Monday, September 6, 2010

Хаан хүцгэн байна!!!

гэж шоолуулж байж сая нэг юм шалдан таваргаж яваагаа ухаарсан гээд байгаа юм даа, мангуу хог чинь. Хаа газрын хаад ноёд, эрх мэдэлтнүүд адилхан байх юм даа. Эрх мэдэлтэй албан тушаалтан болоогүй минь зол шүү. Гэхдээ би ч бүр жаахнаасаа л эрх мэдэл, элдэв ямбанд дургүй хүүхэд байсан л даа. Ямар сайндаа намайг багад гэрийнхэн маань эрх мэдэл, эрдэм мэдлэг хоёрыг зэрэгцүүлж тавьчихаад алийг нь сонгох нь вэ гэж сонжтол би эрдэм мэдлэгийг сонгосон юм гэдэг.
Эрдэм мэдлэг гэснээс, түүхэнд нэрээ үлдээсэн тэр их эрдэм номтой, чадал чансаатай улс чинь бүгдээрээ л ёс юм шиг афоризм хэлсэн байдаг юм байна. Бүр бүгд ээ, дунд нь манай Сүхээ ах хүртэл "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос..." гэж барьчихсан хандах зүг өөрөө тогтоод байж байх юм. Тэгээд би бусдаас юугаараа дутах вэ гэж бодоод, нэг яая даа гэсэн афоризм зохиохоор сэтгэл шулуудав аа чи минь. Би ер нь аюулын барьцамтгай, ямар сайндаа л намайг багад найз маань гараа гипсдүүлчихээд шархадсан партизан шиг сүртэй харагдаад байхаар нь барьцаад өрөөсөн гараа сайн дураар хугачиж байх вэ дээ. Хэдий миний найз ч гэсэн би түүнийг хамаг сүртэй харагдалтыг ганцаараа эзэмшихийг нь зүгээр хараад сууж түвдээгүй хэрэг.
За тэгээд афоризм зохиохоор шийдэв ээ, би. Гэтэл яг цагаа тулмагц юу гэж зохиохоо бодоод олдоггүй шүү. Ямар ч байсан үнэн, ончтой, сургамжтай афоризм зохиох хэрэгтэйг мэдэж байлаа. Аа бас амьдралтай ойр байх хэрэгтэй. Амьдралтай ойр афоризмыг ойр хавиасаа хайх хэрэгтэй гэж бодоод ажтал өрөөний хаалга нүдэнд тусав шүү. Тэрхэн даруйд ийм үг толгойд буулаа:
Бариулаас нь татаад онгойхгүй бол наадах чинь цаашаагаа онгойдог хаалга байх нь.

"За даа, афоризм шиг ч харагдахгүй л байна даа. Жаахан өөрөөр сэтгэе ээ" гэж бодтол:
Түлхсэн ч, татсан ч онгойхгүй байвал наадах чинь хажуу тийшээгээ онгойдог гүйдэг хаалга байж таарлаа.  

Миний энэ тархи уу! "Жаахан өөрөөр сэтгэ" гэсэн чинь жаахан л өөрөөр сэтгэж байгааг нь. "Биш дээ тархи минь, энэ татаж түлхэхээ зогсоо. Арай өөрөөр сэтгээч дээ" гэтэл:
Яаж ч оролдоод онгойхгүй бол наад хаалга чинь ер нь түгжээтэй байгаа юм биш үү?

Мөн дөө! Ийм афоризм гэж юу байдаг юм! Ерөөсөө ондоо юм зохиоё. Энэ хаалга маалгаа орхиё... гэж шуударлаа:
Онгойж өгөхгүй хэрнээ оньс түгжээгүй байвал наад хаалга чинь ер нь хаалга биш байна.

Иш чааваас даа! Орхиё гэхээр "хаалга биш байна" гэдэг гэнэ ээ. За за болих минь. Афоризм зохиох гэтэл ахуйн зөвлөгөө ч гэж хэлэхээргүй хөгийн юмнууд зохиогдоод байна. Ер нь донгио хүн догь харагдах гэж их хичээвэл улам л донгио харагддаг болохыг над мэтийн хүмүүс санаж явахад илүүдэхгүй л юм байгаа юм даа.

12 сэтгэгдэлтэй:

Busgui said...

Зиа харин хийх байхаа олж ядаад сууж байгаа хүүхэд үү дээ

PUZL said...

Бүсгүйд: Харин хийх гээгүйшд. Харинг яаж хийдгийг ч мэддэггүй юм чинь. Ер нь харин гэж яг юу юм? Яаж хийдэг юм?

busgui said...

Баазал чи урьд насандаа дэвэн дэлхийгээр хэсэж, дэмий юм ярисан бадарчин байсан байхаа хаха. Бүүр үгийн сав хоосон буцаахгүй шүү :P

showtimer said...

Xaxaxaxa sain bolj

PUZL said...

Бүсгүйд: Хахаха. Гэснээс урьд нас, хойд нас гэж байдаг юм болов уу даа? Хойд насандаа хонин гүрвэл болж баривал нээрэн яанам бэ? Гэхдээ би ч тийм мяа гүрвэл болохгүй л дээ. Болвол үлэг гүрвэл л болно. Үлэг гүрвэл болох гэтэл андуураад зүүлэг гүрвэл болчихвол мөн баларваа хахаха.

Шоовойд: За яамай. Гэснээс би багадаа афоризм, фельетон хоёрыг хольж хутгаж их андуурдаг байж билээ. Гэхдээ сүүлдээ аль нь юу вэ гэдгийг айхтар ялгадаг болсон л доо. Афоризм чинь онч мэргэн үг, харин Фельетон гэдэг нь Ю.Цэдэнбалын орос авгайн нэр л байсым билээ :)

Von voyage said...

Ер нь донгио хүн догь харагдах гэж их хичээвэл улам л донгио харагддаг
В.И. Паазл
гээл сайхан л Афоризм зохиоцол нь харагдхийн. Агуу юм чинь энгийн харагдаг байх гү юү. Олж харах л хэрэгтэй гэснээс энийг би сая зохиоцнуу эсүүл байдаг ч билүү ....

PUZL said...

Чинсээд: Тиймэрхүү утгатай үг байдаг байх. Гэснээс "В.И.Паазл" гэдэгт яг ямар утга агуулагдаад байна?
Вандуй Иддэг Паазл?
Ванга-д Итгэдэггүй Паазл?
Вандамм-аас ч Идтэй Паазл?
Вампир Индонез Паазл?
За энэ сүүлийнх нь арай л биш ээ хахаха.

Von voyage said...

ВООРЛД ИНТИРЭСТЭР ПААЗЛ

PUZL said...

Чинсээд: Пээ миний мэддэг үг ганц ч алга. Уг нь бол бүхэл бүтэн арван гурван англи үг мэддэгийн хувьд өөрийгөө гадаад хэл гайгүй гадарладаг гэж бодож байсан юмсан. "Гарын арван хуруунд багтахааргүй гадаад үгний мэдлэгтэй" гэж мэгээд :)

Von voyage said...

Мээдкүүшдээ зохиоцийн. Аангл үг шиг болчжуу.

Дэндэв said...

Хахаха
Чи шүү Паазлаа

PUZL said...

Чинсээд: Хаха, англи үг ямархуу байдгийг би мэдэхгүй юм чинь дээ. Жишээ болгоод харуулчихаар гарын доорх англи үг байвал ч...

Дэндэвт: Хахаха, сайн уу Дэндээв? Паазл гэдгийг минь сануулсанд баярлалаа. Би бүр мартчихсан явж байна шүү.

Сэтгэгдлээ бичих