваагаа ухаарсан гээд байгаа юм даа, мангуу хог чинь. Хаа газрын хаад ноёд, эрх мэдэлтнүүд адилхан байх юм даа. Эрх мэдэлтэй албан тушаалтан болоогүй минь зол шүү. Гэхдээ би ч бүр жаахнаасаа л эрх мэдэл, элдэв ямбанд дургүй хүүхэд байсан л даа. Ямар сайндаа намайг багад гэрийнхэн маань эрх мэдэл, эрдэм мэдлэг хоёрыг зэрэгцүүлж тавьчихаад алийг нь сонгох нь вэ гэж сонжтол би эрдэм мэдлэгийг сонгосон юм гэдэг.

Thursday, August 26, 2010

Аристотелиос болж байгаа юм.

Үе тэнгийн маань мангар нусгайнууд (байзаарай... үе тэнгийнх, тэгсэн хэрнээ мангар нусгайнууд гэхээр жаахан логикийн алдаатай болчих юм байна. Шинээр засч бичье)

Saturday, August 21, 2010

Болсон явдлаас сэдэвлэв

Нэг нь: Энэ муу зуслангийн мончёр бацаанууд их байна аа. "Машингүй юм бол тогийг чинь тасалж өгч чадахгүй ээ" гэж донгосдог байгаа. Хориодхон алхамын зайтай газар явган явж чадахгүй гэж гэдэлздэг байнашд. Тэгэнгүүт нь мань уурлаад, "Модонд авирдаг мончёрууд хаданд гарсан нь энэ юм биз дээ" гээд баахан загнасан. Муу нусгай жаалуудыг бодохоос уур хүрээд байх юм.

Thursday, August 12, 2010

Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?

Дунд сургуульд байхад багш нар энэ хэрэгцээгүй балай асуултыг асуугаад, ангийн маань хүүхдүүд тархиа гашилгаж, таамаг дэвшүүлж, талцан мэтгэлцэж, тамаа цайж байдагсан. Тэгээд анхдагчийг илрүүлж дөнгөлгүй ацан шалаанд ормогцоо мэдлэг хуримтлуулсан байртай, мэргэн ардын төрхтэйгөөр нь Пазлын таамгийг сонсъё гэлцдэг юм.

Monday, August 2, 2010

Цаг төрийн үймээн.

Энэ гадаад үгнүүдийг ер ялгахгүй юм аа.
"Вигора" гэдэг хоол амтлагч аваад ир гэхээр нь дэлгүүр явсан. Гэтэл яав? Худалдагчаас нь "Виагра авъя аа" гээд нэхээд байсан байгаам даа. Хэл сурахгүй бол хол явахгүй нь дээ, Пазл минь чи.

Wednesday, July 21, 2010

Зэрэглээ

Архинаас гарчихаад яг сайхан 3 хонож байтал хөдөөний нэг танил хүрч ирээд, хамт уухаас өөр замгүй болдог юм даа.

Tuesday, July 13, 2010

ИнээдЭм, Ханиад(Т)ам.

Монголчууд Football гэдэг спорттой танилцаж эхэлмэгцээ нэрийг нь "хөл бөмбөг" гээд сайхан орчуулчихаад сууж байтал араас нь бас volleyball гэх спорт гараад ирмэгц нь "гар бөмбөг" гэж нэрлэчихээд маадгар байтал саяхнаас жинхэнэ "гар бөмбөг" болох "handball"-ын сураг дуулдаад ирэнгүүт юу гэж нэрлэхээ мэдэхгүй бантсандаа хөрш Иванууд шигээ "гандбол" гэж дуудах болсон юмдаг уу?

Tuesday, June 29, 2010

Солонгост байгаа миний андад.

Энэ их халалт дулааралт чинь хүний толгой мангууруулах хачин увдистай эд дэг шүү. Биеэрээ мэдэрлээ.

Monday, June 21, 2010

Гарчигтайгаа ямар ч холбоогүй бичлэг.

Ойрын хэдэн жил үзээгүй муухай пад хар шөнө байна даа. Яагаад ийм харанхуй байдаг билээ?... Дэлхийн дулаарлын уршиг уу?... Ертөнц мөхөхийн цондон уу?... энэтэр гээд духны арьсаа хуниралдуулан байж тунгаасан чинь байрны гаднах гэрэлтүүлэг л унтраастай байсан байдаг байгаа.

Tuesday, June 8, 2010

Мартаж чадамгүй зургаан сар минь баяртай

гээд хөөрхийг дөнгөж гараад байхад нь хөөж туугаад байхгүй юу.

Monday, May 31, 2010

Монголоо алдаж гүйцсэн бичлэг.

Шинэ бичлэг бичих сэдэл, сэдэв аль аль нь байхгүй байхад сэтгэлийн чанадаас "бичлэг бич, бич" гэх дуун цуурайтвай. Тийм ээ, сэтгэлийнхээ дуудлагаар тэрлэж сууна, би...

Monday, May 24, 2010

"...Юмыг яаж мэдхэв гээд юмтай төржээ".

-Цаадахын чинь авгай нь байхгүй байгаасай. Ёстой "хатуу самар" шиг хүүхэн дээ. Аа цаадах чинь өөрөө бол гайгүй ээ. "Зөөлөн боорцог" байгаа юм. Ингэхэд энэ хоёрын дундаас ямар хүүхэд гарах бол?
-Юу ямар гэж? Самартай боорцог л гарахгүй юу... энэ тэр гээд хэхэ.

Monday, May 17, 2010

Мартсанаас мал минь дүү?

"Ван Дамм, Сталлоне 2 зодолдвол аль нь дийлэх бол?" гэж асуунгуут "Бүрслий дийлнэ" гэж тэс хөндлөн хариулдаг байлаа шүү дээ. Брюс Лиг учиргүй шүтдэг байснаас тэр л дээ.

Thursday, May 6, 2010

Бодлогын чанартай бичлэг.

Хэл халтирна гэдэг шиг гар гулгаад ийм гарчиг тавьчихлаа. Уг нь "бодлогын" биш "бодлын чанартай бичлэг" гэх гэж байсан байхгүй юу хэхэ. Тэрнээс биш над шиг амьтан ямар юмныхаа бодлого стратегийг бурж суух вэ дээ.

Monday, May 3, 2010

Таминь ээ, Асашёорюү Дагвадорж зодог тайлахаар болсон гэнэ.

За ёстой балай юм боллоо. Анхаарал татахын тулд айхтар дуулиантай гарчиг тавих гэсэн чинь бодоод бодоод энүүнээс олигтой юм толгойд орж ирдэггүй байна шүү. Ямар "Хөдөлмөрчин олон та бүхэнд өнгөрсөн ч гэсэн Майн баярын мэнд хүргэе" энэтэр гээд сууж байлтай нь биш.

Thursday, April 29, 2010

Чамд намайг сэргээх юу ч алга.

Чимээгүй бай! Чи надад бухимдал л авчирна. Чиний гаргасан авиа бүхэн чихний минь зовлон болно.

Thursday, April 22, 2010

Гарчиг өгөөд ч төвөг үү дээ?

"Бүргэдийг л зөвхөн бүргэд гэж байя" гэдэг шиг бага насыг "бага нас" л гэж нэрлэсэн нь их оносон хэрэг шүү. За тэгээд ийм мэдээжийн юман дээр "бага насыг бага нас гэх болсон учрыг тайлбарлаад өгөөч" гээд шалаад байв аа, та нар! Тайлбарлах нь бүү хэл тоож авч хэлэлцэхгүй гэж мэдээрэй... за яахав тайлбарлаж өгөхөөс дөө.

Saturday, April 17, 2010

Дэ(э)лтэй Монголын дэмий-эрэл...

... буюу эвт шаазгай буга барина, бүр туг ч барина, тугал ч хариулна буюу харааны шилээ зүүгээгүйн улмаас "Хараа"-ны шилэнд бүдэрч, золтой л золгүй явдлын золиос болчихсонгүй буюу камер, микрофон агссан охид хөвгүүд ирээд "Ах аа, бид нар МУИС-н сэтгүүлзүйн ангийн оюутнууд байна аа. Танаас ярилцлага авч болох уу? Зурагт мурагтаар гаргахгүй дээ, тэг л дээ" гэхээр нь "Үгүй үгүй, зурагтаар гаргахгүй ч гэсэн сэтгүүл дээр тавьчихвал яах юм? Та нар чинь сэтгүүлзүйн ангийнхан гээ биз дээ?" гэх буюу долоо хоногийн эхний өдрийг "Даваа" гэдэг атлаа дараачийн өдрүүдийг нь яагаад гүвээ, овоо, толгод, довцог гэхчлэнгээр нэрлээгүйг чи багадаа гайхдаг байсан уу? буюу "Шүтэж сүслэх бурхангүй хүн бол тэнэг" гэж хэлсэн хүн өөрөө тэнэг буюу урьд нь хүүхэмсэг байсан хүн одоо хүүхэн шиг болчихож буюу "Ам бол ертөнцийг ярих цонх мөн", мөн "Цуур цуур, бас дахин цуур" буюу "Эмэгтэй хүн бол сандлын хадаас". Найзууд ч бас сандлын хадаас. Харин эмэгтэй найзууд хадаас биш гэхчлэн ямар ч логикгүй ядмагхан бичлэг бичсэн минь энэ буюу.

Sunday, April 11, 2010

Миний нутгийн Дөрвөн цаг (Д.Нацагдоржийн хоёр шүлгийн гарчгийг хооронд нь наагаад хаясан )

Өвөл өвгөн.
Цагаан сахал, хүйтэн харцат царай төрхнөөсөө ичсэндээ
Цан хүүргээр цонхыг минь битүүлж, зөнөг өвөл золиг оргино.

Sunday, April 4, 2010

Хөлд орж дээ, миний блог.

Жаварт жар хоног сойсон, намраас хойш ная хоног дарсан аюулын сайхан айргаар ам ходоодоо авилгадаж суухуй блог бичиж эхэлсэнээс хойш бүтэн жил улирч буй санагдаад, бодлоо бататгаж хартал яг тийм байж таарав аа. Ой хүрсэн блогоо цоо шинээр хувцаслах гэтэл хуучин муу баривч нь хачин дотно санагдаад, хээнцэрлэж гангалах явдлыг хэсэгтээ азнахаар шийдэв ээ... гэж ирээд толгой тархи холбож бичих чинь яасан төвөгтэй эд вэ? Зүгээр өөрийнхөөрөө бичих минь.

Monday, March 29, 2010

Үргэлжлэл.

-За үндэсний телевизийн хөтөлбөр дуусчихлаа. Миний дүү сувгаа солиорой.
-Ёоё, дахиад л би солих юм уу?
-Шувууны бага нь жиргэдэг юм аа. Босч очоод зурагтын чих мушгиад л болчих юманд юун ч сүртэй юм бэ дээ.
-Тэгээд ямар суваг дээр тавих юм бэ?
-Оросын хоёр сувгийн аль нэгэн дээр нь л тавихгүй юу. Угаасаа гуравхан сувагтай юм байж...

Friday, March 26, 2010

Зуу дахь бичлэг: Зурагтын тухай цухас

Эцэг эхийн хуралд суулаа шүү дээ, базарваань. Амьдралдаа анх удаа! Өрөөлийн төлөө! Өрөөлийг төлөөлж!

Friday, March 19, 2010

Хамтрахын тийн ялгалТай

Хөгжилтэй:
-Ах аа, "пуужин" гэдэг үгийн язгуур нь "пуужин" л биз дээ?
-Хаанаас даа тэнэгхэн дүү минь. "П" язгуур дээр нэр үг бүтээх "-уужин" дагавар залгаж бүтсэн үг шүү дээ.
-Тийм хачин дагавар байдаг гэж үү? Тэгвэл та тийм дагавартай ахиад нэг жишээ хэлээдэх л дээ.
-Ммм... Яагаав, "маруужин".

Sunday, March 14, 2010

Аборт

...Галбирхан бие нь төлждөг.
.................................................
.................................................
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасдаарай. /Ш.Дулмаа/

Monday, March 8, 2010

Мартахын аргагүй Мартын найман.

Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ гэж... Удахгүй дулааран дулаарсаар урин цаг эхлэх байх даа. Тэгээд л сургууль гэдэг газарт хэний ч төлөө юм бэ эдэлж байсан "ял"-ын хугацаа нь дууссаныг залуус хүүхдүүд тэмдэглээд л, хөлчүү улс хөлдөж үхэхийн зовлонгоос хэсэгтээ ангижраад л, нүүрс түлэлтийн улирал улирсанаар нүд, хоолой хоёр минь хорсож өвдөлгүй жар гаруй хоног жаргал эдлээд л, ичээнээсээ дөнгөж гарсан амьтныг идэх гэж хүмүүс улайраад, тамтаггүй ховдгоосоо болж тахлын халдвартай юутай хээтэй нь зооглож золигтоод л, ой хээрийн түймэр гэнэт "сэрж", Онцгой Байдлын баатрууд маань түймэртэй нүцгэн гараараа нударгалалцаад л... Гэснээс, Монголын маань залуус "нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой" байдаг нь гал түймэр гарах гол шалтгаан болдог гэж би боддог шүү. Үгүй юм уу?
Өө хог гэж, ингээд нэг их сүрхий гарчиг тавьчихаад л, тэрэнтэйгээ огт холбогдолгүй юм бурж суудаг будлиу хог шүү би. Одоо тэгвэл гарчигтайгаа ойртож очих юм бичих үү дээ.

Wednesday, March 3, 2010

Өнгө-рсөн хорвоо.

Цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдог нь юуных вэ?... гэж ирээд л бодол болсон чинь "цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдгийн учир нь цагаан учраас л тэр ээ" гэсэн дүгнэлтэнд хүрдэг байна шүү.

Friday, February 26, 2010

Цагхугацаанымашинытуслалцаагүйгээрцайлганнасандааочсонминь:Баганасхэмээхбадагшүлэг,басбусдурсамжоршвой.

1.

Савлуур, гулсуур бас дүүжин даажин
Сайхан дурсамжийн орон - зуслангийн байшин
Эсрэг хүйстнийхээ талаар илрүүлсэн эхний "нээлт"
Эмэгтэй хүүхэд босоогоороо бие засч чаддагүй юм байна!

Thursday, February 18, 2010

Цагаан сар ба хар! Нулимс!

Цагаан сар дууслаа даа. Хайран юм.

Tuesday, February 9, 2010

Дааган настанд даруулга хэрэгтэй.

Охид хөвгүүд та нарыг олигтой юм бичих нь үү гэж өчнөөн хүлээж, боломж олгосон биш өч төчнөөн хайран цагаа алдлаа би. Өөрөө л сараачих минь... гэхгүй юу хэхэ.

Tuesday, February 2, 2010

Сэгсгэр үстэй Дайръямаа

Би бодлоо. Олон оймс бөөндөж авъюу гэж. Цагаан сар дөхөөд ирмэгц цадиггүй Пазл амьтан хүнд оймс бэлэглэж, амыг нь таглах гэснээс зайлаа гэж үү - гэж бодож байвал та эндүүрчээ. Ах зах хүмүүс олон оймс элээснээрээ онгирч түрий бариад байхаар нь элээсэн оймсны нь тоотой эн тэнцүүг эдэлчихвэл их багын ялгааг арилгаж, чих амар суух юм санаад байна.

Thursday, January 28, 2010

Өөрийн талаар

нэг тарсан хувцаснуудыг эвхэж эмхлэх зуураа би тарж сарнисан бодлуудаа ч бас тархин дотроо цэгцлэн байвай.
Ер нь өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг гайгүй бичлэг бол гарчигнаасаа л мэдэгддэг юм. Жишээлбэл энэ бичлэгийн гарчгийг хар. Сайтар хар та нар. Хөгийн эд байгаа биз? Тэгэхээр бичлэг нь ч гэсэн барагтайхан эд байх нь ээ, ерөнхийдөө.

Friday, January 22, 2010

Бусдын нөлөөгөөр.

"Орон гаран" байдаг блогуудад минь ойрдоо хэл зүйн сэдэвтэй бичлэг зонхилж байх шиг ээ. Найруулга зүй, үг зүйн алдаа дэндэж байна, найгүй буруу ярьж бичиж байна гээд л...
Тэдгээрийг уншиж танилцчихаад би бээр ухаантай хүний ёсоор өөртөө дүн шинжилгээ хийв ээ. Ухаантай хүний ёсоор өөрийгөө шинжтэл... би чинь нөхцөлгүй тэнэг хүн байх чинь вэ.

Tuesday, January 19, 2010

Том, жижиг нүдтэй

юм шив. Ийм ч хөгийн юм байх гэж, ха ха ха. Инээж байна балай чинь. Өөрийг нь шоолоод байхад дагаад инээж л байдаг, ёстой дүүрчихсэн нөхөр байна даа.

Friday, January 15, 2010

Залхуу хүрч эхлэх хүртэл зав гарган шивсэн бичлэг.

Хатаж хорчийсон би бээр
Харангадаж үхдэгийн даваан дээр
Хар ус уун тамшаалж
Хамаагүй тэнхрэн сэргэв... гэх мэтчилэн солгой PUZL толгой холбон цэцэлж болж л байна.

Tuesday, January 12, 2010

Яахаас ч буцахгүй өгзөгтэй Нар.

Энэ хүүхэн нээрэн тэнэгээ гайхуулж ханахгүй юм аа.
За за, PUZL минь сөрөг мэдээлэл бичихгүй шүү. Тайвшир, ондоо гэгээлэг юм бод. Шинэ жилийн тухай бод. Шинэ жил хурдан болоосой. Өнөөдөр 1 сарын 12 гэдэг чинь, ердөө 353-хан хоногийн дараа шинэ жил боллоо ш дээ.

Friday, January 8, 2010

Тойм

Өнгөрсөн оноо дүгнэж бичих бодол өгөр толгойд минь одоо л орж ирдэг байна шүү. Өгөршиж өвгөрсөөр үгүй болдог нь өнгөт орчлонгийн жам дагуу юм даг уу?

Tuesday, January 5, 2010

Удахгүй цагаан сар боллоо доо.

Урин хавар ертөнцөд хорин хоёр удаа айлчилж, усны шувууд хорин хоёронтаа нутаг сэлгэхийн урьд, уудам "Сансар"-т нэгэн шинэ од мэндэлсэн гэнэм. Тэрхүү од долоон бурхан, алтан гадас, дуучин Жавхлан, "угж" Сарантуяа зэрэг оддоос хамаагүй бүдэг, жижиг хэдий ч хавь орчныхныгоо хангалттай гэрэлтүүлэхүйц нэгэн болж торнижээ...