Tuesday, October 6, 2009

Зүйл ангиа нэмүүлчихлээ.

Таргалах тийм сайхан зүйл үү, хэлээд орхи! Ихээ цухалдангуйгаар ингэж үглэх боллоо сүүлийн үед.
Учир юун гэвээс ууж идэх үйл хэргийн минь үнэнч хамсаатан - найзууд маань, ярих яриа дуусч улс төрийн сэдэв рүү хазайхын өмнөхөн яс арьс болсон аюулын чөрөнхий, туйлын туранхай болохыг минь батлан хэлэлцэж бах таваа хангацгаах болов оо. Хорь хүрчихээд хорчгор туранхай байх нь зохимжгүй зүйл юм гэнэ тэднийхээр бол. Эр хүн гэдэг жаахан махлаад, сайхан зузаараад ирэхээрээ л "жинхэнэ" эр хүн болдог гэж дэмийрцгээж байна. Аа би бол тэгэхээр жинхэнэ нь биш, нэг тийм завсрын эр хүн болж таараад байх шиг байна л даа /"Завсрын эр хүн" гэдэг чинь манин гэдэг шиг сонин сонсогдож байна шүү, буруу үг сонгож буяндаа бузар хийх нь , халаг гэж/ За тэгээд найзууд дундаасаа найгүй бүдүүнүүд нь гүзээгээрээ гайхуулдаг юм гэхэд гайгүй туранхайчуул нь бас жин нэмэхийн бөөн мөрөөсөл. Өөх тостой хоол, өндөгний салат - мариа нэмэх магадлалтай бүхнийг увуулж цувуулж идээд ч урьдын янзандаа байна гэж халаглана. Тураах эм зөндөө байхад таргалуулах юм нэг ч алга гэж маяглана /хүүхэн шиг/.
Байрны маань шар хэвлэлийнхэн болох бандгар авгай нар бас үйлийг минь үзнэ ээ болоогүй. Айлын нь хархүү согтуу ирээд авгайгаа шөнө зодсон тухай, хажуугийн орцны ганган хүүхэн харь хэлтэнтэй самуурдаг тухай гээд хавийн ховыг дэлгэн суудаг хөгшчүүл хаа сайгүй байдаг шүү дээ ер нь. Эзлэхүүн ихтэй авгай нар энэхэн биеийг минь гоочлохоо бас мартахгүй. "Үгүй ээ чи жаахан жин нэмээчээ PUZL аа. Үеийнхнийгээ хар, тэгээд өөрийгөө хар. Зудтай өвлийн мал шиг зутруухан тэвээрэгтэй барам шүү чи" гээд өвөө минь миний насан дээр хайнагийн шар шиг ханхар эр явсаныг дурьдаж, тамшаалж талимаарч сүйд болно. Энэ үгээ тэгээд ганц нэгхэн хэлсэн бол яая гэхсэн. Харагдах тоолонд, хажуугаар нь өнгөрөх бүрт хоёул гурвуулаа эгнэж суучихаад хоор дуу давтах аятай угсруулна. "Үгүй ээ чи жаахан жин нэмээчээ PUZL аа. Үеийнхнийгээ хар, тэгээд өөрийгөө хар..." Шал хамааралгүй гарууд өөрийн чинь тухай шал пал гээд байхад дургүй хүрнэ биз дээ мэдээж? Тэвчээр барагдаж, тэсгэл алдаад би хэлж орхисон нүүрэн дээр нь: "Таргалуулж байгаад алж идэх гээгүй л юм бол та нарт ямар хамаатай юм бэ миний туранхай байх." Золигийн муу авгай нарын зоргоороо амыг нь таглаж орхисных, чих амар явах нь уу гэтэл их буруу бодсон байна би. Одоо цаадуул чинь ингэж ярилцдаг болж: "Энэ PUZL ёстой авах юмгүй турсага шүү. Араг яс шиг туранхай хэрнээ адсага шиг муухай ааштайг нь яана".

6 сэтгэгдэлтэй:

Dosu said...

ugaasaa targaldaggui turliin ulsuud bol yachij hicheegeed targalahgui shuude targaldaguud ni bol yachij hicheeged turkuu hehe hun bh yostoi hemjeendeee l eruul saruul bval l boloo shde uvchin emgegees l bolj tuj etseegui bol

PUZL said...

Хэхэ, өөрийн бодол өөртөө зөв гэгчээр хүн өөрийнхөө бие махбодид сэтгэл хангалуун л байвал хамаа байж уу тийм ээ? Тэгсэн хажуунаас зааварчилж дургүй хүргээд балай шаарнууд чинь.

tomoroo said...

hahaha.ene nohor bas hachirlaad shaachihiimaa."yaaj ch hicheegeed yanzandaa shdee"uhaanii yum bichtsen bnuu gvi yu.mani bas oird uulzaagui hun amitantai uulzaad baahan gutrangi yum sonsloo."chi chine jijgerchee yu,tolgoi chine yasan jijken boltsiin,gugeer l neg hamar boljdee" ntr gej.eronhiidoo dotood gadaadgui *nimgereed* bgan bishuu ain haha

PUZL said...

Үгүй ээ нээрэн тийм төрлийн хүмүүс байдаг шиг байгаам. Жишээ номер нэг нь энийг бичээд сууж байна хэхэ. Хараа хяналтгүй хаа тааралдсан болгоноо лавьдаг хэрнээ өчүүхэн төдий таргалдаггүй минь зол шүү. Жишээ номер хоёр нь "том тэнэг" - жижиг найз маань байна. "Өндөгний салат, өөх тос идсэн" гээд халаг болоод байсан этгээд чинь цаадах чинь шүү дээ. Одоо харин "бодибилдингээр хичээллэвэл булиа болох болвуу" гэчихсэн явна лээ булай хог чинь. Жишээ номер гурав нь... за за больё залхуу хүрчихлээ. Гэснээс солонгос орон сонирхлыг минь улам ихээр татаж байна шүү анд минь. Толгой хавиараа хэсэгчилсэн байдлаар турах боломж зөвхөн наана чинь л байх шиг байна, эндээс үзэхэд. Хүн бүрт "том толгойлтой", "том үгтэй" гэж үглүүлсээр бүр ядаргаанд орох нь. Харин тэр "гүг"-ээр нэг хамар болсон гэдэг чинь их л жихүүцмээр санагдаад байна даа, нэг төрлийн БЗХӨ юу? юу вэ?

Òºãñºº said...

ßàñàí ÷ ñàéõàí óðàí öýöíýýð,õîøèíîîð òîëãîé õîëáîî âý?
Ýíý òàëààð íàéç íü ýëäýâ äîëîîí þì ÿðèàã¿é ãýæ íàéäàæ áàéãàà ø¿¿ ÕÝ ÕÝ
ÓÓÃÀÍÀÀ-ã ìýäýæ áàéãàà áèç äýý!
íàä øèã ãýýä ë...ýõýëäýã áàéõàà.

PUZL said...

Хэхэ, дөмөгхөн бичлэг бичих гээд хичээж л явнаа найз минь. Миний хөгшин "энэ талаар элдэв долоон үг дэлгээгүй ээ" хэхэ. Аа харин цаад "атгаалжин хар мангас" чинь хэцүү хэцүү. Буяны тарга - бурханы хишиг гэсэншүү юм л ярина шүү дээ өөдөөс.

Сэтгэгдлээ бичих