Wednesday, September 16, 2009

Зугаа-алаад ирлээ.

Налгар намрын угтлага болгож найзуудын хамт зугаалаад ирлээ, PUZL хашир. Байгаль Хангай нь бахдам сайхан, цаг агаар нь хүртэл цаанаасаа захиалсан аятай, аятай сайхан аялал байлаа... гэх мэтчилэн явсан газрын сонин болгож янз янзын л юм бичмээр байна санж. Гэвч ямар ямар зүйл болсоныг яг таг сайн санаж өгдөггүй ээ, миний муу мартамхай толгой. Өнгө өнгийн айраг сөгнөж, өрнө дорнын зоог бэлтгэж явсаныг бол санаад байгаа юм.
Зоог гэснээс, зугаалгын өмнөх өдөр би нэг найзтайгаа пицца хийж авч явахаар тохирсон юм. Шаардлагатай бүх түүхий эдийг өмнө нь бэлдсэн бөгөөд гагц кетчуп авах л дутуу байлаа. Ажил алба гэж явсаар харанхуй шөнө уулзсан бид хоёр ч кетчупны эрэлд гараад туулаа шүү. Ядахнаа дэлгүүр хоршоог 24 цагаас хойш ажиллахыг хориглодог болсон цаг. Онгорхой дэлгүүр байдаггүй, явж явж ганц дэлгүүр олтол үүдэнд нь 2 цагдаа зогсож байна. Цагдаа нар:
- Дэлгүүр хаасаан. Явцгаа!
- Үгүй ээ ах аа, гялс кетчуп аваадхая.
Шөнийн 2 цагт хоёр залуу кетчуп сураглаж яваад гайхсан цагдаа нар:
- Битгий дэмийрээд бай! Хэнийг хуурна гэж бодсон юм, та нар! Архи зарахгүй, харьж амарцгаа!!!

Аа тийм, манай нэг найзын төрсөн өдөр болсон нь эл зугаалгын бас нэг шалтгаан болсон юм байна шүү. Золигийг чинь дан мартаад, туж хайхралгүй өнгөрчих юм. Манай тэр найз энэ жил 21 хүрч байгаа юм. "Хар нялхаараа" хүүхэд учраас эрхэлж, хэл амаа зажилж ярина гэдэг тоймгүй. Ямар сайндаа л "жоохон даалуудхуу?" гэж асуусныг нь "жомбоолойдхуу?" гэж сонсоод бөөн инээдэм болж байхав. Би бол хувхай бармыг чинь ямар нэг 2-р сувгийн үг л цухуйлгаадахлаа гэж бодсон гэжугаа. Гэтэл чааваас, тоглож наадах тухай л ярьсан юм билээ л дээ.

Заа байзөө, дараагийн төөрсөн өдөр чинь 12 сарын 1-нд тохиох юм даг уу? Тэр үед дахиад нэг зугаа-алчих санаа байна, кетчуп метчупээ бол эртхэнээс базаасан нь дээр байх шүү, нөхөд өө!!!

0 сэтгэгдэлтэй:

Сэтгэгдлээ бичих