БИ ТЭНЭГ...
гэж эхэлдэг нэг өгүүллэг хайгаад олдоггүй ээ. "Утгын чимэг" дээр ч билүү, нэг нөхөр уншиж байсныг зурагтаар үзэж байсан юм. Тэгэхэд би 10 жилийн дунд ангид дөнгөж л ороод байсан гэдэг чинь нэлээн эртний юм яриад байна л даа /Ерээд оны сүүлээр юм даг уу/. Тэр өгүүллэг, өгүүлж буй этгээд энэтэр бол элэг авмаар аа. "Би тэнэг" гэж ирээд бүр бахархалтай нь аргагүй тунхаглана шүү дээ. Хөөрхөн өгүүллэг. Одоо харин хайгаад олохгүй байна. Ядаж зохиолчийнх нь нэрийг мэддэггүй. Өгүүллэгийн өөрийнх нь нэр бол "Тэнэг", "Би тэнэг" - за нэг энэ зэргийн л юм байсан болов уу. Утга нь, нэг тэнэг баагийгийн тухай: хүн болгон л түүнийг тэнэг гэдэг, мань эр ч ингэж дуудуулахдаа дуртай, бүр бахархана өөрөөрөө. "Тэнэг" гэсэн тодотголыг цол зиндаа, хэргэм зэрэг аятай л бодно. Харин урд хашааных нь ч билүү, хамар хашааных нь гэлүү нэг нөхөр өөрөөс нь илүү тэнэг /хүчтэй өрсөлдөгч/. Тиймээс манай хүн цаадахдаа битүүхэн атаархаад байх шиг байгаамаа. "Тэнэгээрээ тэрнээс давчихвал ч..." гэсэн шүү юм яриад байдаг юм. За нэг иймэрдүү хөгжил хөөртэй өгүүллэг байсан, тэгээд гол нь юу гэх гээд байна вэ гэвэл нөхөд минь, энэ өгүүллэг өөрт чинь байвал өгч тус болоод, харин байхгүй бол хайж сураглаж л яваарай. Надад аз байгаад олж уншиж гэмээнэ нар минь ганц гарах гээд байна аа, хүн ард минь.
2 сэтгэгдэлтэй:
garchig unshaad uhtlee ineeleesh d.bichsenii ni unshaad buur eniig olj avaad unshmaar boljiin :)) bi teneg geel uuruuruu baharhah neeree zugeer ch yumuu
Харин олж уншмаар байна аа. Бахархах зүйлтэй байх ч сайхан шүү тийм ээ? :)
Сэтгэгдлээ бичих