Monday, May 3, 2010

Таминь ээ, Асашёорюү Дагвадорж зодог тайлахаар болсон гэнэ.

За ёстой балай юм боллоо. Анхаарал татахын тулд айхтар дуулиантай гарчиг тавих гэсэн чинь бодоод бодоод энүүнээс олигтой юм толгойд орж ирдэггүй байна шүү. Ямар "Хөдөлмөрчин олон та бүхэнд өнгөрсөн ч гэсэн Майн баярын мэнд хүргэе" энэтэр гээд сууж байлтай нь биш.
Гэснээс би "сенсаацлаг гарчиг" энэтэр гэлгүй "дуулиантай гарчиг" гэснийг анзаарсан уу? Энэ зэргийн юмыг сайхан Монгол хэлээрээ хэлчихэж бай л даа энэ чинь. Би боддог юм, "хэл, хил, хоол 3 маань байхад би ч алзахгүй ээ" гэж. Тиймдээ ч эх хэлээ цэвэр байлгахыг хичээж, гадаад үг аль болох хэрэглэхгүйг хичээдэг. Жишээ нь "Night club" гэдгийг аялгуут сайхан Монгол хэлээрээ "Шөнийн улаан булан" гэчихэд юу нь болохгүй байна? За худлаа худлаа, гэхдээ л та нар арай дэндүү шүү. "Өө стүүпид ээ, чи яг точный хэл л дээ" энэтэр гээд хэл хээлтүүлж, эрлийзжүүлдэгээ болиорой.
Гэснээс өнөөдөр цаг агаар мөн сайхан байв даа. Тэнгэр хангай сайхан байхаар миний зан ааш хүртэл сайхан болчихдог юм. Дэлхий ээж, тэнгэр эцэгтэйгээ хүйн холбоотойн минь баталгаа энэ буй за. Тэгээд ийм сайхан өдөр бичлэг бичихгүй бол алдас болно гэж бодоод. Даанч бичих юм олдохгүй байгаа тул та нарт аймшгийн юм бичиж өгье за юу? Энэ аймшгийн юмыг бүр багадаа сонсч байсан болохоор зарим хэсгийг нь мартчихаж. Санаж байгаа хэсгээсээ л бичье:
Эрт ээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр... өө биш ээ. Будилаад буруу эхэлж байна. Дахиад эхэлье:
Нэг чукча Москвад ирээд... өө бүүр худлаа явж байна. За одоо яг:
...Тэгээл нөгөө хүүхэн чинь харанхуй гудамжаар алхаж явдаг юм. Ард нь хүний хөлийн чимээ гараал... ток ток ток. Хүүхэн зогслоо. Нөгөө хөлийн чимээ бас дуулдахаа болив. Энэ мэт хүүхнийг явахад ард нь хөлийн чимээ гарах хэрнээ, зогсоход нь зэрэг зогсоно. Хүүхэн зориглон арагш харлаа. Гэтэл тэртээх гудамжны бүүдгэр гэрэлд өнөөх улаан туфль байж байх нь тэр! Өөрийнх нь цэрвэж, хог дээр чулуудсан өнөөх час улаан туфль яг мөөн! Хүүхэн хэмжээлшгүй айдаст автав. Зугтлаа, ухаан зулаггүй гүйлээ. Ард нь ток ток хийх хөлийн чимээ эрчимтэй дагана. Гэтэл хүүхэн бүдрээд уначихлаа. Хөлийн чимээ гүйцээд ирлээ. Айж балмагдсан хүүхэн айсуй ирэх хөлийн чимээ тийш эргэн хартал... ВАА!
Заза энэ бүтэхгүй юм байнөө. Уг нь энийг ярихаар сонсогч этгээдүүд бондгосхийтэл цочдог юм л даа. Даанч бичихээр шал худлаа юм байна. Тэр цочоодог хэсгийн бүх үсэгнүүдийг томоор бичээд ч хэрэг алга. Яая гэхэв. Өөр юм бичихээс. Нэг товчхон юм бичиж үзүүлье:

Оригами
Хөөрхөн хүүхэн, хөлдүү залуу 2 сугадалцан алхана. Хүүхэн яриа эхлүүлэв:
-Миний гарт юу байгааг таа даа.
-Юу байгаан?
-Таа гэж байхад даа.
-Гоё юм байгаамуу?
-Аанхаан. Таавал чамд бүүр өгнө шүү.
-Юу юм бэ? Харуулчих л даа.
-.....
-Харуулахгүй бол хурууг чинь өчиж байгаад харчих юм чинь.
-Ёо ёо.
-Өө, хорьхон төгрөг шив дээ?
-Тийм ээ, "хорьхон төгрөг". Гэхдээ зүрхэн хэлбэртэй.

9 сэтгэгдэлтэй:

Хэрлэн said...

сто хөлдүү залуу байна. хорьхон морьхон гээд хүчийг нь сааруулж нтр. би байсан бол бүхэл бүтэн хорин төгрөг үү вуааав нтр гэх байсийн. хахаха

Хэрлэн said...

даанч би эмэгтэй лдээ

PUZL said...

Хэрлэнд: Хэргийн учир мөнгөний их багадаа биш, тэр дэвсгэртийн хэлбэр дүрс, цаашлаад тэр хэлбэрийнх нь илтгэж буй утга санаанд байх шиг байгаа юм. Даанч залуу тэрийг нь ухаараагүй хэрэг. ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ хорин төгрөгийг зүгээр л ширхэг бохь ч авч хүрэхгүй хорин төгрөг гэдэг үүднээс харж л дээ.

Дахиад Хэрлэнд: Чамлахаар чанга атга :)

buznaabuznaa said...

.... tok tok kuliin chimee aisuu... tgsen ulaan duflitei puzl bdiim daa ee chaas gj tgnee ter puzl l bj taara

PUZL said...

Бузнаабузнаад: Хахаха. Азаар бурхан надад эмэгтэй хүний эдлэл хэрэглэх эмгэг заяасангүй. Харамсалтай нь тэр чамд тархи хайрлахаа таг мартсан бололтой :)

А said...

Ёоо мөр бүрд нь хариу хэлмээр санагдаад байхы... алгасаад ч болохноо бичнээ

Гарчиг иста таалагдсангүэээ... Чиний бусад бичлэгийн гарчиг энэнээс хавьгүй илүү дуулиантайн бусуу?

Майн баяраар нээрээ сүрт жагсаал хийдэг байжүлээ. Цаасан цэцгүүд хийгээл, тэ? Юууун шинэ жил, тэр өнгө өнгийн цаасаар лайтай цэцгүүд хийдэг бээсийшт... дараа нь би тэр цааснууды нь цуглуулж шагайгаа будганд оруулдаг байсы этр

Ойрд нээрээ цаг агаар сайхан байна тээ? Тэхдээ эцэг эх хоёртойгоо хоёулантай нь хүйн холбоотой гэнүүү? аййй? гүүүздэээ?

Улаан туфли, улаан бээлий, улаан даашинз, 12 пудр, өшөө юуюучилэээ лайтай тинэг тинэг аймшгийн юмнуудыг давтан давтан яриулааал бондгосхийтэл цочиж этр... бага байхад зүүлэг бээжээ :P

хүүхэн өөримаар зүрх хийчкүүдээ, мөнгөн дэвсгэртээр зүрх хийжээдэг бас л сонин л хүн бээшт... зазаза гарахаас... өөр юу юу уншлаа марчиж... бодогджээснаа л гилс буулгачлаа

PUZL said...

Юкид: Ёооо. Ямммар урт сэтгэгдэл вэ? Одоо тэгээд хариулдаг л байх даа. Хүн тамлаад Юки гуай нээрэн...

1. Цаг үеэсээ хоцорсон л болохоос энэ чинь айхтар дуулиантай гарчиг ш дээ. Нэгэн цагт амтай бүхний ярианы сэдэв байсныг би тодхон санаж байна... гээд :)
2. Цаг үеэсээ жаахан хожуу л төрчихсөнөөс биш би яг Майн баярын жагсаалын талаар тов тод дурсамжтай байх байлаа.
3. Цаг үе нь нэгэнт ирсэн учраас цаг агаар сайжрах нь аргагүй мэт. Түүнчлэн бодит бус эцэг эх 2той бодит бус хүйгээр л холбогдож таарна шүү дээ. Хачирхах юун? Цаг нь ирвээс бие маань дэлхий ээжийнхээ өвөрт, сүнс маань тэнгэр эцгийнхээ энгэрт залрах вий.
4. Цаг үе эргэж харалгүй хурдлан одовч, цайлган дурсамжууд л бидэнд үлдэх юм даа.
5. Цаг үеэс шалтгаалалгүйгээр хүмүүс бие биедээ татагдан дурлаж, дурласан сэтгэлээ илчлэхийн тулд олон арга ашиглаж байжээ. Жишээ нь, хайртынхаа цонхон дор дуулах, хэвэнд оруулсан шоколад бэлэглэх, "миний тогооны хүн болооч" гэж гуйх ч гэдэг юм уу. Харин дээрх хүүхэн хайр сэтгэлээ илчлэхийн тулд чухам яагаад ийм "түүхий эд" сонгох болсоныг би сайн мэдэхгүй л дээ, гэхдээ хорьтын дэвсгэртийн улбар ягаан өнгө, чанар сайтай цаас нь гол үзүүлэлт болсон байх магадлалтай.

Anonymous said...

ёоо,би л одоо нэг иймэрхүү хөлдүү залуутай таарчаад байна даа,хөлдүү ч гэждээ чаавас Мэдрэмжгүй ч гэхиймуу,хэл нэвтрэлцкэж хэцүйн..тгээд бүр уур хүрээд больчий гэхээр бусад бүх юманд нь НО алгаа гэжүү,аа тэгээл Мэдрэмж Бүхий залуу гэхээр шалиг юм,эсхүүл шоол Мэдрэмжгүй охин сонирхох юм даа...аа бурхан чи даанч яавдаа, М+М.Б чиний хийсэн ажил уу даа?..гэж

PUZL said...

Анон-д: Цаадахын чинь хийсэн ажил байхаас гарцаагүй :)

Сэтгэгдлээ бичих