Sunday, April 4, 2010

Хөлд орж дээ, миний блог.

Жаварт жар хоног сойсон, намраас хойш ная хоног дарсан аюулын сайхан айргаар ам ходоодоо авилгадаж суухуй блог бичиж эхэлсэнээс хойш бүтэн жил улирч буй санагдаад, бодлоо бататгаж хартал яг тийм байж таарав аа. Ой хүрсэн блогоо цоо шинээр хувцаслах гэтэл хуучин муу баривч нь хачин дотно санагдаад, хээнцэрлэж гангалах явдлыг хэсэгтээ азнахаар шийдэв ээ... гэж ирээд толгой тархи холбож бичих чинь яасан төвөгтэй эд вэ? Зүгээр өөрийнхөөрөө бичих минь.
Жил гаруйхны өмнө бол блогийн талаар ямар ч ойлголтгүй цохиж явлаа шүү дээ би. Тийм ээ, блог вэб хоёрын ялгааг ч мэдэхгүй тууж явсан хэрэг. Яс юман дээрээ одоо ч гэсэн ялгааг нь сайн мэдэхгүй л дээ, эртүүд Этүгэн өөрийнхөө блог дээр "вэб хуудасны домэйн нэрийг хугацаатайгаар худалдаж авдаг, хугацаа нь дуусчихвал тэгээд л дуусаа. Харин блог бол ондоо, аягүй бол таныг үхээд зуун жил өнгөрсөний дараа ч хэвээрээ байгаад л байж магадгүй" гэж одоохондоо үхээгүй байгаа нэг хүнд тайлбарлаж өгсөнийг нь уншсанаас хэтрэхгүй. Тэгээд би, нээрэн блогспот энэ тэр дээр нээсэн блог он цагийг ажралгүй байгаад л байж мэдэх юм гэж бодмогцоо нэмээд нэг нэмэргүй юм бодсон юм:
Миний ач хүү миний хүүгээс асууна. "Аав аа, манай өвөө ямар хүн байсан юм бэ?". Гэтэл миний хүү "Миний хүү өвөөгийнхөө талаар мэдэхийг хүсвэл энэ хаягаар ороод үз. Чи эндээс өвөөгийнхөө ертөнцийг үзэх үзлийг олж мэдэх болно" гээд блогийн минь хаягийг өгнө. Ач хүү маань ч баярлаад, зурган дээрээс л харж байсан буурал сахалтай, буурьтай царайтай өвгөний ухаарал хайрлах утга төгөлдөр сургаал юуг нь унших гэж ортол өмнөөс нь өөдгүй мааз, ааштай бас аальгүй бичлэгүүд минь угтах байх даа гэж хахаха.
За тэр хэтийн явдал ч яах вэ. Харин, блогоо яагаад заавал блогспот дээр нээснийг минь та нарын зарим чинь мэдэх л байх, зарим чинь мэдэхгүй ч байх. Мэддэггүй хүмүүст нь зориулаад биччихье. Мэддэгүүд нь энэ хэсгийг алгасаад уншиж болно. Аль эсвэл мэдлэгээ бататгаад алгасалгүй уншсан ч болно. Анх блог нээхдээ их олон юм эргэцүүлсэн л дээ. Аль сервер дээр нээвэл илүү баталгаатай вэ? гэж бариад. Надад бол найдвартай нь блогспот санагдсан болохоор л блогоо энд нээсэн хэрэг. Үнэн шүү, чухам тиймээс л би... за за үнэнээ хүлээе ээ. Блог хэрхэн нээх аргачлалыг надад нэг багш маань зааж өгсөн юм. Харамсалтай нь багш маань блогспот дээр л блог нээх аргыг мэддэг байснаас болж би блогспот дээр л блог нээх аргыг сурсан юм даа. Банжиг, ГөвГөв эд нарыг бүр сүүлд мэдэж авах жишээтэй.
Анх ёстой сэтгэлийн хөөрлөөр нээж хаячихаад юу бичихээ мэдэхгүй ангарайтаж явсан үе надад бий. Тэгээд Б.Цэнддоогийн шог нийтлэлүүдийг уншиж суухдаа хошигнож маазарсан юм бичихээр шийдэж, хойчийн замналаа тодорхойлсон түүхтэй. Яаж бичих аргаа олчихоод додигор байтал яг ямар юм бичээд байгаагаа өөрөө сайн мэдээгүй явсан юм даг уу, ямартай ч миний нэг бичлэгийг номтой байрын нэг эмэгтэй "Дадаизм байна" гэж оношилсон удаатай. Би болохоор өөрийгөө Далдай-изм бичээд байна л гэж бодсон хэрэг шүү дээ. Нээрэн тэр эмэгтэйг би судлаач л гэж бодсон шүү. Далдай-измыг маань дадаизм гэснийг нь бодохоор урлаг судлаач ч юм шиг, хошигнож бичсэн бичлэгийг минь "хогийн ургамал" гэснийг бодоход ургамал судлаач ч хүн шиг, ер нь бол судлаач нь судлаач байх гэж таамагласан. Тэгтэл харин тэс өөр мэргэжлийн хүн байж билээ. "Монголчууд тавхан үгнээсээ танигддаг гэдэг дээ" гээд нэг УИХ-ын бөхөн гишүүний ярихыг сонссон. Гэтэл надад хүн танихад таван үг бүү хэл, таван өгүүлбэр ч хангалтгүй наасан. Энэ ч миний тэнэгийнх байх л даа. Хэрвээ та Улаанбаатарын гудмаар тэнэг царай, тэнэг яриа, тэнэг инээмсэглэл бүхий этгээд тэвэг шиг ойж явахыг харвал тэр чинь би мөн! Эсвэл биш!

16 сэтгэгдэлтэй:

ЗОРИГТ8 said...

Баяр хүргэе хөгшөөн... Гоё блог шүү

Бүсгүй said...

За ингээд Баазал хүүд:
Блог амжилттай хөтөлснийг нь үнэлээд
Баярын бичиг барааны савангаар шагная аа.
Дахин дахин бичлэг оруулж
Дараа жил гарын савангаар шагнуулахын ерөөл дэвшүүлье ээ.

(Гэснээс үсэг, дэвсгэр хоёрынхоо өнгийг соличихвол над мэтийн 5мм-н зайнаас уншдаг хүмүүст их л сайхан. Гэхдээ чиний хөрөнгө болохоор өөрөө мэдэх буй заа гэсхийгээд орхиё доо)

PUZL said...

ЗОРИГТ8-д: Зоригт залуу зочлоо юу даа хэхэ. Баярлалаа хө, орж гарч байгаарай даа.

Тэлээгүй-д: Ерөөл бат оршиг ээ. Гарын саван авахын төлөө гарамгай зүтгэл гаргах болох нь ээ хэхэхэ.
(Харин хүмүүс хар дэвсгэр дээрх цагаан үсгийг харах гэж их зүдэрдэг гэлцэх юм. Тийм л ялгаатай, ядаргаатай байдаг юм байх даа? Үндсэн хуулинд... биш ээ, үндсэн загварт засвар өөрчлөлт оруулах явдлыг сайтар нягталж байж шийдэлгүй горьгүй ээ. Гэснээс загвар юугаа орондоо засвал сүртэй ч юм уу, Ц.Нямдорж шиг)

А said...

Улаанбаатарын гудмаар тэнэг царай, тэнэг яриа, тэнэг инээмсэглэл бүхий этгээд тэвэг шиг ойж явахыг харвал тэр чинь би мөн! Эсвэл биш!

PUZL said...

Юкид: За.

Бүсгүй said...

харин энэ ёстой үнэн лайтай, би өнөөдөр бүр нэвтрэх гээд үйл тамаа үзээд, наян юм болсон байхгүй юу. Давхар шалгалт гэж л энэ байх даа. 80 давхар вирусын хамгаалалттай эд дээ ккк


блогтоо нэвтэрч чадахгүй, сэтгэгдэлээ оруулж чадахгүй, үйлээ үзээд явж байнаа. Банжиг энийгээ засахгүйн байх даа. Эсвэл миний блогт учир байна уу. Хааяа хааяа ийм проблемууд гарч ирэхээр (ер нь бол байнга шахуу) өөр тийшээ нүүе гэж бодовч дассан газрын даавуу зөөлөн гээд л эндээ байхым даа. Өөр тийшээ нүүхээр очсон газрын хаяа хатуудаад буйран дээрээ хаягдаж хоцорсон хар гэр шиг юм байвал ч яах юм билээ. За за чиний блогт бараг бичлэг хийчлээ. Болохгүй бол чамаар Блогспот дээр яаж блог нээдгийг заалгамз

PUZL said...

Бүсгүйд: Хээ, Блогспот дээр блог нээвэл жинхэнэ "Говийн ганц айл" болышд.

c said...

хүүүе хаанаас хөл олсий? би бас нигмуу блогшуу юмаа хөлд оруулчхийсааа :р..

PUZL said...

C-д: Ээ чи одоо, хүншүүллийн арга мэдэхгүй шал шараа юм аа. Нэг настай хүүхэд "амьдралын шаардлага"-аар хөлд ордог лугаа, нэг нас хүрсэн "блогшуу юм" маань цаг хугацааны шаардлагыг хангаад хөлд орж буйгаас өөрцгүй... гээд байхад чинь. Аягүй бол миний блог дотроос хөл шийр хайгаад л таваргаад явсан даа, туучий чинь :)

c said...

ооо зус би ямар дотрох бичлэгийг нь уншсан биш :р..жинкэн хөл блогт бас бээдийм бодкуу юү тэрхэн зуур :D.түгүүл нады блог хөлд үжээ ороод одоо хэлд оркоо явжаагаам байна гсн хаха :р..чи яаагаа тэр блогшуу юм гэдэг 2 үгийг кавичганд хийгээд байгаам? кавичиг гэдэг билүү юүүгдэг билээ дэ :D

PUZL said...

C-д: 1-рт, Доторхыг нь уншаагүй байж чи нээрээ. Энэ чинь алимны улаан хальсыг гаднаас нь харчихаад "Хальс нь улаанаас хойш, доторх нь ч тийм буй за" гэж байгаагаас ялгаа юун? :)
2-рт, Блогт жинхэнэ хөл байдаггүй гэдгийг би баттай хэлж чадах байна. Хэрэв тиймсэн бол үймүүлж гүйгээд золиг оргихгүй юу энэ муу блог.
3-рт, Блогт хөл байхгүй учраас явах ямар ч үндэслэл байхгүй гээд байхад л "явжаагаам байна" гээд зүтгээд байх юм даа чи! Анхааралтай байгаач!
4-рт, Тэр хоёр үгийг яагаад "кавичганд" хийсэн бэ гэвэл "эд мөрийн баримт" болгож байгаа нь тэр шүү дээ.
5-рт, Угтаа бол кавичиг биш хашилт гэдэг л дээ. Гэхдээ нутаг нутагт өөр аялгаар нэрлэдэг байхыг үгүйсгэхгүй :)

c said...

би ганц ч 1-рт 2-рт гээгүү байхад чи юүү 5 юм болгоо хаячууваа?? оо манай орос хэлний багш тиймэрхүүм хэлээд байдаг шиг санагдаадаа за энэ ч бараг 10-н жилийн өмнөх юм би мартсан байхыг үгүйсгэхгүүлдээ нтр кк..ммм хашилт нээрээ тий хэнчиилээ нэг нь надаа бас ингэж хэлж байсан нь санаад оров :)

c said...

өөөө түрүүнээс хойш би шамтай дэмбээдээд яваад байсым бээшт..хүшш ингэж дэмбээдэж үзкэж гэснээс хөлтэй бол уг нь амар байсым да ;)

PUZL said...

C-д: "Энийг нь мэдсэн бол ядаж ганц ч болохнээ 1-рт, 2-рт гэчихдэг байж" гэж үү? Хохь чинь, одоо бандан тас!
Хайран юм, хамаг значениегээ няад болгоо хаяснуу?

c said...

bi hezee ch tegej 1-rt 2-rt gej dinegtkuuld :D /za joke shuu :)/
chi haanahaar bicheed bnaa bi oilgohoo baichlaa kazakaar uu gsn kk.

PUZL said...

C-д: Би ч гэсэн хоёрын хооронд дөнгөж 1-рт, 2-рт гэж тэнэгтэхгүй. Ухаантайгаараа 5-рт хүргэж байгаа юм чинь. Гэснээс энэ яг казак хэл мөн үү? Хэл сурах ч хөгийн амархан юм байна дөө. Өөрөө мэдэлгүй л мэддэг болчих юм.

Сэтгэгдлээ бичих