Tuesday, June 8, 2010

Мартаж чадамгүй зургаан сар минь баяртай

гээд хөөрхийг дөнгөж гараад байхад нь хөөж туугаад байхгүй юу.
За тэр ч яамай. Харин ойрдоо айхтар бороошиж байна даа. Багад нэг иймэрхүү бороотой өглөөгүүр зуслангийн байшингийнхаа довжоон дээр нүдээ нухлаад л сууж байдагсан. Үеийн минь нусгайчуул бүр үд дөхүүлж байж сэрнэ. Тэгж ганцаараа эрт сэрчихээд тэнэг Амараа, майжиг Цэцэгээ эднүүстэй хурдхан уулзаж тоглохсон гэхээс байж ядан тэчъяаддаг байж билээ. Тэгсэн хэрнээ нөгөөдүүлээ босч ирээд нээх муухай онгорхой шүд гарган малийхаар нь тоглох дур гутаад шууд усандаа явчихдаг байлаа. За за тэр багын явдал багадаа л байсан юм байгаа биз. Одоо бол одооны юмыг л ярья. Бүтэж байгаа юм ёстой нэг ч байдаггүй шүү. Гадаад паспорт авах гээд л хөөцөлдсөн, яасан? Уг нь яаралтайгаар нь захиалсан. Гэтэл тэнд чинь надаас өөр яарч байгаа амьтан алга. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн хямсгар, мантгар хүүхнүүдээс нэг юм лавлахаар л зад загнуулчихаад байх бололтой юм. Паспортоо гарах ёстой өдөр нь очоод, гарсан бол уу яагаа бол гэж асуухаар тэгж их цухалддаг "аварга"-ууд юм байх даа? Яараад байдаг, ядаж паспортоо бэлэн болсон үгүйг ч мэдэхгүй сууж байдаг. Өнөөдөр нэг очиж үзнэ дээ. Бас л баахан аашлуулах байх аа даа.
Үгүй ээ тэгээд, би өөрөө бас тэнгэргүй туучий юм л даа. Урагшгүй, үйлс нь хазайсан уранхай хувцастай туранхай залуу Улаанбаатарт ганцын зэрэг байна. Тэр нь хэн бэ гэж үү? Манай дээд айлын "мудак" Цэрэнбаатар. За худлаа худлаа, би л байхгүй юу. Хөөцөлдсөн ажил нь ч бүтэхгүй, хийх ажил ч олдохгүй... над шиг ийм амьтан цөөн л байгаасай билээ. Гэхдээ уул нь бол ч энд тэнд ажлын анкет бөглөхөөр ярилцлаганд дуудагдаад л байдаг л даа. Дипломын дүн лаг, анкетан дээрх зураг лаг, ажлын туршлага бас лаг болохоор ажил олгогчдыг "соронзон мэт татдаг" юм уул нь.
Тэгээд ярилцлаганд орно. Яриагаа хүртэл лаг намбалаг, төлөв төвшин хоолойгоор урсгахаа мартахгүй. Даанч нэг гайтай асуулт дандаа тавигддаг юм. "Ирээдүйн төлөвлөгөө чинь юу вэ?" гэдэг. Хэцүүхэн учраа. Анх нэг байгууллагын ажил олгогч сайхь асуултыг асуухаар нь хэтийн төлөвлөгөөгөө томоор хэлэх нь зүйтэй гэж сэтгээд "Аа би ирээдүйд Япон явж боловсролоо дээшлүүлнэ дээ" гээд л тавиад туучихсан. Хэрэндээ л догь харагдах гэсэн царай нь тэр. Тэгтэл ажил олгогч "Аан тийм үү? Бидэнд тогтвор суурьшилтай ажиллах хүн хэрэгтэй байна л даа" гэж авдаг юм. Амаа бариад л хоцорсон. Дараа нь өөр нэг байгууллагын ярицлаган дээр нөгөө асуултыг чинь бас л асууж байна. Би яахав, өмнө нь нэг алдсан хүн чинь юу гэж алдаагаа давтах вэ. "Хойшдоо юу хийх вэ гэж үү? Танай байгууллагад л тогтвортой ажиллана даа" гээд аваад хаячихсан. Ажил олгогч харин над руу жигтэйхэн гайхаж харсанаа, шаардлагатай бол холбоо барихаа амлаад гаргасан. Мэдээж яриагүй. "Яасан дураараа нөхөр вэ энэ чинь" гэж бодоо биз. Тэгээд гурав дахь албан газрынхаа үүдийг татаж байгаа юм. Ахиад л нөгөө асуулт чинь. Толгойд хэд хэдэн хувилбар байсан ч, ахиад буруу зөрүү хариулчихаж магадгүй гэж хаширлаад "Надад хэтийн төлөвлөгөө гэхээр юм юу ч байхгүй ээ" гээд эрсхэн өчсөн. Үр дүнг нь хэлэх шаардлага байна уу? Ойлгомжтой юм биш үү? Ай даа, яажшуухан нэг ажил төрөл олж хийнэ дээ. Ажилд нэг л орчихож гэмээнэ харин гарахгүй юм шүү. Захирал, дарга нарт нь гологдож хөөгдсөн ч гэсэн "Зарагдсан барааг буцаахгүй ээ" гээд сууж байхаа мэдэхтэйгээ.
Гэхдээ дандаа ч бас ийм бүтэлгүй явдлууд тохиолдоод байгаа юм биш л дээ. Сая гэхэд л би газраас бүхэл 175-тын мөнгөн дэвсгэрт оллоо. Азтай хэрэг шүү... За худлаа ярьсан юм аа, олоогүй. Гэхдээ багадаа, дээр үеийн сүртэй далбагар 25 төгрөг олж байсан юм шүү. Ихээ ховордсон мөнгөн тэмдэгт, он цаг улирах тусам үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэдэгт би итгэл дүүрэн байлаа. Санаандгүй олсон шигээ санамсаргүй алдчихсан даа тэгээд. За за ерөөсөө болих минь. Өөдрөг юм бичье гэхээр л өөрийн эрхгүй гутранги болоод явчих юм. Гуниглаж ядаж байхад энэ бороо бас юучив дээ.

17 сэтгэгдэлтэй:

Light said...

ирээдүй өнөөдрөөс эхэлнэ.Михайлын дотор нэг бодол бий хэлчихгүй.

domgiin shuwuu said...

cham shig zaluug awdaggui yatsan hamuurtsan tolgoitoi shaarnuud we? te???

Badman said...

Хаа сайгүй ялгаагүй ээ. Бичас чиний өрөөсөн дугуй байна даг. Ялгаатай нь гэвэл ажилтай юм вайна. Гэхдээ өөр ажил олж хийхиймсэн гээд хайгоол суужээнэ. ккк

PUZL said...

Лааят-д: Хэлээд юүхвээ хө. Михайлын доторх бодлыг таамагласан бол ч хэлээд л тавьчих байлаа л даа :)

Домгийн (цаасан малгай өмсгөгч) шувууд: Ажилд орохын тулд эхлээд ажилладаг толгойтой байх хэрэгтэй гээд байналээшд тэднүүс чинь :)

Бадманд: Ерөөсөө хоёулаа эрх ашгийнхаа төлөө тэмцье. "Бид 2-ыг Цалин өндөртэй, цайны цагаар пиво уух нормтой, цаг нар багатай, царайлаг хамтран ажиллагч хүүхнүүдтэй ажилд авахыг төр засгаас хатуу шаардаж байна!" гээд :)

Anonymous said...

za PUZL agaa meeen baka shuu... zunii amraltaar Zuslan yavlaa... unendee huseeguiee gertee 1aaraa uldeh gd bsiim NAMAR l irne.... NAMAIG irehded air goy ajil olooroi bi ta nariin hoid ue chin bna :P meduu!!!
=P

PUZL said...

Ёмэгад: Мэдлээ, айлаа. Сайхан амарчихаад, сайртсан хар юм орж ирэхнээ намар тэгвэл.

Бүсгүй said...

Хуучин ажлаа яачаав дээ? Тэр пасс-г би лав цаг сайхан байхад гурав хоногт л авч байсан шд :). Нэг хүүхэн найраад авчиж чаддаггүй залуу юу даа чи : P. За за тоглосийн, уйлж унжив. Шууд давхиж очоод "Аавтай уулзах" гэсийн гээд л тэхгүй юу. Нөгөөдүүл "юун аав?" гэнгүүт даргынх нь нэрийг хэл. Овог чинь ондоо гэж үү? Хамаагүй ээ, "хүргэн нь байна" гэхгүй юу :P. Гэх мэт амьд явах арга мундахгүй их ккк.
Энд бас босстойгоо ам муруйсан нэг хүн хэзээ ир гэхийг нь хүлээгээд л сууж байна шд. Бүх юм нэг сайхан тэгш явчихна гэж ёстой гонж юмаа. Давааны цаана даваа л байхийн.

PUZL said...

Бүсгүйд: Хуучин ажил байгаа байгаа. Хоёр ажил зэрэг зайдлахаар сувдаглаж байж л хөгөө чирж байхгүй юу.
Гүй ээ тэр иргэний бүртгэлийн хүүхнүүд чинь найрах битгий хэл ам ангайх төдийд л загнаад байсан юм чинь яахын?
-Эгч ээ, нэг юм асууж...
-Өөрөө хэдтэй болчихоод хүнийг эгч мэгчээр нь дуудаж дарвалзаад байна аа?! Харваас хөгшин хар юм байж.
-За тэгвэл найз аа...
-Хөөе болиод өгөөрэй. Чам шиг юмтай найзалдаг жижиг гаар ч биш.
-Ёо ямар хэцүү юм бэ. Алив тэгвэл ахын дүү...
-Чи муу үхсэндээ ихэрхэж ахархаад байгаа амьтан бэ?!
-Гүйээ би ганц л юм асуучихаад...
-Үгүй ер. "Ганц юм"-аа мөн болдог газраасаа асууваа. Энэ ямар архи зардаг хүнсний дэлгүүр үү? Алив харуул аа, энэ согтуу толгойг гаргаадах даа... иймэрхүү юм болоогүй л дээ, гэхдээ болж мэдэхээр юм байналээ :)
Гэснээс давааны цаана мягмар, тэгээд лхагва гээд үргэлжилдэггүй билүү?

Бүсгүй said...

Үгүй шүү, давааны цаана даваа, даваагийн дараа мягмар байна, Баазал минь

PUZL said...

Бүсгүйд: Ай халаг, энэ олон даваан дунд бүр төөрч орхилоо шүү. Угаасаа би даваа гүвээ байхгүй шахуу даржин говийн хүн л дээ... гээд паниад байхгүй юу хэхэ.

А said...

Энэ насандаа эдлэх барцадын тоо нь гүйцжил яваан байна даа, цаашдаа дардан сайхан явах хүү байх чинь

А said...

Уг нь аягүү уянгалаад эхэлжийсэн байшт, мартаж чадамгүй зургаан сар минь баяртай гээд... хаанаас яааж яваад аманв энэ дуу орчвоо гээл хайгаалээсэн чэн өөө харин...

PUZL said...

Юкид: Хахахаха, болтугай болтугай.

Дахиад Юкид: Амны хаалт зүүгээгүйн харгай шүү дээ наадах чинь :)

Бүсгүй said...

hey blogoo oorchloo yu daa. Hamaagui deer haragdaj baina. ali deer helsiishd chamd :P

Бүсгүй said...

neg yumtai adilhan haragdaad baisan chini chinii boloognii helber minii sayahan avsan tsamtstai adilhan haragdaad baina. Neg tiim har halzan hahaha. Tegj bgaad zurgiig ni haruulamz

Бүсгүй said...

neg neeh urt comment alga bolchihloo

PUZL said...

Бүсгүйд: 1. Харин загварыг нь өөрчилмөр аядаад. Гайгүйхэн шиг харагдаж байна уу? Би ч сахил хүртээх гэсэн биш шал дордуулчихав уу л гэж санааширч суув шүү дээ.
2. Хар халзан гэнэ шүү хахаха. Надад бас алаг үнээрхүү аягүй харагдаад л байгаам хэхэ.
3. Өө салан гэдэг нь :)

Сэтгэгдлээ бичих