Monday, June 8, 2009

Бороог өмөөрөхүй.


Ойрын хэдэн өдөр дараалан Улаанбаатар хотноо усан бороо орж буйд зарим хүн багагүй бухимдаж буй болтой юм. Гэхдээ хүмүүн бид ундууцлаа гээд хүчирхэг байгалийг захирч дөнгөх биш, уурлалаа гээд өөрийгөө л зовоохын нэмэр буй за /"Уур биеийг зовооно..." - Монгол ардын зүйр цэцэн үгээс/.
Түүнчлэн Буддын шашны үндсэн ойлголтуудын нэг "үйлийн үр"-н сургаалиар тайлбарлах юм бол /"Аливаа үйлэнд үр байна"- Будда Сиддхарта / одоо бороо орж байнаа гэдэг маань хөрсөнд сайтар чийг өгнө гэсэн үг, хөрс чийглэгднээ гэдэг чинь өвс ногоо сайн ургахын нэр. Тийм учраас өнөөдрийн бороо - маргааш бидний дээр нь тухалж, зулгааж, харж сэтгэл санаа хийгээд мэлмий юугаан баясгах зүлэг ногооны "эх" болоод байгаа юм шүү дээ. Хаа очиж "манай" бороо үйлдвэрлэл хөгжсөн орнуудынх шиг үс халцлах зэрэг терроризм үйлддэггүй нь та бидний аз мөн. Харин шавхайтай замаар хувцас хунараа хайрлан цэн тогоруу шиг цэмцэгнэж явахад тогтоол усаар шүршээд өнгөрдөг тоомжиргүй хэнхэг жолоочдод хараал тавихыг бол хориглоогүй шүү. Гэхдээ энэ ч бас танд өөрт чинь л муу л даа. Тэд ч бас хэзээ нэг цагт уг "зэрэмдэг" үйлдлийнхээ хариуг хүртэж, шавхай "хүртэж" л таарна /үйлийн үрийн сургаалийг санахтун/. Яагаад ч юм сүүлийн өгүүлбэрийг бичих агшинд сайхан санагдлаа , надад. Хүний мууд дуртай хүн ээ дээ би ч...

4 сэтгэгдэлтэй:

Jagaa said...

Unuudur ugluu ajildaa irehdee zamiin hajuugaar alhaj baihdaa mashin ireheer zamiin hajuu ruu guij shavhaitai usand budagdchih vii gej zugtaj irlee. Amjilttai shuu shavhaind budagdaagyi hehe

PUZL said...

Жагаад: Шавар шавхайтай үед гудамжаар алхах ч түгшүүртэй шүү. Ямартаа ч, ажилдаа очих замаа амжилттай туулсанд баяр хүргэе.

Angaaxai said...

xexe xumuuc goe goe ium bichix iumaa. daanch nadaa bichchixmep goe goe iawdal bku bolxoop jaaxan tiim l bna xexe

PUZL said...

Ангаахайд: Хүмүүс гоё гоё юм бичдэгийм байна лээ. Ингэхэд Зул маань бас "болоог"-той хэрэг үү?

Сэтгэгдлээ бичих